"Төр төмөр замаа барьж дуусгасны дараа баялаг төвлөрнө"

Хуучирсан мэдээ: 2024.11.18-нд нийтлэгдсэн

"Төр төмөр замаа барьж дуусгасны дараа баялаг төвлөрнө"

"Төр төмөр замаа барьж дуусгасны дараа баялаг төвлөрнө"

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр /2024.11.18/ Ардчилсан намын бүлгийн хуралд оролцож, үг хэлсэн байна. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын талаар танилцуулжээ.

Энэ үеэр Х.Баттулга ярихдаа "Хоёр асуудлыг ярих гэсэн юм. Ерөнхий сайд ч орж ирсэн байна. Баялгийн сангийн тухай хууль батлагдах шиг болсон. Одоо энэ санг арвижуулахад баялаг маань маш тодорхой олборлогдох ёстой. Одоогийн замбараагүй баялаг олборлолт энэ санд хуримтлагдахгүй байгаа. Тийм учраас 2010 онд баталсан төмөр замын бодлого ч байна. Төр төмөр замаа барьж дуусгасны дараа баялаг маш эмх цэгцтэй, тодорхой бүртгэлтэйгээр төвлөрнө. Энэ бичиг баримтууд гарсан. Ц.Туваан чинь дэд сайд байхдаа өөрөө энэ төслүүд дээр байсан. Маш их мөнгийг Засгийн газар гаргаж, судалгаа хийсэн АНУ-ын компанийн "Алтанширээт аж үйлдвэрийн эко парк төсөл бий. Маш үнэтэй бичиг баримтуудаа хүлээж аваач ээ. Ц.Туваан аа, Ерөнхий сайд аа, Б.Дэлгэрсайхан аа.

Хөөт-Бичигт-Эрдэнэцагаан гэсэн төмөр замын зургаа хийлгэчих шүү дээ. Тэрийгээ мэдэхгүй дахин тендер зарлаад явж байна. Уул уурхайн баялгийг бид яаж боловсруулах вэ. Ган, зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ, судалгааг хийсэн.

Д.Сумъяабазарыг сайд байхад нь нэг машин судалгаа материал хүргэж өгч байсан. Бэлэн материал байгаа. Л.Гантөмөр сайдтай уулзаж "Төмөр замын зураг чинь хийгдсэн" гэдгийг хэлсэн. Ж.Батсуурийг аймгийн Засаг дарга байхад нь Бичигтийн боомттой танилцаж, урьдчилсан төлөвлөлтийг хийсэн. Энийгээ нэг шинэчлээч ээ. Эрдэнэт хотод зэс хайлуулах үйлдвэр барих гээд байх юм. Байршлын хувьд буруу сонголт шүү. Оюутолгойн баяжмалыг зэс хайлуулах үйлдвэр болгох юм бол "Алтанширээт аж үйлдвэрийн парк" төслөөрөө Эрдэнэтийн баяжмалыг, Оюутолгойнхыг Алтанширээт парк руу зөөх дэд бүтэц нь баригдсан. Одоо усны асуудал яригдана. Урьдчилсан судалгааг хийчихсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж