Амьтан хамгаалах байр хулганаа дийлэхгүй байна

Амьтан хамгаалах байр хулганаа дийлэхгүй байна

Амьтан хамгаалах байр хулганаа дийлэхгүй байна

Нью Хэмпширийн амьтан асран хамгаалах төвд өнгөрсөн долоо хоногт нэгэн сандарсан эрэгтэй ирж, 150 хулганад орох орон олж өгөх эсэхийг асуусан байна. Асран хамгаалах төвийн ажилчид түүнд дуртайяа тусалсан боловч одоо тус төв асар том асуудалтай болжээ.

Тодруулбал, хулгана хүлээлгэн өгсөн эрэгтэй 150 хулгана бус 150 хуванцар хайрцаг хулгана хүлээлгэн өгсөн байна.

Амьтанд харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх Нью Хэмпширийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Лиза Деннисон хэлэхдээ "Тэр эрэгтэй анх 150 хулгана гэж хэлсэн. Гэвч дараа нь 150 том хайрцаг дүүрэн хулгана хүлээлгэн өгөх гэж ирсэн" гэжээ. Хулгана маш хурдацтай үрждэг. Улмаар 150 хайрцаг хулганууд үржиж амьтан хамгаалах байр болон орон нутгийн хамгаалах байранд асар том бэрхшээл учруулаад байгаа юм. Деннисон мөн " Тэр эрэгтэй анх хулгана маш хурдан үрждэг гэж бодоогүй байх. Хамгийн анх Даваа гаригт гурван хайрцаг бүхий 73 хулгана авчирсан. Тэр цагаас хойш өдөр бүр манай ажилчдын нэг нэгээр нь гэртээ дуудаж, хайрцаг дүүрэн хулгана өгч явуулсан" гэжээ.

Одоогоор 150 хайрцаг хулгана нь 1000 гаруй болсон гэж тэрбээр мэдээлсэн байна.

Мал эмнэлгийн албаны захирал Саванна Алсеро "Бид өмнө хэзээ ч ийм зүйл харж байсангүй. Эдгээр хулганууд маш бохир орчинд амьдарч байсан бөгөөд нэг ч удаа тэднийг цэвэрлэж байгаагүй нь тогтоогдсон. Бид бохир заваан орчноос хулгануудыг гарган авах гэж удах тусам тэдний тоо толгой нэмэгдсээр байх болно" гэжээ. Түүний тооцоолж буйгаар, 20 хоногийн дотор асран хамгаалах төв болон тухайн эрэгтэйн гэрт үлдсэн хулганууд хэд дахин үржиж, аюултай хэмжээнд хүрэх аж.

Сэтгүүлчдийг очих үед өрөө дүүрэн шилэн хоргонд хэдэн зуун хулгана харагдах бөгөөд тэднийг Деннисон асран хамгаалж, цаашид үржихгүй байх арга хэмжээ авдаг. Тэрбээр хэлэхдээ "Бид эр, эмээр нь ялгасан. Одоогоор маш олон эм хулгана байгаа учир хээл авхуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна" гэв. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 18 хулгана үрчлүүлсэн бол олон тооны бусад хулганыг орон нутгийн асран хамгаалах байрнуудад хүргэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-18 103.168.34.14

хийх юмаа олж ядсан их энэрэнгүй болоод жүжиглэх юмаа. зүгээр л устгачихна биз дээ

Avatar

Нэргүй 2024-11-18 202.55.188.88

энэ жаахан гажигтай.хи хи

Avatar

Зочин 2024-11-18 103.212.116.49

Тэнэг ч юм шиг. Асуудалгүй газар өөрсдөндөө асуудал үүсгээд. Зоопаркын махчин амьтдад л өгчихнө биз дээ .

Avatar

Нэргүй 2024-11-18 202.21.126.30

Хулгануудыг зүгээр л устгачихад болно шд. Амьтан хамгаалах байр ч гэх шиг. Өөрөө өөрсөддөө хүндрэл учруулж зовж байдаг. Сонин улс юм

Avatar

Нэргүй 2024-11-18 202.9.41.23

Монголд х***а төрөө байгуулсн х***а монголд байгуулсн төрөө аваад үлдн зүтгэмртэн ойлгомжтой лалараа юу гэж гажигтаад бга л***р вэ нүүдэлчдын нутагт х***а төр бн гэж яааж гажиг толгойд чин ордг бн аа гажиг хогийн гажиг юм гэж юу бсийн гажиг шаар вэ гэж лаларуудыг ялалж хүчээр төрөө авна. Адгийн шаарууд. Бузар атгаг бодлого явуулж мэдээгүй бхад лалартсн л******д. Гэндүүлсн л******д санаатй л******д хогийн санаатй лаларуудтй санаатй байхгүй бол болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж