Монголын өнөө цагийн шилдэг тулаанчдын нэг Д.Батгэрэл ээлжит тулаанаа хийлээ. Тэрбээр "Karate Combat" лигийн хүрээнд Шведийн иргэншилтэй Фрэдди Гастро Гонзалезтай тулалдаж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө буулган авчээ.
"Karate Combat" лигт цагтаа UFC-д тулалдаж байсан хэд хэдэн тулаанч харьяалалтай бөгөөд тэдний нэг нь Д.Батгэрэл юм. Түүний хувьд хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр "Karate Combat" лигийн дебют тулаанаа Фрэдди Масабогийн эсрэг хийж, хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан түүхтэй. Ийнхүү бараг жилийн дараа дахин тулалдаж, ялалт байгуулав.
Өдгөө 35 настай Д.Батгэрэлийн UFC-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон. Түүний хувьд дэлхийн шилдэг холбоонд хийсэн эхний дөрвөн тулааныхаа гуравт нь ялсан ч сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдсан үзүүлэлттэй.
Харин "Karate Combat" лигт хийсэн хоёр тулаандаа ялж, ялагдашгүй амжилттай явна. Түүний дараагийн тулааны тов, өрсөлдөгч удахгүй тодорхой болно.
Холбоотой мэдээ