“Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргалтай ярилцлаа.
-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүллээ. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага юу байв?
-Уран бол бусад ашигт, малтмалтай яг ижилхэн. Гэхдээ хоёрхон л онцлог зүйл бий. Нэгдүгээрт, дэлхий дээр 200 гаруй улс байгаагаас ердөө 13 улсад л уран бий. Хоёрлдугаарт, уранд багахан хэмжээний цацраг идэвхит бодис агуулагддаг. Өөрөөр хэлбэл, хүн, мал, амьтныг шууд үхэлд, өвчлөлд хүргэх хэмжээний биш гэсэн үг. Ийм хоёр онцлогтой учраас Монгол Улс анх 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан. Сүүлийн 10 гаруй жил бодит байдал дээр харахаар Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуультай боловч хууль хоорондын зөрчил үүсээд байна. Тиймээс уг зөрчлийг хооронд нь нийцүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн. Хоёрдугаарт, одоогийн хууль эрхзүйн нөхцөл байдал гадны хөрөнгө оруулалт татахад ээлтэй бус байна.
Монгол Улсад АМНАТ-ын хувь хэмжээ 5 хувь байдаг. Тиймээс энэ хэмжээг нарийн заахгүйгээр 19 хувь хүртэл өсөн нэмэгдэх АМНАТ авах өөрчлөлт оруулсан. Энэ бол дэлхийд хаана ч байхгүй өндөр хувь хэмжээ.
Тухайлбал, Казахстанд АМНАТ 6 хувь, Канадад 5 хувь, Австралид хувь байдаг бол Монголд 19.5 хувь байхаар байгаа маш том боломж. Хоёрдугаарт, төр эзэмших хатуу заалттай 34 хувиасаа татгалзаж хэмжээ нь хэд ч байхаар чөлөөтэй болгосноор үр өгөөжийг нь иргэд хүртдэг байдлаар тохируулах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний хүртэх өгөөж 50+1 байх үзэл санаанд нэг ёсондоо нийцүүлж хууль эрх зүйн орчноо шинэчилж байна.
-Уран бол Монголчуудын хувьд шинэ тутам ойлголт биш. Нэг үеэ бодвол бид шар нунтаг гэж нэрийдээд байгаа ураны талаар эерэг, сөрөг олон төрлийн мэдээлэлтэй болсон. Монгол Улсад уран хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хичнээн компани, аж ахуйн нэгж байна вэ?
-Дэлхийн нийт ураны нөөцийн 2 хувь нь Монгол Улсад бий. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр 190 мянга гаруй мянган тонн ураны нөөцөөс 200 гаруй мянга нь Монголд бий. Монгол Улсад энэ чиглэлээр Орос, Хятад, Чех, Казахстан улстай хамтран хэрэгжүүлж байгаа 4-5 төсөл бий. Харин Франц улстай хамтран хэрэгжүүлэх төсөл бол Монголд байгаа нийт ураны нөөцийн 60 орчим хувийг эзэлж байна. Зөөвч овоо, Дулаан уул,Өмнөд гэсэн гурван том орд бий. Монгол Францтай хамтарч байгаа төслүд урагшлаад ирэхээр дараа дараагийн төслүүд урагшилна. Монголчууд Франц улстай ураны чиглэлээр анх хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр эхлүүлсэн он бол 1997 он. Тэр цагаас хойш 27 жил болж байна.
Гэтэл бидэнтэй нэг ижил гараанаас гарсан Казахстан улс дэлхийд уран үйлдвэрлэлээр тэргүүлэгч улс болж цөмийн цахилгаан станц барих тухай ярьж байна. Гэтэл бид уран олборлох эсэх асуудлаа тойрч ярьсаар л сууж байна. Тийм учраас энэ асуудлыг маш богино хугацаанд шийдэх ёстой.
Зах зээл биднийг хүлээхгүй. Өөр томоохон ордууд дэлхий дээр нээгдэж байна. Канад, Австрали гэх мэт том ордуудтай улс орнууд бий. Тэр хэрээрээ бид энэ чиглэлд ашиглаж болох боломжуудаа алдсаар байна. Гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд ээлтэй байх хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг бий болгохын тулд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж байна. Үндсэндээ 2009 оноос хойш уран аюултай гээд Цөмийн энергийн тухай хуульд ямар нэгэн зарчиын өөрчлөлт оруулаагүй. Энэ алдаагаа богино хугацаанд засахыг оролдож байна.
"ХЭРЭВ СУУРЬ АМНАТ 5 ХУВЬ БАЙГААГ 9 ХУВЬ БОЛГОВОЛ ЭНЭ ТӨСӨЛ ЗОГСОНО"
-Зарим гишүүд АМНАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна?
-Хорвоо дэлхий дээр байхгүй АМНАТ-ын хувь хэмжээ авах гэж байна гэдгийг дахин хэлье. Дэлхий дээр хамгийн том, их хэмжээний урантай орнууд дунджаар 5.5 хувийн АМНАТ-тай байна. Гэтэл бид 19 хувийн АМНАТ авахаар ярьж байна.
Хэрэв суурь АМНАТ 5 хувь байгааг 9 хувь болговол Францууд Монголд орж ирэхгүй. Хэлэлцээрийн ширээний ард суухгүй. Энэ төсөл зогсоно. Бизнес гэдэг ямар нэгэн байдлаар аль аль талдаа харилцан ашигтай байх ёстой.
Гадны хөрөнгө оруулагчид гэдэг бол харилцан ашигтай хамтарч ажиллах хүмүүс. Түүнээс биш ганцхан Монголыг хөгжүүлье гэж орж ирээгүй нь лавтай. Тэд ч ашиг олно, бид ч ашиг хүртэнэ гэж хамтарч ажиллаж байгаа хэрэг. Харин ч Францчууд Монголд буулт хийж 19 хувийн АМНАТ төлөх асуудлыг дэмжиж байна. Гэтэл цаашлаад Монгол Улс 13 төрлийн татвар авна. Энэ төсөл хэрэгжих хугацаанд нийт 4-5 тэрбум ам.долларын ашигтай ажиллах тооцоолол гарсан.
–Татварын орлогын үр өгөөжөөс гадна ямар ашиг, үр өгөөж хүртэх вэ, монголчууд?
-Монгол Францын хамтарсан ураны төсөл хэрэгжиж эхэлснээр нийт 1600 орчим ажлын байр бий болгоно.
Улсын болон орон нутгийн төсөвт 5 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлнэ. Ирээдүйн өв санд жилд 36 сая ам.доллар хуримтлуулах бол Хуримтлалын санд жилд 18 сая ам.доллар оруулна.
Ердөө гуравхан тоо хэлэхэд ийм байна. Энэ төслийг дагаад орж ирэх дараагийн том үр өгөөж бол барууны бусад төслүүд дагаад Монголд орж ирнэ.
-Монгол Улс зөвхөн шар нунтаг үйлдвэрлэх орон болох гээд байна. Яагаад атомын цахилгаан станц барих асуудлыг дагалдуулж оруулж ирэхгүй байна вэ гэдэг асуудлыг олон нийт хөндөж байсан?
-Эхлээд хууль эрхзүйн орчноо сайжруулаад дараа нь Монгол, Франц хоёр улсын хоорондын гэрээ байгуулснаар эхнийхээ алхамыг амжилттай эхлүүлж байгаа хэрэг. Шууд атомын цахилгаан станц барих асуудлын талаар ярих боломжгүй. Эхний ээлжид уран олборлох тухай асуудлыг хөндөхөөс өөр аргагүй.
Атомын цахилгаан станц ашиглах боломжтой, эрхтэй улс дэлхий дээр тав бий. Эдгээр таван улсыг НҮБ-ын цөмийн зэвсэгтэй таван улс гэж нэрлэдэг. Учир нь атомын цахилгаан станцаар түлш хийдэг технологи арга нь дээрх таван улсад л бий.
Өөр ямар ч улс байхгүй. НҮБ уг асуудал дээр оршин тогтнодог. Энэ бол дэлхийн энх тайвны зүй тогтол, эв найрамдал, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Хөлийнхөө хэрээр хөнжлөө жий гэж Монгол ардын үг бий.
"ТЭР ОЛОН МАЛНААС ГАНЦХАН ТУГАЛ ҮХЭР ЦАЦРАГ ИДЭВХИТ БОДИСТ ХОРДОЖ ҮХНЭ ГЭДЭГ УТГАГҮЙ ОЙЛГОЛТ"
-Уран олборлох үйл явцад гарсан хог хаягдлаа шууд газрын хэвлий рүү шахаж байгаль дэлхий хүн, малгүй хордуулах гэж байна гэх эсэргүүцэл их байдаг. Аюултай хог хаягдлыг хэрхэн боловсруулах вэ?
–Уран газрын хөрснөөс 140-170 метрийн гүнд элстэй орчинд байрлаж байдаг. Энгийн үгээр хэлэхэд элсний ширхэг бүр дээр уран наалдчихсан байгаа. 10 хувь ус, 20 хувь элс, шороо хайрга наалдчихсан байдаг. Тиймээс элсэнд наалдчихсан байгаа ураныг хэрхэн гаргаж авдаг вэ гэхээр 99 хувийн ус 1 хувийн хүхрийн хүчлийн уусмалаар гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, 100 литр усанд 1 литр хүхрийн хүчил нэмээд газрын дор устай орчин бүрдүүлчихээр уран хүхрийн хүчилдээ шингэчихдэг. Ингээд урантай усаа газрын гадарга дээр гаргаж ирж уснаас ураныг салган авч шар нунтаг гарган авдаг. Ингээд 1 хувийн хүхрийн хүчлийн хэмжээ багасахаар дахиад 1 хувь болгож дээр нь нэмдэг.
Говьд газрын дор усан фассейн шиг цэлэлзтэл их усан сан байгуулах юм шиг ойлголттой байдаг. Гэтэл үгүй. Бид нэг хэрэглэсэн усаа дахин дахин ашиглах юм. Хэрэв 500 литр ус хэрэглэсэн бол тэр усан дээрээ 1 хувийн хүхрийн хүчил нэмээд дахин ашиглана гэсэн үг.
Иргэдийн дунд байгаь орчныхоо нөхөн сэргээлтийг яаж хийх вэ гэсэн болгоомжлол байдаг. Уг төсөл 34 жил хэрэгжээд дараагийн 10 жилд нь нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн. Нөхөн сэргээлт хийхдээ тухайн байгаль орчин, газрын хөрс анх ямар байсан тэр хэвийн байдалд оруулна. Газрын доорх усан олборлолт гэдэг бол байгальд ээлтэй шалгарсан технологи. Энгийн үгээр ойлгуулахад 15 дм-ийн турбо газар доор байрлуулаад түүгээрээ л уран олборлох юм. Түүнээс биш нүүрс, зэс, алт олборлодог шиг газрын хөрсийг сэндийчээд байх зүйлгүй. Тухайн талбайд нэг ширхэг ч том машин ажиллахгүй. Энэ төслийн хугацаанд аюултай, бага царагт хог хаягдал,ердийн хог хаягдал гэсэн гурван төрлийн хог хаягдал гарна. Ердийн хог хаягдал гэдэгт өдөр тутамдаа хэрэглэсэн хоол хүнсний хог хаягдал орох бол бага цацрагт гэдэг шар нутаг агуулсан сав, бээлий, маск гэх мэт ажлын орчинд хэрэглэсэн хог хаягдал орно. Эдгээр хог хаягдлыг тодорхой зориулалтын дагуу устгалд оруулна. Харин аюултай хог хаягдалд тос тослох материал, батерей гэх мэт хог хаягдал орно. Тиймээс төслийн хугацаанд аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж, гэрээний төсөлдөө ч тусгасан. Энэ бол зөв шийдэл.
-Уран олборлох нь хүн байгальд асар хор хөнөөлтэй гэх ойлголт олон нийтийн дунд тодорхой хувиар бий. Иргэдийг мэдээллээр хангаж байж, харилцан ойлголцолын үндсэн дээр томоохон төслүүдээ урагшлуулах, суурь нөхцөлийг нь бүрдүүлж чадсан уу. Иргэдийн эсэргүүцэлтэй тулаад зогсох эрсдэлтэй төслүүд ч байна шүү дээ?
-Та анзаарвал 10 жилийн өмнө уул уурхайн төслүүд иргэдийн эсэргүүцэлтэй нэлээд тулдаг байсан. Энэ байдал одоо үед харьцангуй багассан. Монголын ард иргэд мэдээлэлтэй, мэдлэгтэй, хэрсүү, ухаантай болсон. Тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд ураны талаар маш нарийн мэдээлэлтэй болсон. Төсөл хэрэгжүүлж байгаа талаас ч бас иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажлынхаа зорилго, ая тусын талаар үнэн бодит мэдээлэл тогтмол өгч байгаа учраас харилцан ойлголцож, хамтарч ажиллахад илүү амар болсон. Бид MRI аппратаар бүтэн биеийн шинжилгээ хийлгэдэг. Тухайн аппарат бол цацраг идэвхит бодисын туслажтайгаар уг шинжилгээ, оношилгоог хийдэг. Тухайн аппратад ороход ялгардаг цацарагт идэвхит бодис 6 байдаг бол саванд байгаа шар нунтгийг гараараа бариад үзэхэд 1.9 буюу 3 дахин бага үзүүлэлттэй байдаг. Харин тухайн шар нутгаас 1 метрийн зайтай холдоход 0 хувийн үзүүлэлт заадаг. Ийм л зүйл.
Энэ бол анхан шатны бүтээгдэхүүн. Үнэхээр тугал, үхэр үхээд байгаа юм бол хүн, мал ялгаагүй амьд бие организмд нөлөөлж бүгд үхнэ. Тэр олон малнаас ганцхан тугал үхэр цацраг идэвхит бодист хордож үхнэ гэдэг утгагүй ойлголт.
Тухайлбал, Монгол Улсад уранаас болоод хордсон гэсэн нэг ширхэг ч хүн мал амьтантай холбоотой дүгнэлт холбогдох судалгаа шинжилгээний байгууллагаас өнөөдрийг хүртэл гаргасан, танилцуулсан зүйл байхгүй. Байх ч боломжгүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл 2019 оноос дотоод болон гадаадын эрдэмтэн судлаачид олон нийтийн санаа зовоод байдаг байгаль орчин, мал, амьтны эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл байгаа эсэх асуудлаар 7 удаа судалгаа хийсэн. Энэ бүхний эцэст уранаас үүдэн байгаль, хүн мал хордсон зүйл байхгүй гэдэг дүгнэлт гаргаж Засгийн газар танилцуулсан. Түүнчлэн жил бүр төсөл хэрэгжүүлэх нэгжээс орон нутгийн иргэдэд 1 сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зарцуулж байна. Энэ бол их мөнгө. Үнэндээ Оюутолгой гэх том төсөл, түүнийг дагасан том мөнгө ярьсаар байгаад бид хэр барагтай мөнгө тоохоо больчихсон байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөл, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх гэх мэт ажлууд ч хийсээр ирсэн. Түүчлэн төсөл хэрэгжүүлэгч тал, сум орон нутгийн иргэдийн төлөөлөл, удирдлагууд хамтраад Хамтын зөвлөл байгуулж харилцан ойлголцож, хамтарч ажилладаг.
-Монголд ураны чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин хэд байна вэ?
-Энэ бол цэвэр оюуны, уул уурхайн процесс. Физикийн чиглэлийн процесс давамгайлдаг гэж ойлгодог хүмүүс бий. Уран олборлох нь геологийн процесс. Харин шар нунтаг боловсруулан гаргаж авах нь химийн процесс. Мэдээж тодорхой хэмжээний цацраг идэвхит бодис агуулдаг учраас түүнд хяналт тавих нь чухал. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны салбарт гидрохими гэх шинэ ойлголт гарч ирсэн. Монгол Улсад энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс бий. Тухайлбал, 2003 оноос Франц улстай хамтарч энэ чиглэлийн мэргэжилтнүүдээ тасралтгүй бэлдсээр ирсэн. Нийт 77 хүнийг тэтгэлэгт хамруулж гадаад дотоодын томоохон сургуульд сургаж, төгсгөсөн байна. Мөн 35 багш бэлдсэн. Яг одоогийн байдлаар Орано группийн төв дээр 2 монгол мэргэжилтэн ажиллаж байна. Мөн Франц, Казахстаны хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төсөл дээр монголын хоёр геологич ажиллаж байна. Энэ хоёр геологич Монгол- Францтай хамтран ажиллах төслийг удирдаж ажиллахаар мэргэшиж байна.
Өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум төгрөгийг боловсон хүчнээ бэлтгэхэд зарцуулсан. Хэрэв цаашид төсөл үргэлжилвэл 8.9 сая ам долларыг боловсон хүчнээ сургах, чадавхижуулахад зарцуулахаар тооцсон. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин олон бий.
-Франц улстай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний явц хэд орчим хувьтай байна вэ?
-Гэрээгээ байгуулах гээд ширээний ард суухаар хууль эрх зүйн орчин байхгүй учраас хууль зөрчсөн гэрээ байгуулах боломжгүй. Тийм учраас хууль эрхзүйн орчноо эхлээд бүрдүүлэхийн тулд УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлж байгаа юм. Ингээд ирэх оны нэгдүгээр сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулахыг зорьж байна.
-Хэт яарч байгаад алдаа гаргах вий дээ гэсэн болгоомжлол хаа хаанаа л байх шиг байна?
-Уучлаарай, ураныг тойрч болгоомжилж, хэлэлцсээр 27 жил боллоо.Үүнийг яарах гэх үү. Орано компани 1997 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсэн. 2003 онд хайгуулын, 2015 онд ашиглалтын лиценз авсан. Бид өчигдөр яриад өнөөдөр шийдэж байгаа асуудал биш. Өнгөрсөн 27 жил бид зөвхөн болгоомжилж, ярьсаар, шүүмжилсээр ирлээ.
Өөрөөр хэлбэл, 27 жил асуудлыг тал талаас нь нухацтай ярьж ирсэн. Энэ бол яарсан хэрэг биш л дээ. Байрнаасаа хөдлөхгүйгээр учирч болох эрсдэл, болгоомжлол, шүүмжлэлээс айгаад суусаар байвал суугаад л байна. Харин одоо биднийг хэн ч хүлээхгүй.
Дэлхийн хөгжил, хөрөнгө оруулагчид биднийг шийдвэр гаргах гэж шийрвэгнэсээр байтал өөр хэн нэгэнтэй хамтарч ажиллах ч магадлалтай. Цаг хугацаа гэдэг эргэж нөхөж болохгүй алдагдсан боломжийн өртөг агуулж байна.
H 2024-11-19 66.181.182.46
Uran aa ashiglahgui gej bval utaandaa ugaartaad suuj bai
8 2024-11-19 66.181.182.46
Hamgiin zuv l garts bol uuriin gesen Tsahilgaanii eh uusvertei boloh
Ураны ойлголт байхгүй улс дан мулгуйчууд 2024-11-19 66.181.161.234
Ураны ойлголт байхгүй улс дан мулгуйчууд уранаа олболох хэрэгтэй урьд хятад улс дахиад 16 ойд орос улс 8 ширхэг барих гэж байна хажуу казактан улс 1 ширхэг гээд дээр нь орос улс уранаа зармаар байдаг Монгол гай болоод байна ойлгожтой юу төмөр зам ярьж байгаад сайхан нүүрсээ олигтой зарсангүй яг эд оргил үед гайтай малан бомбоо мэдлэггүй мэдээлэлгүй улсыг хэдэн мөнгөний үнэ авсан ажил хийдэггүй шантаач нар тархийг нь угаагаад Монголын хөгжлийг гацаах юмаа ядаж тэр Эрээ ороод үзээчээ ямар болсон б
ХУУЛЬЧ 2024-11-19 202.9.46.150
30 жил ХҮНИЙ ХУВЬ БАЙДАГ Л ХУГАЦАА . ,,,,, . ХАИН УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ХУВЬД ТИЙМ Ч БАГА ХУГУЦАА БИШ БОЛОХООР ХӨГЖЛӨӨ ЗААЖ ШИЙДЭХ ЦАГ БИДЭНД ИРЖ ГЭЖ ОЙЛГОВ. ,,,, .ТИЙМ БОЛОХООР ТЭР ҮЕ НЬ ОДОО ИРЖ ГЭЖ ОЙГОВ
УРАН 2024-11-19 202.179.27.114
УРАН ОЛЗВОРЛОЖ ГОВИЙН ГҮНИЙ БАЛГА УСААРАА УГААЖ _ ШОРООГ НЬ БАЯЖУУЛААД АЧУУЛАХ ЮМ БАЙНА. ТИЙМ ҮҮ. ЭНЭ ХЭНД ХЭРЭГТЭЙМ БЭ. МОНГОЛ ЭНИЙГЭЭ АЧУУЛААД ЯГ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХ ГЭЭД БАЙНА ВЭ. 30 ЖИЛ НҮҮРСЭЭ АЧУУЛЛАА. _ ЮҮ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ… ТЭРНИЙХЭЭ ОРОНД ҮНЭХЭЭР ФРАНЦУУД МОНГОЛЫГ ШҮТЭЭД ГОЛ ЗҮРХНЭЭСЭЭ ХАЙЛААД ХӨРӨНГӨ МӨНГӨӨ ОРУУЛЪЯ ГЭЭД БАЙГААМ БОЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД МАНАЙ ХЭРГЭЛЭЭГ ХАНГАЧИХ ХЭМЖЭЭНИЙ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИУЛААЧ ДЭ. ДАРАА НЬ ТЭР НУНТАГ ЮМАА АЧУУЛ Л ДА
Нэргүй 2024-11-19 202.179.27.114
ЭРДЭМТЭН ТЭГШБАЯРЫН ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ АВСАН БҮТЭЭЛИЙН СЭДЭВ НЬ ЮҮ ВЭ. ХАЙГААД ГАРЧ ИРЭХГҮЙМ.
Монгол инженер 2024-11-19 202.131.230.162
Би нэг юмыг их гайхдаг байлаа. Манай урдаа барьдаг докторууд бүгд цөмийн физикээр эрдмийн ажил хийсэн байдаг юм. Тэд манай орны том баялаг. Нөгөө нэг баялаг уран гэдэг шидэт металл манай орноор дүүрэн. Энэ хоёр баялаг яагаад уулзалдаггүй юм бол гэж. эргээд бодоход манай орны эрчим хүчний хэрэглээ бага энэ хоёр баялаг уулзах орон зай, цаг хугацаа л байхгүй байж. Одоо хүн ам 5 болох нь. цагуурын дулаарал гээд яг энэ баялагуудыг харгалзуулах цаг нь ирж дээ.
Нэргүй 2024-11-19 124.158.111.66
Өөрөөр хэлбэл, дэлхий дээр 190 мянга гаруй мянган тонн ураны нөөцөөс 200 гаруй мянга нь Монголд бий.
зочин 2024-11-19 66.181.191.73
Урд зүгийн царайтай нөхөр байна даа За яахав хоргүй байж Ирээдүйд ураны хэрэгцээ их болох юм байна Нөөц бага юм байна Өрсөлдөөн их болох нь манай нөөцийг хэдий хугацаанд олборлож дуусахав хязгаартай юм байна Энэ чанараараа бүүр ирээдүйд өснө Амнатын хэдэн хувь ярихад ч юуч биш ирээдүйгээ харж гэрээ хийнэ биз 9 хувийн амнат гэвэл ашиггүй гэж яаж хэлж байна Өнөөдөрөөр сэтгэж байдаг Говийн ус бол ус шүү 500 л авчихаад эргүүлээд байна
Зочин 2024-11-19 202.55.188.94
МАНАЙ ТАЛ 34 ХУВИАСАА ТАТГАЛЖАЖ, АМНАТЫН НИЙТ ӨСӨН НЭМЭГДЭХ 19%-ИЙГ Л АВАХ ГЭЖ БГАА ЮМ ШИГ ЭЭ! ШАР НУНТАГИЙГ САЙНДАА Л 5-6 УЛС АВЧ БОЛОВСРУУЛДАГ УЧИР УЧИРГҮЙ ҮНЭ НЬ ӨСӨН НЭМЭГДЭЭД БХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ДАВААСҮРЭНГИЙН ХЭЛСЭН УГ НЬ ЗӨВ Л ДӨӨ! ТЭХЛЭАР МАНАЙХНЫ АМНАТ-ААР АВНА ГЭАД БГАА ТАТВАРЫН ХУВЬ 19 БИШ 14 ХУВЬ Л БОЛНО Л ДОО. ХАРАМСАЛТАЙ НЬ С.БАЯР, ЭНЭ НЭГ ЭРГҮҮ НӨХӨР МЭТ ГАДНЫ ГАР ХӨЛҮҮД ЭХ ОРОНЧДЫГ ҮРГЭЛЖ ГУТААН ДОРОМЖИЛЖ, ТЭДНИЙ САНАЛЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ЭЭЛЖИТ ШОУГАА ХИЙДЭГ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖ ДЭ
ЗОЧИН 2024-11-19 202.131.226.197
ЯАСАН ИХ ТРОЛЛУУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ОДОО ӨНГӨРСӨН УРАНАА ТУЛТАЛ НЬ АШИГЛАНА
Зочин 2024-11-19 202.55.188.94
ЭНЭ НЭГ ШУЛГАНСАН ЮМ УРАН, ЦАЦРАГ ИДЭВХИТ БОДИС, ЦӨМИЙН ЭНЕРГИ МЭДЭЖ ХАРАГДААЧ!
, МОНАТОМ-ЫН ЗАХИРАЛЫГ ЯАЖ ХИЙЖ ЧАДАХ ВЭ! ШАЛ ХӨНДЛӨН, ДИДЛОМАТИЧ МЭРЭГЖИЛТЭЙ НУСАН б** БХГҮЙ ЮУ. К КК ЦӨМИЙН ФИЗИКЧ ЭРДЭМТНЭЭР БИШ, ЗОРИУД ИЙМ Л ЭРГҮҮ ЮМНУУДААР УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛГОЖ ЗҮТГҮҮЛЖ БГАА НЬ МОНГОЛЫН ТӨРИЙН ТОЛГОЙД "УРД ЗҮГ"-ИЙН ФРАКЦ ХЭРХЭН ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БГААГИЙН ШИНЖ БОЛОВ УУ!
ЗӨВ 2024-11-19 202.131.226.197
БУСАД ОРНУУД БОЛДОГ МОНГОЛ БОЛОХГҮЙ ГЭДЭГ БОЛ ӨРСӨЛДӨГЧ ОРНУУДЫН ЯВУУЛГА ТЭГЭЭД ХҮМҮҮСИЙН ТАРХИ УГААЛТ ИХ ХИЙЖ БАЙНА ТЭНЭХ ТУСАМ УРАНАА ТУЛТАЛ НЬ АШИГЛА МАШ БАГА ЗҮЙЛЭЭС ИХ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖТОЙ
Нэргүй 2024-11-19 66.181.178.176
Далайжаргал байхдаа яахав дээ.., хаанахын хулгайч вэ. Энэ яасан их троллууд дэмжиж бнаа. Шал худлаа нэг газраас захиалгатай бичицгээу гэнэ
Нэргүй 2024-11-19 202.126.90.228
хурдан гэрээгээ байгуулвал сайн байна….
ЗОчин 2024-11-19 202.131.226.197
УРАНАА АШИГЛАЖ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД ЯДУУ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
ОРОСУУД КАЗАКСТАНУУД УРАН ОЛЗВОРЛОЖ БОЛДОГ МОНГОЛ БОЛДДОГГҮЙ ХОРТОЙ ГЭЖ ТАРХИ УГААЖ БАЙНА
ЭНЭ АРГА ЧИНЬ БҮТЭХГҮЙ ШҮҮ
Зочин 2024-11-19 202.179.18.225
Ямар ч гэсэн Улаанбдрах сумын малчин Норсүрэн удаа дараа худал хуурмаг ярилцлага өгч байсан нь батлагдаж, үнэнд гүйцэгдлээ.
Нэргүй 2024-11-19 64.119.29.63
ТИЙМЭЭ, ТИЙМ! УРААН, БАЙГАЛИЙН ХОВОР ЭЛЕМЕНТ, БУСАД ЗҮЙЛСИЙГ АШИГЛАХ НЬ ЗӨВ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА Ч ТИЙМ Л БАЙНА. ИЙМД МОНГОЛЫН АРД ИРГЭДЭД ИРЭХ ӨГӨӨЖ, АШИГ ШУДАРГА ХУВИАРЛАЛТ ЧУХАЛ БАЙГАА БӨГӨӨД УИХ-ЫН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮС Л ХОЖДОГ БАЙДЛЫГ ХАЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ГЭЭД АРД ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙНА ГЭДГИЙГ АНХААРМААР БАЙНА ДАА.
Нэргүй 2024-11-19 124.158.104.50
Татганаад байлгүй хурдхан гэрээгээ байгуул. Хэрэв монгол ядуурах юм бол гадны идэш болно шүү. Монгол минь хөгжихгүй ядуу байх юм бол монголын охид 20 – хон мянган төгрөгөөр биеэ үнэлээд гүйдэг юм шүүдээ. Франц – Монголын энэ ураны төсөл амжилттай хэрэгжээсэй.
Нэргүй 2024-11-19 43.242.242.59
Уранаа олборлож атомын цахилгаан станцаа барих хэрэгтэй. Ярьж суусаар байтал 30 жил болжээ. Одоо болноо
Нэргүй 2024-11-19 66.181.168.8
Энэ ураны нөөцөө ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх тухай эдгээр хүмүүс ярихгүй байх юм. Одоо ухаад яадаг юм. Нүүрс, нефть, алт, мөнгө гээд бишгүй л ордууд ухаад болоод байгаа биздээ. Үүний оронд аж үйлдвэрүүдээ сэргээх тухай ингэж ам булаалдаж ярилцдаг болоосойдоо!!!
Нэргүй 2024-11-19 59.153.113.174
жинхэнэ Монголыг хөгжүүлэхгүй гэсэн х***а санаа
Нэргүй 2024-11-19 66.181.184.244
Харин аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд л уранаа олборло х гээд бнашүү дээ, Оросын бууны нрхой минь ээ !!!
Оноч 2024-11-19 103.57.93.235
Төмөр замын царигийн маргаан 15 жил үргэлжилж, төөрч төөрч сая УИХ дээрээ өргөн цариг нь зөв байжээ…монгол улсад өргөн цариг ашигтай байсан байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Энэ хүртэл нарийн цариг ашигтай байсан гэсэн маргаан үүсгэж байсны ард Шинхуа бүлэглэлийн ашиг сонирхол голлож байжээ гэдэг дүгнэлтэд хүрч байна. Энэ дүгнэлтийг эцэслэхэд Төмөр замын Женевийн конвенцио ойлгох чухал байж. бүхэл бүтэн 15 жил Женевийн конвенцио уншаад ойлгочоогүй л мэргэжилтнүүдтэй улс шүү дээ. За яахавээ..
Нэргүй 2024-11-19 66.181.189.185
ҮНЭН Л ХЭЛЖ. ОДОО АШИГЛУУЛАА, ХУДЛАА ЭХ ОРОНЧДООС НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭЭР ТАВИХ ЁСТОЙ
Монгол хүү 2024-11-19 64.119.29.63
ЕР НЬ ОДОО ТЭР УРАН БОЛОН ӨӨР БУСАД АШИГТ МАЛТМАЛ, ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ АШИГЛАХ НЬ ЗӨВ ЗҮЙТЭЙ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА ХАРУУЛААД Л БАЙНА Л ДАА!!! ГЭХДЭЭ БИД ТЭР БАГАБАНДИ МЭТИЙН ШУНАЛЫН ТУЛАМНУУДЫГ АРД ИРГЭД ДУРГҮЙЦЭЭД БАЙГААГ МАШ САЙН АНЗААРМААР БАЙНА. БАС ИЙМ УУЛ УУРХАЙ АШИГЛААД МОНГОЛЫН АРД ИРГЭДЭД ЯМАР БОДИТЬ АШИГТАЙ ЮМ БЭ ГЭДГИЙГ ТАЙЛБАР БОДИТЬ ҮР ДҮНГ ГАРГАЖ ХАРУУЛАХ… УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАМААРАЛ БҮХИЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ХОЛБОО ХАМААРАЛ БҮХИЙ ГАРУУДААР ӨРМИЙГ НЬ ХАМУУЛАХГҮЙ БАЙХ…
Нэргүй 2024-11-19 103.212.119.110
Манайхан нэг юман дээр хэт шуналтаад нөгөө талынхаа дургүйг хүргэх хэрэггүй!! Эхний ээлжинд ямар ч байсан барууны том улстай хамтарсан анхны төслөө эхлүүлчих нь чухал байна!!! Нэгэнт эхэлчхвэл яваандаа зугуухан илүү ашигтай хамтран ажиллаж болно!!! Даваасүрэн шууд 9% гэдэг санал оруулсан нь илтэд хорлон сүйтгэх санаархал байсан шүү!!! Манайхаас өөр төртэй улсад бол тэр хулгайчийг шууд өаривчлан шоронд хийх байсан даа???
зочин 2024-11-19 66.181.160.12
Ганцхан нүүрснээс хамааралтай Монголчуудад нэгч гэсэн өөр гарц байвал хэрэгтэй л юм даа ..Гэтэл иймхэн юм ойлгодоггүй Монголчууд зөндөө л байх юм аа ..Бүр Их Хуралд хүртэл шүү ..
Нэргүй 2024-11-19 103.212.119.110
Хэлээд юухэв!!
Зочин 2024-11-19 66.181.176.95
Уранаа маш яаралтай олзборлох хэрэгтэй, бусад улсууд уранаа олзворлоод хөгжилөөрөө биднээс хол түрүүлээд явчихлаа.
Нэргүй 2024-11-19 202.55.191.130
Жаахан хэг ёог гээд байдаг болохоос уг нь юмаа мэддэг, эмх цэгцтэй ярьдаг хүн шиг санагдсан. Асуудлуудаа зөв тайлбарлаж байна. Энэ төсөл урагшлах ёстой.
Нэргүй 2024-11-19 66.181.189.185
Хэг ёг гэдгээ засаарай залуу
Cokol 2024-11-19 202.126.91.214
наад гөлгөө гудамжинд гаргаад шид, түмэн олон шийдээд өгнө
зочин 2024-11-19 66.181.160.12
Наад гөлөг чинь гөлөг мөртлөө их л зөв юм ярьдаг гөлөг байх юм