Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга шидэлтийн тэмцээн болжээ. Тус тэмцээнээс Монголын тамирчин Б. Амарбаясгалан нь эмэгтэйчүүдийн 4 метрийн зайн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэй ангилалд өрсөлдсөн Т. Энхтөгөлдөр нь шагналт байр эзэлсэн аж. Монголын баг нь байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, цом, өргөмжлөл хүртлээ.
Минск хотын хөнгөн атлетикийн олимпийн бэлтгэлийн улсын төвд болсон энэ тэмцээнд есөн орны баг тамирчид Беларусь, ОХУ, Литва, Латви, Монгол болон бусад хэд хэдэн орны тамирчид оролцож, 34 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэмцээн нь ганцаарчилсан ба багийн төрлүүдээр явагдан, өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд баг тамирчид оролцлоо.Тэмцээнийг Беларусийн Спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Спортын яам, "Оросын спортын сургалтын төв", Беларусь дахь “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар, Беларусийн спортын хутга шидэлтийн холбоо, Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Монгол Улсаа төлөөлөн багийн ахлагчаар, Монголын спортын хутга шидэлтийн холбооны (МСХШХ) Ерөнхийлөгч, “Шиги” компаний ерөнхий захирал Г. Эрдэнэбилэг, тамирчин Б. Амарбаясгалан, Т. Энхтөгөлдөр нар ийнхүү амжилттай оролцлоо. Монголын тамирчид ОХУ-ын Москва хотноо 2022 оны 11 сард болсон спортын хутга шидэлтийн анхны ДАШТ-ий 4 метрийн ганцаарчилсан төрлөөс 1 алт, 1 мөнгөн медалийг 4 метрийн зайн төрөлд хүртэж байсан юм. Ийнхүү Монголын тамирчин Б. Амарбаясгалан нь ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медаль хүртэж, амжилтаа бататгав. Манай тамирчид энэ зайд оновчтой сайн шидэж, өндөр амжилт үзүүлдэг онцлоготой.
Монголын тамирчин Б. Амарбаясгалан нь 26 настай. Шүүх шинжилгээний ерөнхий газарт криминалистикийн шинжээчээр ажилладаг. Энэ спортоор 3 дахь жилдээ хичээллэж байгаа ба анх ОХУ-д суралцаж байхдаа хутга шидэлтийн спортоор сонирхон хичээллэн, 2023 онд ОХУ-ын Уфа хотноо болсон ОУТ-ээс ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан ба Монгол Улсын спортын хутга шидэлтийн шигшээ багийн тамирчин ба 2024 оноос МСХШХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
МСХШХ-ны Ерөнхийлөгч Г. Эрдэнэбилэг нь 2024 оны ДАШТ-ий шүүгчийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж, тэмцээний үеэр Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны Ерөнхийлөгч А.А.Трохов болон бусад улсын албаны хүмүүстэй уулзалт хийн, ажил хэргийн яриа үүсгэн, хутга шидэлтийн спортыг Монгол Улсад эрчимтэй хөгжүүлэх, Монголын тамирчин, шүүгч нарт зориулсан олон улсын сургалт хийх, цаашид олон улсын тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авах чиглэлээр идэвхтэй ажиллаж, харилцаа холбоогоо хөгжүүлсэн байна.
Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг ханган оролцуулахад МСХШХ-ны ерөнхийлөгч Г.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал Г.Гантулга нар санаачлагатай ажиллаж, тамирчны ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, хичээллэх байр талбайг олж өгч, тамирчдыг туршлага суулгах, төвлөрөл тогтоох, тэмцээндээ амжилттай сайн бэлтгэж оролцоход хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэн, ийнхүү эх орныхоо нэрийг өндөр өргөн мандуулахад туслалцаа үзүүлжээ.
Монголын спортын хутга шидэлтийн холбоо
Нэргүй 27 минутын өмнө 103.10.23.120
Ийм балай юмаар оролдож л байдаг Монголчууд бүр нэр хүнд олж л байвал юу ч байсан хамаагйүз болжээ. Орос Белорусь гээд бүүр нэг ОРК улсуудтай хамтдаа.
Нэргүй 39 минутын өмнө 202.21.102.50
sonin sonin yumaar bas hichelleh yumaa
Нэргүй 39 минутын өмнө 14.1.81.42
Беларусь, ОХУ, Литва, Латви, Монгол болон бусад хэд хэдэн орны тамирчид оролцож… хаха
Угаасаа 4-5 газар л оролцсон юм байна шд
Нэргүй 1 цагийн өмнө 203.91.115.54
Ийм бүсгүйд баяр хүргэж болох эсэхийг мэдэхгүй байна. Гэвч улсынхаа нэрийг дуудуулжээ, баяр хүргэе!
Нэргүй 33 минутын өмнө 202.131.234.242
хутгатайгаа байгаа үед нь бол 4 метрийн холоос баяр хүргэхгүй байсан ч болно.. аа харин 4-өөс дотогш метрт бол юмыг яаж мэдэх вэ? хутгатайгаа явж байгаа ч юм билүү гэж бодоод баяр хүргэхгүй бол тэгээд The End болно шүү дээ чи…
Нэргүй 2 цагийн өмнө 64.119.31.162
nohor n bol uhseen hahaha