Moody’s: Монголын зээлжих зэрэглэлийг ”В2, тогтвортой” гэж үнэллээ

Moody’s: Монголын зээлжих зэрэглэлийг ”В2, тогтвортой” гэж үнэллээ

Moody’s: Монголын зээлжих зэрэглэлийг ”В2, тогтвортой” гэж үнэллээ
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр /2024.11.18/ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг есөн жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Үүнд:
  • Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан.
  • Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан.
  • Эдийн засаг тогтвортойгоор өсч, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн гэж тайланд дурдсан байна.
Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий гурван агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.

Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдолтой өндөр үзүүлэлт юм.

Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкнууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-18 202.9.40.89

Зэрэглэлийг худлаа гаргасан байна. Манай Ерөнхий сайд лоббичихсан байх. Энэ талаар АН-ынхнаас мэдээлэл авмаар байна. Яавч сайн байх ёсгүй. Ард түмэн нь ядуу амьдарч байхад гэрэл гэгээтэй зүйл байх учиргүй.

Avatar

ККК 2024-11-18 202.9.46.51

АЯГҮЙ СОНИН БИ ХААН БАНК С 15 САЯ ТӨГРӨГ ЗЭЭЛСЭН ЮМ ТЭГЭЭД КОВИЛЫН ҮЕЭР БҮГД ЗОГСООСОН НАМАЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭД КОВИД Р ЗОГССОН ГЭЭД 1 САЯ АЛДАНГИ ТӨЛҮҮЛЭЭД 450 ТӨЛӨЛТИЙГ 890 МЯНГА БОЛГОСОН ТЭГЭЭД ТЭРҮҮГЭЭРЭЭ 3 ЖИЛ УЛС ТӨР ХИЙЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж