АН: Нийслэл орон сууц барих нэрээр 824 тэрбумыг угаах гэж байна

АН: Нийслэл орон сууц барих нэрээр 824 тэрбумыг угаах гэж байна

АН: Нийслэл орон сууц барих нэрээр 824 тэрбумыг угаах гэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Гашуун сухайт- Ганц мод боомтын төмөр замтай холбоотой асуудлаар БНХАУ -ын талаас манайд санал ирсэн тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар мэдээлэл өглөө.

Гашуун сухайт- Ганц мод боомтын асуудал Монгол Улсын хувьд 20-иод жилийн улс төрийн халуун сэдэв байсан.

Уул уурхайгаас маш өндөр хамааралтай орон болсон. Уул уурхай дотроо нүүрснээс маш их хамааралтай болсон. Тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  нүүрс Ганц мод -Гашуун сухайтын боомтоор гарах шаардлагатай болсон. Хил холболтын асуудал чухал болсон.

Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын талд баригдсан төмөр замыг ашиглах нь эдийн засгийн хувьд нөлөөтэй учраас сайн ярилцаад явуулах ёстой гэж үзсэн.

Тодорхой томъёолсон санал гаргаагүй, цаашдаа УИХ д танилцуулагдаад явна.

Хоёрт нь бид Улаанбаатар хотын агаарын бохирдол болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.  Гуравт нь гишүүдийн санаачилан хуулийн төслийн талаар танилцуулга сонссон. Дөрвөн жилийн өмнө эрх баригчид утааг ялчихлаа гэж байсан, гэтэл өнөөдөр агаарын бохирдол хэвээрээ байгаа. Ийм учраас ажлын үүрэг хариуцлага, энэ ажлыг хариуцаж байсан Үндэсний хорооны үүрэг хариуцлага яригдана.

Сая Нийслэлийн Засаг даргын орлогчоор ярьснаар Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулахаар ажиллана гэлээ, ирэх дөрвөн жилд. Гурван сарын өмнө УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай байгаагүй.  Тэгэхээр Засгийн газраасаа тусдаа, эрчим хүчний яамнаасаа тусдаа тавдугаар цахилгаан станц барих гэж байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Эрчим хүчний яам нь оролцдоггүй эрчим хүчний байгууламж  байж болох уу ийм асуудал ч гарч ирж байна.

Бүлгийн дүрмээрээ Ардчилсан намын бүлэг гурван дэд даргатай байхаар болж, Ч.Лодойсамбуу гишүүн бүлгийн дэд дарга болсон.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу:

-Нийслэлээс агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр танилцуулга хийхээр орлогч дарга нь болоод бусад албаных хүмүүс нь ирсэн. Мэдээллийг хангалттай өгсөнгүй.

Х.Нямбаатар дарга томилолттой гээд ирээгүй.  Тийм учраас Х.Нямбаатар даргыг өөрөө биеэрээ байлцаж мэдээлэл өгөх ёстой гэж бүлэг үзлээ.

Ер нь УИХ-аас Нийслэлийн Засаг даргад асуудал хэлээд арга хэмжээ авч чадахаа байсан. УИХ- ын зүгээс тодорхой ажлын санал тавьж байсан. Миний хувьд өмнө нь Х.Нямбаатар даргад явган хүний зам засвартай холбоотой асуудлаар танилцая гэдэг санал тавьж байсан, эрүүл мэндийн чөлөө авсан гэж байсан ч худлаа хэлсэн. Дөнгөж томилогдсон Засаг даргын орлогч явуулчихаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийх ажлыг нь асуухаар мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Орон гэртээ сайжруулсан түлшний улмаас угаартаж амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол олон гарсан. Гэтэл энэ жил сайжруулсан түлшээ дахиад л түлнэ гэсэн хариултыг нийслэлээс өгч байна.

Сайжруулсан түлшний улмаас хүхрийн агууламж нэмэгдэж байгаа гэлээ. Мөн гишүүдийн асуусан асуултад хангалттай хариулт өгч чадахгүй байна. Агаарын бохирдолттой тэмцэх үндэсний хороог 2023 оны арваннэгдүгээр сард  татан буулгасан байна.

Улсын нэгдсэн төсөв маш их хэмжээгээр тэлсэн  байгаа. Зэс, алт, нүүрснээс мөнгө олж чадаж байгаа бол нэг номерт агаарын бохирдолтой тоэмцэх ёстой. Нийслэлд өнгөрсөн онуудад маш их хэмжээний төсөв тавьсан.

Тухайлбал, 2024 оны төсвийн тодотголд нийслэд маш их хэмжээний мөнгө тавигдсан. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөхөд 584.3  тэрбум төгрөг суулгасан.

Газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй байгаа гэлээ. Нийслэл өөрөө бонд гаргаад улсын өр нэмээд явж байгаа. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд Сэлбэ дэд төв дээр чөлөөлсөн газар дээр нийслэл өөрөө захиалгачаар нь ажиллаад 240 тэрбум төгрөгөөр орон сууц бариулах гэж байгаа. Есдүгээр сард тендер зарласан. Нийслэл өөрөө орон сууц барьдаг арга руу шилжиж байгаа.

Чөлөөлсөн газраа дуудлага худалдаагаар  хувийн хэвшилдээ шилжүүлдэггүй юм уу. Хувийн хэвшлийн хийж чадах ажил дээр нийсэлэл яагаад ажиллаад байна вэ.

Нийслэлээс ирсэн хүмүүс энэ асуудал дээр хангалттай хариулт өгөхгүй байна. “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 824 тэрбумын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байгаа хэрнээ 12 мянган айлын орон сууц барих болж байна. Хот өөрөө орон сууц барина гэхчлэн мөнгө угаасан хэлбэрийн арга хэмжэ авагдаж байгаа нь хангалтгүй байна. Нийслэлийн удирдлагаас асуулт асуусан ч хариулт өгч чадсангүй. Х.Нямбаатар даргыг ирж хариулт өгөхийг хүсч байна.

Сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх асуудал нь хүний эрх зөрчиж байна гэдэг шүүмжлэл дагуулах боллоо. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?

Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу:

-Номер дугаартай холбоотой асуудал дээр хуульчид байр сууриа илэрхийлж байна лээ. Тэрэнтэй санал нэг байгаа. Бүлгээр энэ асуудлыг хэлэлцээгүй.

Би дэлхийн хэд хэдэн гайгүй хотод амьдарч үзсэн. Тэнд ялгаа байхгүй түгжрэл байна. Энэ асуудлыг шийдэхдээ хүнийг машинаа солих ёсгүй гэж,  шинэ машин авахыг нь болиулах аргаар түгжрэлээс гарсан нэг ч хот алга. Манайхтай адилхан дөрвөн улиралтай, нэг улиралд нь хүйтэн.

Яаж шийдсэн бэ гэхээр хотынхоо төвд машин унана гэдэг өндөр зардал юм байна гэдгийг иргэддээ ойлгуулсан. Хоёрт нийтийн тэврээ сайжруулсан, төрөлжүүлсэн.

Манайд бол “машин ихэдсэн, тийм болохоор  нэмж машин авахуулахгүй” гээд номер дугаарыг нь өгөхгүй гээд авлигын нэг шинэ уут үүсгэчихдэг. Энэ бол шийдэл биш залхуурал. Бодлогын шийдэл өнөөдрийг хүртэл хэрэржүүлж чадахгүй байгаа. Ядахад явган хүний замаа засч чадахгүй, авто машины замаа засч чадахгүй байгаа.

Тэгэхээр энэн дээр нийтийн тээвэр байх нь байна, хувийн машин унана гэдэг том зардал байх нь. ХУвийн машин унахгүй хот руу оръё гэхэд бусад арга хэрэгслүүд нь нээлттэй тохьтой тухтай, аюулгүй байх ёстой.

Бид энэ асуудлаар өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ гээд асууя гэхээр хотын дарга нь ирдэггүй ийм л байдалтай байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ganaa 2024-11-18 203.23.49.79

авлигын нэг шинэ уут үүсгэчихдэг.

Avatar

Зочин 2024-11-18 76.220.74.140

Замбараагүй байдлаасаа салаагүй цагт юу ч хийгээд бүтэхгүй л болов уу. Эхлээд ёс суртахуун, шударга ёс, хариуцлага сахилга,энэ бүгдийгээ ягштал баримтал.

Avatar

Нэргүй 2024-11-18 154.20.109.161

АН гэж хутган үймүүлэгч хөгжлийг гацаагч нарыг яая даа байз

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.189.149

Гадаадын мэдээнд тухайн улстөрчийг ямар намд харьяалагддагийг заавал нийтэлдэг. Манай сэтгүүл зүй ямар хоцрогдсон юм бэ!

Avatar

Нэргүй 2024-11-18 49.0.141.65

2 засгийн газартай болчихсон. Хот гэдэг хаант улстай болжээ. Хэмжээгүй эрхтэт хаан нь Нямбаатар

Avatar

Нэргүй 2024-11-18 202.9.40.89

АН-ынхан гэж хошин шогийн жүжигчип юмаа. Худлаа ярихаас цаашгүй. Засагт хамтарчихаад нэг гараараа хөтлөлцөөд нөгөө гараараа салаавч өгөөд явах юм. Бид бүгд та нарын жүжгийг харж ойлгож байгаа. Тэнэг хүмүүсийг маллаж байгаа биш дээ. Машины шийдвэр аль эрт гарчихсан. Гарахаас нь өмнө яриагүй байж худлаа попроод яана вэ

Avatar

хэрүүлч өвгөн 2024-11-18 103.212.163.219

Тэр шийдвэрийг нь буцаах талаар ард түмний хурлаар шийдэж чадна.

Avatar

irgen 2024-11-18 59.153.112.116

АН-ынхаан та нар засагт орчихоод юун сөрөг хүчинэрхүү юм яриад байгаан бэ. Та нарын наад яриаг чинь ард түмэн ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна. Сөрөг хүчин юм бол засгаасаа гараад сөрөг хүчнийхээ ажлыг хийвэл та нарын яриаг хүн сонсох байх одоо бол хэн ч сонсохгүй, хэн ч үнэмшихгүй

Avatar

сонгогч 2024-11-18 202.9.46.135

Монгол төрийн хүндтэй бэлгэдэл болсон төрийнхөө далбааг урж , тасчиж төрөө доромжилдог Ч.Лодойсамбуу Ардчилсан намын бүлгийн дэд дарга байх ёс суртахууны эрхтэй юу? энэ гишүүнийг дууриагаад хүүхэд залуучууд төрийнхөө далбаагаа ураад байдаг болчихвол энэ улс юу болж хувирах вэ ? дайсныхаа далбааг урж, гишгэж, шатааж харагддагсан ……энэ амьтанд хэн, хэзээ, ямар хариуцлага тооцох вэ?

Avatar

Нэргүй 2024-11-18 202.126.88.161

Цогтгэрэл муу луйварчин чи ямар ч сургууль цэцэрлэггүй, цэргийн хуаран, оюутны дотуур байр шиг бетонон ширэнгэ Сонгинохайрхан дүүрэгт барьж зарсан хулгайч шүү.

Avatar

Нэргүй 2024-11-18 103.212.163.219

МАН-ынхан боож үхэх нь ээ дээ. АН-аа муучлаад.

Avatar

Нэргүй 2024-11-18 202.21.126.195

АН-хаан ярих биш тууштай яваад шалгаад баримттай яричээ.Юу бэ.Тувааны нь дагуулаад Оюунэрдэнэ орохоор яг та нар өөдөөс нь шаардалга тавилаа юу. АН сайдаа хамгаалаад худлаа палдикдаа биз.Нөгөө ЗГс гарна огцруулна гэсэн яасан бэ таг.Төсөв дээр ажиллана хаана байна ингэж худлаа ярьдагаа болио.Шүүмжилсан болоод сайд болно энэ залуучууд сайд болох гээд дараагийн ээлжээ хүлээж байгаа нь тодорхой.Үнэн юм байхгүй.Бүгд хөнжилдөө орсон гарч чадахгүй.Хэн дулаан хөнжлөөс гарах бэ

Avatar

Нэргүй 2024-11-18 88.198.96.171

.ёо,ёо. УБ-хотод. сууц, барилгаа. болио чээ.чөлөөтэй суугаад. явах. газар алга,хүүхэд багачууд тоглох тоглоомын. парк алга,-тэгэхийн оронд. гэр хороолол,,гандангын. дэнж гэсэн байрлалуудаа. тохижуулж янзлаа ч.

Avatar

Нэргүй 2024-11-18 59.153.115.206

Одоо цаашид шинээр орон сууц Нийслэл Хотод барих хэрэггүй дээ харин гэр хорооллоо өнгөлөх цэгцтэй цэвэрхэн болгох нь бас хотоо Сийрэг болгох талд ажиллавал зүгээр биз системээ өөрчилж орон нутагтаа таатай сайхан ажиллаж амьдрал нөхцлийг нь бүрдүүлбэл зүгээр түүнээс хатуу мунаг хүчээр бүдүүлэг дарамт шахалтаар биш

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.190.208

идэхийн дон тусчихсан гацаа Чойжилсүрэнг ажил хийхийг харвал чиний миний нас хүрэхгүй. Ажил хийх гэж байгаа хүмүүсийг хийж чадах бх гээд хийлгэсэний лдэ. Чойжилсүрэн Данханов 2 ыг засгаас зайлуулахсан

Avatar

Нэргүй 2024-11-18 59.153.115.13

DULZEH AMA TAT

Avatar

Нэргүй 2024-11-18 203.91.115.54

АН анхТоск-г байгуулж хувийн хэвшлээс барилгын салыарыг булааж авч байлаа. Дараа нь МАН гараад Носк-г байгуулж төрийн энэ бизнесийг өргөжүүлсэн. Одоо бол Тоск ч тэр Носк ч тэр бодит байдөл дээр дампуурцан. Аль хэдийн татан буулгачих, төрийг ийм төрлийн алдагдал үйлдвэрлэхээс салгах хангалттай хугацаа, боломж байлаа. Аль аль нь зүтгүүлээл байх нь тэр. Яагаад гэвэл тэдэнд ашигтай, улсад хохиролтой учраас "Тэд" өөрсдийгөө л бодох нь зүйн хэрэг. Улс Тоск, Носк-с бол асар хохирч байна. Хөгжлийн банкн

Avatar

Нэргүй 2024-11-18 203.91.115.54

ы томоохон зээлдэгч бүр зээлээ төлж чадахгүй найдваргүй ангилалд байдаг хоёр том байгууллага шүү дээ, Тоск, Носк гэж. Энд мөнгө угаах биш зүгээр л мөнгийг иддэг юм.

Avatar

зочин 2024-11-18 66.181.180.11

Төрийн өмчит компаниудаар эмч багш тэтгэврийн борчуулд орон сууц барьж өгч болохгүй юу ардчилал хувийн хэвшил орон сууцны үнийг хэт хөөрөгдөж дэвэргээд өрсөлдөөн байх ёстой шүү

Avatar

Нэргүй 2024-11-18 103.212.117.58

Нямбаатар Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн барилагжилтад төрийн өмчит компаниудыг оролцуулахгүй гээд албан ёсоор мэдэгдчихсэн байгаа. АН-ын гишүүн нэртэй зарим нэгэн ХУДАЛ сенсааци тарьдагын нэг жишээ нь энэ Жаргалан гэж гишүүний хэлсэн үг гэдэг нь тодорхой харагдаж байна даа. Хөөрхий ийм хол явахгүй цуурхлаар улс төр хийдэггүй юмаа

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.178.167

Улаан хамгаалагч минь бодит байдлыг ухаар чи мунхаг үхсэнч үр ач чинь үлдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж