Богд,
Сонгино, Зүрх, Чингэлтэйн дархан их хайрханууд
Дөрвөн
зүгийн “чимэг” болсон ой хөвчит уулнууд
Сэлбэ,
Дунд, Туулын “тунгалаг” уст голууд
Алтан
тэвшийн хөндийд цогцлон боссон хот
Энэ
бол миний төрсөн газар
Монголын
их нийслэл
Хангай,
Хээрийн завсраа хантай сунасан хот
Хар
бага наснаас хөндлөн гулд хэссэн газар
Буга
согоо орж ирээд тайван идэшлэдэг байсан хот
Булт
олноороо хүндлэн ниййслэл хэмээдэг газар
Энэ
бол миний төрсөн газар
Монголын
их нийслэл