Төрийн тооцоо, судалгаагүй шийдвэрийн хохирогч нь иргэд!

Төрийн тооцоо, судалгаагүй шийдвэрийн хохирогч нь иргэд!

Төрийн тооцоо, судалгаагүй шийдвэрийн хохирогч нь иргэд!

Иргэдийн өмнө тулагмадсан асуудал тоолж барамгүй олон байна. Амьдрах орчин, ажил хөдөлмөр эрхлэх, аюулгүй, амар тайван амьдрах иргэн бүрийн наад захын хэрэгцээ шаардлага ч хангагдахгүй бахь байрандаа байсаар. УИХ, Засгийн газар, Нийслэл Улаанбаатар хотын удирлагууд, сайд дарга нарын жилээс жилд захиран зарцуулах мөнгөний хэмжээ ихэсч байгаа ч иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд ч ужгирсаар байна. "Иргэдийнхээ сайхан амьдарлын төлөө" гэж гаргасан сайд, дарга нарын шийдвэрүүд бодит амьдрал дээр бай-гаа онохгүйн балаг их. Харин ч эсрэгээрээ иргэдийнхээ халаасыг тэмтэрч, өдөр тутмын амьдралыг нь хөнгөвчлөх биш хүндрүүлсэн, эргэж буцсан тооцоо судалгаагүй шийдвэр олныг гаргаж ирсэн.   Төрийн тооцоо судалгаагүй шийдвэрийн горыг нь иргэд үүрсээр л байна

ИМПОРТООР ОРЖ ИРЖ БУЙ МАШИНД УЛААНБААТАРЫН ДУГААР ОЛГОХГҮЙ!

Хамгийн ойрын жишээ, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод хязгаарласан явдал байв. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн импортоор орж буй машинд найман шалгуур давж байж улсын дугаар авах шаардлагатай болов. Энэ нь иргэдийн тэр дундаа нийслэлчүүдийн бухимдлыг ихэд төрүүлэв. Ингэж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байж найман шалгуур байсныг зургаан шалгуур болгож өөрчилсөн.

ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ, ОНОШИЛГООНД ОРООГҮЙ МАШИНЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тодруулбал, заасан хугацаанд багтаан даатгалдаа хамрагдаж, торгуулиа төлөхгүй бол одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 431,282 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрхгүй байна. Түгжрэлийг сааруулахын тулд 2012 оноос эхлэн нийслэлээс янз бүрийн арга хэмжээ авч ажилласан. Дугаарын хязгаарлалт хийхээс эхлээд ажлууд хийсэн. Гэвч үр дүн гараагүй. Харин энэ удаагийн арга хэмжээ тодорхой үр дүн дагуулах эсэх нь мөн л эргэлзээтэй. Учир нь 14 хүрэхгүй хоногийн дараа уг шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Гэтэл тус шийдвэрийг хэн, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Үүнийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болох Тээврийн цагдаагийн албанаас асуухаар тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй. Түүнчлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс асуухаар Тээврийн цагдаагийн алба мэднэ гэх. Дээрээс нь хэрвээ тээврийн хэрэгслийн татвараа төлж, оношилгоондоо ороогүй бол тухайн тээврийн хэрэгслийг журамлах хүртэл арга хэмжээ авна гэх яриа ч гарсан. Тэгвэл энэ олон машиныг журамлалаа гэхэд хаана хадгалах вэ? Дээр хэлсэнчлэн 400 гаруй мянган тээврийн хэрэгслийг оношилгоонд орсон, татвараа төлсөн эсэхийг мэдэж хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг хэн, хэрхэн хэрэгжүүлэх вэ? Дээрх журмыг хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Засаг болоод удаагүй байхдаа буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нд зарлаж байж. Гэтэл ийнхүү бараг жил орчмын хугацааны дараа уг шийдвэрээ дахин танилцуулж байх жишээтэй. Энэ хугацаанд үүнийг хэн ч мэдээгүй, ямар ч үр дүнгүй өнөөдрийг хүрсэн аж.

НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТОРГОНО

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах зорилгоор 2018 онд нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих журмыг гаргасан. Гэвч жил бүр улиг болтлоо сануулсан ч журам дорвитой хэрэгжээгүй учир 2020 оноос 20 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Тус шинэ дүрмийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Хэрэв зөрчвөл Зөрчлийн тухайн хуулийн 50 дугаар заалтад зааснаар 20 мянган төгрөгөөр торгох заалттай. Одоо ч энэ дүрэм үйлчилдэг. Гэхдээ хүмүүс камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Тиймээс шинэ шийдлийг олсон нь авто замуудын камераас гадна автобусны хяналтын хэрэгслээр нэгдүгээр эгнээгээр зорчигчдод хариуцлага тооцох юм. Мөн зарим байршилд автозамын нэгдүгээр эгнээг зогсоол мэт ашигладаг иргэдийн машиныг энэ сараас шууд ачихаар болсон байна. Автобусны камер, гэрэл дохионы хяналтыг нэмснээр 20 мянгаар торгуулах тээврийн хэрэгсэл өмнөх саруудаас эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр давтагдсан тоогоор 145 мянга 897 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж мэдээлж байв. Үүнээс хойш хоёр сарын хугацаанд хэчнээн машиныг хэдэн төгрөгөөр торгосон нь мөн л тодорхойгүй.

Монголын хууль гурав хоног гэдэг оргүй биш гэдгийг дарга нарын санаачилсан шийдвэр тэдний үр дүнгүүд харуулсаар…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-11-19 104.53.48.227

torgood torguulia hen tolohov dee. mashinaa zaraad ch torguulia tolj diilehgui orkuud n olon baihad. Hotiin darga n ooroo hodoonii ork uchir iim yum oilgohgui l dee.

Avatar

Del 2024-11-19 202.55.188.41

торгох хориглох шийдвэр зөв зөв

Avatar

Kkk 2024-11-19 66.181.184.240

Монгол бичиг гэж мэдрэлтэж байснаас Англи хэл зааж өгөөч эд нарт

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.177.99

LALRUUD MALHUUD HULDU TOLGOIHUUD DUGAR HADGALANA HONGIIN 5500 HDGLAHGUI 20000 TUG

Avatar

Нэргүй 2024-11-19 139.5.216.71

Юугаа солиороод байгаа юм бэ??? Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдгийг мэдэх үү??? Машин авч унах сонирхолтой хүн байхад түгжрэлгүй замаар явах сонирхолтой хүмүүс тэрнээс олон байна. Торгуулиа төлөхгүй хотын хөдөлгөөнд оролцоод явах нь тэгээд шударга явдал болж таарах уу??? Тэнэгтэхэд бас ХЯЗГААР бий шүү

Avatar

зочин 2024-11-19 66.181.180.11

Машины наймаачид хотын түгжрэлд хувь нэмэр оруулж байгаа шүү 1р эгнээг чөлөөлж автобусс саадгүй явдаг болговол сайн бна торгууль төлөөгүй нөхдөд төр төмөр нүүр гаргах хэрэгтэй үүргээ биелүүлж эрх эдлэх ёсыг ардчилал гэдэг кк

Avatar

ЗОЧИН 2024-11-19 202.70.44.46

2009,1010 оны хуучин төмрийн хог оруулахыг хориглосон шийдюэр маш зөв охотын даргыг дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.176.206

Хуучин машины импортын татварыг нэмээд бензинихээ үнийг чөлөөл тэгээл болоошдээ,

Avatar

Зочин 2024-11-19 202.126.88.214

Орилж чарласан мотоцикл, шаардлагагуй дуут дохиогоо хориглооч!!! Тугжрэл дээр дуу чимээ солиормоор!

Avatar

Cokol 2024-11-19 202.126.91.214

нарантуяа чи улирч хичээлээ олигтойхон хийдэг болоод цуг

Avatar

Хотын иргэн 2024-11-19 202.131.249.106

Торгох л арга байна. Бусад улс оронд адил. Жишээ нь Төв Талбайн зүүнээс урагшаа явахад 4 эгнээ явдаг, уг нь 2 эгнээ явах естой. Торгох л зүйтэй, цагдаа зогсоогоод бүр түгжирнэ

Avatar

Нэргүй 2024-11-19 202.70.43.34

Машины Хүрдийг Жигдэлж Цэгцлэх бол Чухлын 1-р эрэмбэнд шүү гэхдээ !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж