Шүүхээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан ч 2024 оны аравдугаар сарын 22-ны өдөр ерөнхий шүүгчийн захирамжаар суллажээ. Тэрбээр одоогоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалттай байгаа гэдгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Цагдан хорих шүүгчийн захирамжид гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид гомдол гаргаж боломжтой бөгөөд ерөнхий шүүгч захирамжийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй гэдгийг шүүх байгууллагаас мэдээлсэн юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнгөрсөн сард /2024.10.18/хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шүүхээс Н.Одончимэгийг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн бол "Ванхүү" компанийн захирал Б.Боролзойхүү болон С.Гантөмөр нарыг суллаж, гадуур шалгахаар болсон байдаг.
Н.Одончимэг нь нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдсан байдаг. Түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, 48 цаг саатуулсан талаар хуулийн байгууллага мэдээлж байв.
зочин 2024-11-18 66.181.179.200
АН алдаанаасболж МАН-д итгэх болсон байх.
Нэргүй 2024-11-18 180.149.80.74
Ариухан гээд байдаг АН-ын нөхдүүд бол жинхэнэ авлигачид, тэдэнд айх, ичих тухай ойлголт байхгүй.
Нэргүй 2024-11-18 103.212.117.56
суллах үндэслэл байсан болоод л шүүх ийм шийдвэр гаргана шүү дээ.
Нэргүй 2024-11-18 64.119.29.144
АН-ын буюу Халтмаагийн хуугийн гар урт бна аа. Хулгайчийг дарж чадахгуй МАН буюу Монголын тер унэхээр ечуухэн гэдэг нь энэ ганц уйлдлээр харагдаж бна.
Нэргүй 2024-11-18 202.9.40.85
Авилгалчдад ялыг нь үүрүүлэх ёстой. Тэд өнөөдөр УБ хотыг ямар болгов? Хатуу, харгис хандах ёстой.
Нэргүй 2024-11-18 202.9.40.111
ЯАГААД СУЛЛАЧИХДАГ ЮМ…..
Нэргүй 2024-11-18 66.181.184.244
Аан гэж бай ! Монголд өнөөдөр хоёр засаг бна. Нэг нь МАН, АН, ХҮН-ын засаг, нөгөө нь Женкогийн засаг ! ! Ялангуяа Цагдаа,Шүүх, хүчний байгууллагуудбг Женко удирдаж бна шүү дээ !!!
зочин 2024-11-18 103.71.101.11
удахгүй цагаан тагтаа болох нь