Газа: Орон сууцны хороолол цохилтод өртөж, 34 хүн нас барав

Газа: Орон сууцны хороолол цохилтод өртөж, 34 хүн нас барав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Газа: Орон сууцны хороолол цохилтод өртөж, 34 хүн нас барав

Газын хойд хэсгийн Бейт Лахиа дахь таван давхар орон сууцны хороолол Израилийн агаарын цохилтод өртсөний улмаас 34 хүн амь эрсдэж, долоон хүн шархаджээ. Амиа алдагсдын олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан. Түүнчлэн олон 10 хүн нуранги дор байж магадгүй гэж таамаглаж байна. Харин Газын төв хэсэг гурван удаагийн цохилтод өртсөнөөр 15 хүн, өмнөд хэсгийн Рафах хот нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөнөөр таван хүн тус тус амиа алджээ.

Харин Израилийн арми Хамас бүлэглэлийг дахин бүлэглүүлэхгүйн тулд Газын зурвасын хойд хэсэг, тэр дундаа Бейт Лахиа дахь объектуудад цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Агаарын цохилт амьсгаа авах завдал өгөхгүй байгаа учир шархадсан хүмүүсийг аврах боломж буурч байгааг Иргэний хамгаалалтын хэвлэлийн төлөөлөгч Махмуд Бассал хэллээ. Гэсэн ч дайны идэвхтэй бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг тасралтгүй хийсээр байна.

Газын зурвасын хойд хэсэгт хийсэн хуурай замын довтолгооны улмаас сүүлийн таван долоо хоногт 130 мянга орчим хүн дүрвэжээ. Жабалиа, Бейт Лахиа, Бейт Ханун зэрэг хотод 75 мянган хүн ус, хүнсний нөөц хомсдолтой, бүслэлт дор байна. НҮБ-аас мэдээлснээр, сүүлийн нэг жилийн хугацаанд Газын зурвасын нийт хүн амын 90 хувь нь буюу 1.9 сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж