"Чи миний хаан биш"

Хаан Чарльзыг Канберрад өнгөрсөн сард айлчлах үеэр түүнийг доромжилсон нутгийн уугуул сенатчийг Австралийн хууль тогтоогчид шүүмжилж, арга хэмжээ авах шаардлагатай хэмээн санал нэгджээ. Тодруулбал, Австралийн парламентын их танхимд хаан Чарльз колоничлолын үр дагаврын талаар үг хэлж байхад уугуул иргэн, сенатч Лидия Торп "Чи миний хаан биш", "Энэ чиний газар нутаг биш" гэж орилжээ.

Тус улсын сенатын хуулийн 46.12-ын дагуу Торпын үйлдлийг үл хүндэтгэсэн, үймээн дэгдээсэн гэж үзэж, парламентын танхимд төлөөлөгч байх эрхгүй хэмээн гишүүд санал нэгджээ.

Гэхдээ парламентын гишүүд санал нэгдэж Торпыг шүүмжилж, буруутгаж буй нь улс төрийн бэлгэдлийн чанартай бөгөөд үндсэн хууль, эрх зүйн ач холбогдолгүй юм. Сенатчидын санал хураалт Даваа гаригт явагдаж дууссаны дараа Торп сэтгүүлчдэд "Нислэг хоцорсны улмаас танхимд үг хэлэх эрхийг минь хассан" гэж мэдэгджээ.

Мөн "Британийн хаант засаглал манай орны анхны иргэдийн эсрэг жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн. Би хэзээ ч үүнийг дуугаа хураагаад чимээгүй өнгөрөөж чадахгүй" гэжээ.

Өнгөрсөн сард Торп эсэргүүцлээ илэрхийлснээр зарим нутгийн уугуул иргэд болон Торресын хоолойн арлын хэд хэдэн удирдагчдын дургүйцлийг хүргэсэн юм. Гэсэн хэдий ч түүнийг  Австралийн уугуул иргэдийн эрх ашгийн төлөө дугарсан, колоничлолын гэмт хэргийг буруутгасан хэмээн магтан сайшаасан хүмүүс байсан бөгөөд дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Хэдийгээр Торп эсэргүүцлээ илэрхийлсэн ч хаан Чарльз, хатан Камилла нарыг Австралийн иргэд халуун дулаанаар угтан авсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-18 66.181.160.12

Гэхдээ Ангилийн колони байсан улсууд бүгд Ангилдаа хайртай байдаг нь сонин ..Жишээ нь Энэтхэг, Хонг Конгийг кампанууд Лондонд офисоо нээнэ гэдэг ёстой алдрын оргилд гарсан нэр төрийн хэрэг байдаг юм билээ ..

Avatar

Нэргүй 2024-11-18 59.153.115.86

Хонконгчууд өөрсдийгөө хятад хүн гэж боддоггүй Их Британы иргэн л гэж үздэн хамраа сөхдөг гэж байгаа. Яг л манай Местны оросын шээсүүд яаж хамраа сөхөн бусад Монголчуудыг доромжилж ихэрхдэг шиг..ОХУ-ын элчингийхэн тэднийг Семёновчууд гэж хочилдог. маш дургүй ( учир нь Азийн хамгийн адаг болсон өмхий хонинуудтай цусаа нэгтгэсэн гэж үздэг ) Харин нөгөө семёновчууд нь өөрсдийгөө Монгол дахь хамгийн дээд төрөлт цэвэр ари цустан гээд хөөрчихсөн..

Avatar

Нэргүй 2024-11-18 202.21.126.30

Хаа газар иймэрхүү популистууд байх юм даа

Avatar

Нэргүй 2024-11-18 178.174.229.45

ANGLI CHUUD IREEGUI BOL HAR AFRIK SHIG L BH BSAN BIZ

Avatar

Нэргүй 2024-11-18 178.174.229.45

ANGLI CHHUD IREEGUI BOL UDIID HAR AFRIK SHIG L BH BSAN DAAA

Avatar

Нэргүй 2024-11-18 103.212.117.145

энэ улаан хамартай хүн алиалагч уу

Avatar

Нэргүй 2024-11-18 202.21.121.147

Чарльз гэж өвгөн Дианаг нухсан маапаантай гар даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж