Оросын бизнес эрхлэгчид дампуурлын ирмэгт ойртов уу?

Оросын бизнес эрхлэгчид дампуурлын ирмэгт ойртов уу?

Оросын бизнес эрхлэгчид дампуурлын ирмэгт ойртов уу?

"The Moscow Times"-ийн мэдээлснээр, Оросын бизнес эрхлэгчид санхүүгийн хямралд орох эрсдэлтэй тулгараад байгаа бөгөөд үйл ажиллагаагаа зогсоож болзошгүй байдалд ойртжээ. Тус улсын төв банк хүүгээ 21 хувь болгосон. Энэ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд их хэмжээний өр тавьсан бизнесүүдэд сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд банкны хүү ирэх сард улам нэмэгдэх вий гэдгээс иргэд эмээж байна. Төв банк 2023 оны хоёрдугаар улирлаас хойш тогтвортой инфляцыг хянах, ганхаж буй рублийн ханшийг дэмжих зорилгоор бодлогын хүүгээ үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч зээлийн асар өндөр өртөг төлж буй олон компани үндсэн хүүгийн төлбөрөө төлөхийн тулд олсон рубль тутмынхаа дөрөвний нэгийг зарцуулж байна. Мөн өндөр хүүтэй зээлийг төлж барагдуулах чадваргүй, удааж төлж байгаа иргэд, бизнес эрхлэгчдээс болж бүхэл бүтэн корпорацын салбарт хүндрэл учрах юм.

Хэрэв банкны хүү 25 хувьд хүрэх юм бол дампуурах эрсдэлтэй бизнес, дампуурлаа зарлах байгууллагуудын тоо нэмэгдэнэ гэж "Meduza" мэдээлэв.

Дайны өмнө бизнес эрхлэгчдийн дөнгөж 20 хувь нь хөвөгч хүүтэй байжээ. Гэвч 2023 оны дунд үе гэхэд Төв банкны үндсэн хүүтэй уялдуулж зээл авсан бизнес эрхлэгчдийн 44 хувь нь хөвөгч хүү төлдөг гэх судалгаа гарсан байна. Хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсний дараа импортын орлогыг дэмжих, гадаадын санхүүжилтээ алдсан олон компани алдагдлаа нөхөхийн тулд зээл авсан байдаг. Тухайн үед эдгээр пүүс, бизнес эрхлэгчид зээлийн хүү тогтвортой байна эсвэл буурна гэж таамаглаж байснаараа эндүүрсэн юм. Учир нь тус улсын засгийн газар батлан хамгаалах салбартаа их хэмжээний хөрөнгө мөнгө зарснаар инфляцыг хөөргөсөн юм. Мөн Төв банк зээлийн хүүгээ чангаруулах алхмыг эхлүүлсэн бөгөөд энэ нь хараахан дуусах болоогүй гэж эдийн засагч нар үзэж байна.

Рублийн ханш суларч, засгийн газрын зардал нэмэгдсэнтэй зэрэгцэн инфляц өмнөх оны мөн үеэс өссөн нь 2024 оны сүүл үе гэхэд хөвөгч хүүтэй компаниуд 55 хувьд хүрсэнтэй холбоотой юм.

Энэ нь мөн гадаад валютын ханш өсөхөд нөлөөлсөн байдаг. Түүнчлэн, санхүүгийн шинэ хязгаарлалт гарч магадгүй тул бизнес эрхлэгчид нэмэлт зээл авахаар уралдаж, зээлийн эрэлт нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны эцэс гэхэд зээл авахад шаардагдах стандартыг чангатгаж, мөрдөж эхлэх тул өнгөрсөн 11 сарын хугацаанд зээл хүсэгчдийн тоо 22 хувиар нэмэгдэхэд хүргэжээ. Нөхцөл байдал ирэх онуудад улам дордох төлөвтэй байна. Тус улсын эдийн засаг 2023 онд 3.6 хувиар гэнэтийн өсөлттэй байснаар өрийн асуудал тийм ч томоохон асуудал байгаагүй аж. Гэвч 2025 он гэхэд эдийн засгийн уналт эрчээ авч, бизнес эрхлэгчдэд дарамт учруулна гэж "IntelliNews" мэдээлэв. Украин дахь дайн үргэлжилсээр байгаа цагт Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхгүй нь ойлгомжтой юм.

Холбооны Дампуурлын мэдүүлгийн нэгдсэн бүртгэлийн газрын (Fedresurs) мэдээлснээр, зээлийн хүүгийн түвшин нэмэгдэж, пүүсүүдийг санхүүгийн сүйрэлд ойртуулж байгаа тул Орост аж ахуйн нэгжийн дампуурал энэ онд 20 хувиар өссөн байна.

Мөнгөний хатуу бодлого өрийн хэмжээг улам бүр тогтворгүй болгосон тул төлбөрийн чадамжгүй бизнес эрхлэгчдийн хэмжээ ирэх оны эхний улиралд улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Өмнө нь нийт бизнес эрхлэгчдийн 22 хувь нь зээлээ төлж барагдуулж чадахгүй байдалтай тулгардаг байсан бол одоо 37 нь болсон гэж Оросын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбоо (RSPP) мэдээллээ. Учир нь эргэлийн хөрөнгө олоход хүндрэлтэй болж олон компани ханган нийлүүлэгч болон бусад зээлдүүлэгчдийн төлбөрийг хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн аж. Түүхээс харахад корпорацын дампуурал, бондын дефолт нь хүүгээ өсгөснөөс хойш 3-6 сарын дараа олшрох хандлагатай байдаг гэж "Meduza" мэдээлсэн бөгөөд энэ нь компаниуд удахгүй бондын эргэн төлөлттэй тулгарч магадгүйг илтгэж байна. Олон компанийн бондын хугацаа энэ оны дөрөвдүгээр улиралд дуусч байгаа нь дахин санхүүжилт олох асуудлыг өдөөх болжээ. “Северсталь” гангийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч олигарх Алексей Мордашов “Одоогийн хүүгийн хэмжээгээр компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, эрсдэлээ үүрэхээс илүүтэйгээр өргөтгөлөө зогсоож, бүр цомхотгож, банканд хөрөнгө байршуулах нь илүү ашигтай" гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES, MEDUZA, INTELLINEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хулгайч монгол 2024-11-19 59.153.115.157

худлаа шаагаад л тэд чинь импортыг орлох юм хийгээд тиймээ ах оросчингуудаа хайрт ах путин л тэгэж шаасан биздээ

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.191.211

хоригт ороод сүйрэхгүй эдийн засаг нь сэргэж байгаа гэж ояканууд хөөрч тэнэгтэж байгаагээ. юу гэж шууд уналтад орхов дээ. улсын нөөцөө гаргана шавхана дараа нь хувийн нөөцийг хөлс цустай нь дайчлана. 5-10 жилийн дотор охуйн эзэнт улс капут. зөвлөлт улс яг 10 жил болсон. өмнөд африкийн расист дэглэм бас 10 жил л тэссэн

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.88.219

oros putiniihee achaar muhuj sunuj bn daa.

Avatar

Нэргүй 2024-11-19 103.212.163.239

Бизнесийнхэн Путинээс хариуцлага нэхэх ёстой. Улс орныг дампууруулсан Төрийн тэргүүн огцрох багадна

Avatar

Нэргүй 2024-11-19 203.91.115.48

Орос манай хоёр яг адил зарчмаар явж байна. Ялгаа нь Оху Украйнтай дайтдаг бол Монголын засгийн газар жирийн иргэдтэйгээ өөрсдийн олигарх, люмпэнгүүдийн эрх ашгийн төлөө дайтдаг.

Avatar

Нэргүй 2024-11-19 202.9.46.158

Do not write lies about a country that is in the first four places in the world economy. They're not journalists, they're miserable beggars who do dirty translations.

Avatar

Нэргүй 2024-11-19 103.71.100.91

ТАРВАГАДОРЖИЙН ХЯТАД САЙТ ДАНДАА ш****г ШҮҮ

Avatar

Ккк 2024-11-19 103.168.34.38

Moskow times гэж Голландын шар мэдээний агентлаг Оросын санхүүг ингэж л дүгнэнэ ш дээ…уул нь бол аль хэдэн жилийн өмнө сүйрчихсэн байх ёстой л доо…нэр мэрнээсээ
авахуулаад хүний тархи угаах зориулалттай , айхтар хогнууд шүү бараг итгэх шахлаа ш дээ

Avatar

Нэргүй 2024-11-19 103.212.163.239

Чи итгэхгүй гээд яах юм

Avatar

Нэргүй 2024-11-19 103.168.34.194

юун дампуурал, Европын тансаг брэндүүдэд үрдэг мөнгө дотоодынх нь үйлдвэрлэгч нарт очоод ид гангарч бхад чинь. Манайд ирж байгаа Оросын бараа бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл, чанар чансаа, сонголтууд ямар аймаар өргөн, хямд юм бэ. Ёстой солиоруулж бшд. Нисдэг машины хажууд Оросын том дэлгүүр нээгджээ. Үгүй мөн ямар ч гоё бараатай юм, яасан ч баян юм, сонголтууд ямарч их юм, тэгээд аймаар хямдхан. Ёооё ёстой хөгжил гдг л энэ бх. Яг Европ. Германы супермаркетууд дайн эхлээгүй бхад л ийм бараатай бдаг

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.92.202

Оросууд нь өөрсдөө “”””цөхөрлөө,,,,сөхөрлөө””””гээд л байхад,,,,,чи энд балайраад яахавдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2024-11-19 202.55.188.38

Одоо Орос бараа ху.жаа бараанаас 10 дахин чанаргүй болсон. юу үнэн тэр үнэн.

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.95.67

Пялдага п***а вэ, нэгмесен орос руугаа зайлаач. Украйнд очиж орос цэргvvдийн хоолны темсийг нь арилгаж егееч

Avatar

Зочин 2024-11-19 122.201.31.52

Зөнөг Путин улсаа самарч байна

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.92.202

энэ улс сүйрлээлдээ,,,,,сайхаан сайхан,,,,хажуу хөрш орноо хазаж ,хайрч, хажиглаж,,,, хүн ардыг нь алж хядаад бай,,,,,үйлийн үрээ эдлэнэдээ,,,,

Avatar

Нэргүй 2024-11-19 103.212.163.239

Яг яг

Avatar

zochin 2024-11-19 43.228.131.103

Хуцаж бгаа юм шүү. Манай ББСБ-д 30-45 хувийн хүүтэй байхад зүгээр л бна шүү дээ. Манайд сарын 2,5-с 3,0 хувийн хүүтэй, Оросд 1,75 хувийн хүүтэй бгааг харахгүй бна уу

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.92.202

Ингэж,,,,,, олон нийтийн сүлжээнд өөрийн ТЭНЭГээ гайхуулах ,,,,тэгээд,,,,,зүгээр үү,,,,,тээээээ,,,,,,

Avatar

Бадарч тахар 2024-11-19 66.181.184.122

Зээлийн эрэлт нэмэгдэж байна гэдэг чинь эдийн засаг өсч байгаагийн шинж ! дайны хэрэгцээ эдийн засгийг өсгөж байна ! ямар азаар дайн хийвээ ! сангийн сайд Силиунов гэдэг гайгүй толгой бөйхад алзахгүй ээ ! михаил мишустин ч гайгүй толгойтой шүү !

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.90.228

эрүүлүү???

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.95.67

Аргаа бараад зээл авч байна гээд байна п***а евгеен. Танай гэр бvл менгеггvй болоод хvvхдvvд чинь хоолгvй болвол чи гудамжныхаа дэлгvvрт нэрээ бичvvлээд зээл авна биз дээ, яг тэр чинь малаа

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.189.185

Түүхэнд Орос баян байгаагүй байх өө. Чадах чадахгүй бааахан дайн хийсэн. Дайны төлбөр гэж Германаас л овоо зөөсөн байх.

Avatar

зочин 2024-11-19 66.181.160.12

Орос орны ирээдүйн дүр төрх нь Хойд Солонгос …… Гэхдээ тэр хүртэл 10 жил тэсэх байхаа

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.179.138

german ali hediin dampuuraad bgaa ym bichuu

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.95.67

Гeрман дампуурахгүй ээ, ямар дайн хийж байгаа биш. Тэгээд ч энд оросын эдийн засгийг бичжээ оркоо

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.186.63

97 онд азийн хямралаар солонгос сүйрч байхад банкны бодлогын хүү нь 20 хувьд хүрч байсан

Avatar

Лхагва очир 2024-11-19 103.212.117.222

төв банкны өндөр хүү хөрөнгө оруулалтанд сөргөөр нөлөөлнө шүү. гэхдээ нэг зүйлийгбодох хэрэгтэй 2008 онд нэг хар нөхөр би орсын эдийн засгийг үртэс болгоно гэж ирээд л зарласан одоо хархад орсын эз ямар ч байсан гёрманы эз ийг бодход + үзүүлэлтэй явж бна .Төсөөлөл хүслээс бодит байдал өөр байх юм.

Avatar

Нэргүй 2024-11-19 203.17.23.177

ОРОСЫГ ШҮТЭГЧ ООРКУУДЫН ӨЧҮҮХЭН БОДОЛ: БАРУУНЫ ХУД МЭДЭЭ. АХАХАХАХАХАХАХААХ

Avatar

Нэргүй 2024-11-19 103.212.163.239

Юу гээд байгаа нус вэ, ойлгомжгүй

Avatar

Нэргүй 2024-11-19 185.220.101.6

Аргаа барсан шал худлаа зохиол байна, ха ха ха

Avatar

Хулгайч монгол 2024-11-19 139.5.216.136

тийм шүү импортыг орлуулаад алж өгч байгаа худлаа гэвэл хайрт ах путинээс асуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж