Латин Америк дахь Хятадын тулах цэг

Латин Америк дахь Хятадын тулах цэг

Латин Америк дахь Хятадын тулах цэг

Дональд Трамп эргэн ирснээр Хятад, АНУ-ын харилцаа хэрхэн өөрчлөгдөхийг дэлхий нийт ажиглаж байна. Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд 60 хүртэлх хувийн татвар ногдуулна гэх мөрийн хөтөлбөрөөрөө Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ.

Энэ цаг мөчид Хятад улс Латин Америк дахь байр сууриа бэхжүүлэх томоохон алхам хийлээ. Тодруулбал, Хятад улс Перугийн эрэгт Чанкай нэрт боомтыг нээв. Хятадын дэмжлэгтэй энэхүү мега боомт нь Хойд Америкийг бүхэлд нь тойрч гарах цоо шинэ худалдааны замыг бий болгох боломжтой. Тус боомтын нээлтэд Ши Жиньпин дарга өөрөө оролцсон нь Хятад улс бүтээн байгуулалтад хэр нухацтай хандаж буйн илрэл болно.

Хятадын төрийн өмчит “Cosco Shipping” компани 3.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийг санаачилжээ.

Ши Жиньпин Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу АПЕК-ийн ээлжит уулзалтад оролцохоор Перуд айлчилсан. Гэвч түүний айлчлалыг олон нийт өөрөөр харж байна. Учир нь эртнээс нааш АНУ-ын нөлөөллийн бүс гэж үздэг байсан бүс нутагт Хятад улс улам бүр нөлөөгөө тэлэх болов.

Ажиглагчдын үзэж буйгаар АНУ олон жилийн турш хөрш орнуудынхаа хэрэгцээ шаардлагад хайхрамжгүй хандсан ба үүнийхээ ч төлөөсийг төлж байна. “АНУ-ын орон зай Латин Америкт удаан хугацаагаар байгаагүй. Энэ зуур Хятад улс маш хурдацтай шилжиж, сүүлийн 10 жилд бүх зүйл үнэхээр шинэчлэгдсэн. Жирийн америк иргэд засгийн газар эсвэл албан ёсны сувгийг алгасаж Хятадтай шууд харилцаж байна” гэж Вашингтон дахь Петерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах ажилтан Моника де Болле хэлэв.

Ийнхүү Хятадын тусламжтайгаар нэгэн цагт нойрмоглож байсан Перугийн загас агнуурын хот улсын эдийн засгийг өөрчлөх ложистикийн хүчирхэг төв болж байна.

Хятадын Коммунист намын албан ёсны хэвлэл “People’s Daily”-д уг төслийг "Хятад, Перугийн харилцан хожилтой хамтын ажиллагааны баталгаа" гэж нэрлэсэн байна. Перугийн ерөнхийлөгч Дина Болуарте уг мега боомтыг "Азийн аварга зах зээлд нэвтрэх холболтын гол цэг" гэж тодорхойлжээ.

Энэ мега боомтын үр дагавар нь Перу үндэстний ашиг сонирхол, аз завшаанаас хол давах юм. Чанкай боомт бүрэн ашиглалтад орсны дараа Чили, Эквадор, Колумби, тэр байтугай Бразилын бараа бүтээгдэхүүн Шанхай тэргүүтэй Азийн боомтууд руу нэвтэрнэ. Бразилын шар буурцаг, Чилийн зэс зэрэг тус бүс нутагт Хятадын сонирхлыг татсан экспортын бүтээгдэхүүн бишгүй олон бий.

Шинэ боомт нээгдсэнээр тээвэрлэлтийн хугацаа 35-аас 23 хоног болж буурах давуу талтай.

Цаашилбал, энд зөвхөн экспортын асуудал яригдахгүй. Шинэ боомт импортыг ч мөн адил дэмжинэ. Өмнө нь цахимаар л худалдаж авдаг байсан Хятадын хямд барааны урсгал дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бий. Иймд Чили, Бразил улсууд гадаадын барааг хямд үнээр худалдан авч буй хувь хүнийг татвараас чөлөөлжээ. Одоо мөрдөгдөж буй хууль дүрмээр бол тус улсын иргэд гадаадын бараа бүтээгдэхүүнийг хэчнээн хямд үнээр худалдаж авсан ч татвар төлдөг.

АНУ-ын сандарч буй өөр нэг хүчин зүйл нь Чанкай боомт хэт том чингэлэгт хөлөг онгоцыг байрлуулж чадах юм чинь Хятадын байлдааны хөлгийг ч зохицуулж магадгүй гэсэн айдас юм. Энэ талаар АНУ-ын Өмнөд командлалын дарга асан Лаура Ричардсон хэлэхдээ “Хятад улс бүс нутаг даяар давхар ашиглалттай сайт, байгууламжийг хөгжүүлж, тоглоом тоглож байна. Эдгээр сайт нь Хятадын Ардын чөлөөлөх армийн нэвтрэх цэг болох боломжтой” гэжээ.

Ардын чөлөөлөх арми үүгээр нэвтрэхгүй байлаа ч Хятад улс “Бүс ба зам” санаачлагаа урагшлуулсаар байгаа тул АНУ бүс нутагт хэдийнэ байр сууриа алдаад эхэлсэн гэж үздэг.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй ерөнхийлөгч Жо Байден АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад мөн оролцжээ. Энэ нь түүний бүрэн эрхийн хугацаандаа Өмнөд Америкт хийсэн анхны бөгөөд сүүлчийн айлчлал байв. Ажиглагчид түүний байр суурийг Ши Жиньпинтэй харьцуулжээ. Лондонгийн Эдийн засгийн сургуулийн профессор Альваро Мендезийн хэлснээр АНУ-ыг бодвол Ши Жиньпин тус бүс нутагт тогтмол айлчилж, харилцаа сайтай байжээ.

Мэдээж хэрэг “Бүс ба зам”-ын овоо хараанд цор ганц Латин Америк байдаггүй. Тус санаачлагын хүрээнд Хятад улс 2023 оноос хойш дэлхийн 150 орчим оронд урьд хожид байгаагүй их мөнгө зарцуулаад байна. “Бүс ба зам” хэрэгжсэн улс орон бүр гайхалтай үр дүн амсаагүй, зарим нь асар их өрийн дарамтад орсон билээ.

Ямартай ч Бээжин бүс нутагт маш хүчтэй тулах цэгээ тогтоолоо гэж үзэж байна. Цаашид Перу, Чили, Колумб зэрэг Өмнөд Америкийн орнууд АНУ-тай байгуулсан хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрээс болж дарамт шахалтад өртөх магадлалтай. Трамп үүнийг шийдвэрлэхийн тулд нэг бол дахин хэлэлцээ хийнэ, эс бол бүр таслан зогсооно.

АНУ-ын үе үеийн удирдагчид Латин Америкийг юун түрүүнд хууль бус цагаачлал, хар тамхины асуудал гэж харсаар ирсэн. Шинэ сонгогдсон ерөнхийлөгч цагаачдыг албадан гаргах төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж байгаа тул АНУ арга барилаа өөрчлөх эсэх нь бүрхэг. Дэлхийн бусад улс орны нэгэн адил Латин Америкийг ч бас сонирхолтой дөрвөн жил хүлээж байна. Хэрвээ АНУ, Хятад улсуудын хооронд худалдааны дайн дэгдвэл бүс нутаг үүнд өртөх магадлалтай юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2024-11-19 66.181.184.122

21 р зуун бол Хятадын зуун юм ! Хөдөлмөрч бас худалдаачин хятадууд уйгагүй зүтгэлээрээ дэлхийг эзлэнэ ! заавал дайн хийх албагүй бүс ба зам гэсэн санаачилга бусад зөөлөн хүчний бодлого байхад болчихно ! 21 р зуун бол Хятадын зуун юм !

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-19 202.9.46.150

УГ НЬ НАМАЙГ УХААН ТӨГС СУГУУГААГҮЙ ҮЕД ААВ ЭЭЖ МААНЬ 21-Р ЗУУН БОЛ АЗИЙН ЗУУН ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН ЮМ ШҮҮ

Avatar

зочин 2024-11-19 66.181.182.90

Эдийн засгийн дайнд АНУ барууны орнууд аль хэдийнээ ялагдсан, Тэнд бүх зүйлийн үнэ их, зардал өндөр, өрсөлдөх чадвөр буурснаас ,үйлдвэр аж ахйн газрууд зугтаж, ажиллах боломж сайн,хямд ажиллах хүчтай Хятад Вьетнам Энэтхэг зэрэг бусад орон рүү шилжиж байна, Үүний өмнө Трамп засгийн эрхэнд гарахдаа ,гадаадад байгаа компаниудаа,буцааж авч ирнэ гэж амлаад юу ч хийж чадаагүй, Харин АНУ болон баруун, цэрэг санхүүгийн хүчээр л бусдыг айлган, бидний хэлдгээр хөдлөхгүй болтол нь төмсгийг нь базаж чадна

Avatar

зочин 2024-11-19 66.181.182.90

Дэлхийн эдийн засгийн өсөлт үндсэндээ Ази тив рүү шилжив, Сүүлийн хоёр жилийн ДНБ-ний өсөлт , БНХАУ-д 5-6 хувь., Энэтхэгт 7-8 хувь байхад Германд 0.1,Франц 0.5, Англи 0.7 хувь ,европын бусад оронд бараг ийм л байна,Хамгийн сайн гэгдэх АНУ-д 2.6 хувь байна, Дайны байдалтай байгаа ОХУ-ын эдийн засгийн өсөлт 3.7 хувь ,үүний дотор үйлдвэрийнх 7, батлан хамгаалах салбарынх 20 гgруй хувь боллоо, АНУ барууны 52 орон ОХУ рүү бүлэглэн дайрч,асар хүнд хориг тавиад эдийн засгийг нь ганхуулж ч чадсангүй

Avatar

Зочиг 2024-11-19 103.136.150.105

Хятадын зуун гэдэг чинь өнгөрөөд домог болсон.Яахав мөрөөдөл л юм даа ! Хэдэн жилийн дараа Лаос,Шри Ланка шиг Перу дампуурна. Трампын сургаар юань нь бүр салам унаж байна!

Avatar

Жо Байден 2024-11-19 122.201.31.6

Хятадыг дарах л хэрэгтэй дээ.

Avatar

Нэргүй 2024-11-19 185.220.101.6

Трамп удахгүй Хятадыг байранд тавьж дарчихнаа

Avatar

Лхагва очир 2024-11-19 103.212.117.222

хятадууд хоёр алхам хийж Трампын үёд нэг алхам ухарах зарчимаа баримтлаад хожоотой л үлдэх байх шүү. аюултай ухаан шүү.

Avatar

зочин 2024-11-19 66.181.182.90

Барууны дарангуйлал мөлжлөгөөс улс орон бүр зугтахыг хичээж байна, Үүний нэг гол зам бол доллар еврогийн мөлжлөгөөс ангижирах явдал, Тэд доллар еврог дэлхийн нөөц авлют болгосон,Их хэмжээгээр хэвлэж өгөөд л бусад орны баялгийг үнэгүй шахам идэж байна, Одоо дэлхийн санхүүгийн системд 600 их наяд доллар эргэлддэг гэдэг, Үүний ихэнх нь улс орнуудын валютын нөөц санд хадгалагдаж байна, Дэлхийд эдгээр валютын хэрэглээг багасгавал доллар евро дампуурна АНУ баруун сүйрнэ

Avatar

зочин 2024-11-19 66.181.182.90

Иймээс л олон орон БРИКС-ийн гүшүүн болох гээд л, үндэсний болют болон бараа солилцоогоор худалдаа наймаа хийж, доллар еврогийн хэрэгцээг багасгах гээд л, Барууны системээс өөр, өөрийн системээр санхүүгийн гүйлгээ тооуоог хийх гээд л оролдоод байна, Нэгдэж нийлж энэ чиглэлээр хамтарч ажиллахыг хичээж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж