3×3: Улаанбаатар ММС Энержи баг Их дуулгын финалд шалгарлаа

3×3: Улаанбаатар ММС Энержи баг Их дуулгын финалд шалгарлаа

3×3: Улаанбаатар ММС Энержи баг Их дуулгын финалд шалгарлаа

3×3 сагсан бөмбөгийн 2024 оны улирал өндөрлөх дөхөж, Их дуулгын финалд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорлоо. Бүтэн жилийн турш тив дамжин, улс орнуудаар аялж өрсөлдсөн багуудын чансааны оноо эцэслэж, Хонг Конгт чуулах шилдэг 14 баг бэлэн болов.

Хонг Конгт болох Их дуулгын финал арваннэгдүгээр сарын 22-ноос 24-ний өдрүүдэд болно.

Энэ жилийн чансааг таамаг ёсоор Сербийн Уб Хуишан НИ тэргүүлж, тэдний араас Австрийн Вена, Бахрейны Риффа, Сербийн Лиман, Нидерландын Амстердам багууд удаалав. Гэхдээ Уб баг өнгөрсөн жилүүдийнх шигээ эзэрхэг байж чадсангүй.

Уб Хуишан НИ баг энэ жил Их дуулгын таван тэмцээнд түрүүлж, 980 оноо цуглуулжээ. Сүүлд л гэхэд Шэньжэнийн Их дуулгад түрүүлсэн аж.

Тэгвэл Монголын Улаанбаатар ММС Энержи баг Их дуулгын тэмцээнүүдээс цуглуулсан оноогоороо аравдугаарт бичигджээ. Тэдний энэ оны хамгийн өндөр амжилт нь Манамагийн Их дуулгын гуравдугаар байр. Сүүлд Шэньжэнийн Их дуулгад аравдугаар байр эзэлжээ. Улаанбаатар ММС Энержи багийн доор Сербийн Партизан Мета Форс, АНУ-ын Принстон, Пуэрто Рикогийн Сан Хуан, Хятадын Чонмин, Латвийн Кандава Туриба, Хятадын Ханжоу тэргүүтэй багууд бичигдсэн аж.

Улаанбаатар ММС Энержи баг Их дуулгын тэмцээнүүдээс нийт 402 оноо цуглуулсан үзүүлэлттэй. Монголчуудын нэр нүүр, бахархал болсон тус баг 2023 онд Их дуулгын анхны түрүүгээ хүртэж байсан түүхтэй. Энэ жил Шанхай болон Манамагийн Их дуулгын хагас шигшээд шалгарсан ч финалд хүрч чадаагүй нь харамсалтай. Угтаа Шанхай хот тэдэнд ивээлтэй байдаг ч хагас шигшээд Парис багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Манамагийн хагас шигшээд сүүлийн үед хүчирхэгжсэн Чонмин багт дийлдсэн билээ.

Улаанбаатар ММС Энержи багт хожиж үзээгүй баг үлдсэнгүй. Хүчирхэг Серби, Америкийн багуудыг болон олимпийн аварга болсон тамирчидтай Амстердамыг хүртэл буулган авсан. Хэрэв шидэлт нь оновчтой, алдааны асуудлаас зайлсхийж, хийдэг хамгаалалтаа хийвэл Улаанбаатар ММС Энержи баг Их дуулгын финалд түрүүлэхийг үгүйсгэхгүй.

Багууд ч Их дуулгын финалд өрсөлдөх бүрэлдэхүүнээ эхнээсээ танилцуулж, шилдгүүдээ илгээжээ. Монголын багийн тухайд Д.Дэлгэрням, Марко Дугосия, Э.Дөлгөөн, Стив Сир гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно. Хэсгийн тухайд Амстердам болон Риффатай С хэсэгт багтжээ.

Сонирхолтой нь А хэсэгт Уб Хуишан НИ, Партизан Мета Форс, Лиман зэрэг Сербийн гурван баг өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MBA 2024-11-19 66.181.161.56

Mongolin 3×3 archaagui dooshoo orson shde. Ter MCS buural tolgoitoi khogshin bugdig sonooj bgaa gej sonsson. Olimpin erkh avj chadaagui minii buruu bi ajilaa ogloo ene ter geed jujigleed baisan. Odoo Ulaanbaatar bolon busad baguud oodlokhoo baisaan. Muu sainaaraa duuduulsan tulga chin gaviyatai khun shuu.

Avatar

Боогий 2024-11-19 103.57.94.10

тэр буурал чинь анарын алдааны дараа талбай дээр үсэрч гарч ирээд, шигшээгээ багаа бүр бандуулсан даа. шар борооны цувтай. эрх биш бичлэг байгаа байх.

Avatar

3x3 Basket 2024-11-19 103.57.95.125

Монгол 3х3 дампуурсан шүү дээ. Өөрсдийгөө худалаа PR сурталчилаад, Олимпын эрхийн тэмцээн дээр шал арчаад U23 дэлхийн аварна онигоотой муухай хожигдсон. Хийж бүтээсэн багш Тулгаа ахыгаа хөөж луйвардаад өөдлөхөө байсаныг бүгд мэдэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-11-19 139.5.216.80

ФИНАЛД ГАРСАН ГЭЧЭЭД ЮУ БИЧЭД БНА .ГАРЧИГАА СОЛь

Avatar

Гиү 2024-11-19 202.9.46.230

Тэмцээний нэр нь HONG KONG FINAL. Бүтэн жилийн турш WORLD TOUR тэмцээнүүдэд ороод оноогоороо эхний 14-д шаогарсан багууд орж байгаа юм оо

Avatar

Боогий 2024-11-19 103.57.94.10

энэ тэмцээн нь энэ жилийн финал л даа. гэхдээ 16 баг орно. 14 биш.

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.184.110

одоо ч явахаа байж байнадаа нас ч явсан байна. хөдөлгөөн удаан, амархан ядарч байгаа

Avatar

Нэргүй 2024-11-19 202.9.41.23

Үмхий хувхай хулгайч манж х***а хог шааруудыг далдр2л нам төр-ыг манж х***а шаарууд-с цэвэрлээ манж хужааруу нь хөөж хүчээр яллаа эрүүд дуусга. юу вэ атгаг бузар муу снаатй шаарууд.л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж