Б.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г, Б.Одсүрэн НОСК-ийг удирдана

Б.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г, Б.Одсүрэн НОСК-ийг удирдана

Б.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г, Б.Одсүрэн НОСК-ийг удирдана

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гарган, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын төлөөлөгч Б.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Б.Одсүрэнг Нийслэлийн орон сууцны корпорацийн захирлаар тус, тус томилжээ.

Б.Энхжаргалангийн хувьд хуучин албан тушаалдаа эргэн томилогдсон гэж хэлж болно.  Учир нь, НИТХ-наас өнгөрсөн онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид авсны дараа буюу дөрөвдүгээр сард Б.Энхжаргаланг тус хүрээлэнгийн захирлаар томилсон юм. Гэвч тэрбээр өнгөрсөн есдүгээр сард чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь НИТХ-ын сонгуульд өрсөлдөх болсонтой холбоотой байв. Хан-Уул дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулснаар НИТХ-ын төлөөлөгч болсон.

Б.Энхжаргалан нь Компьютер механик, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент, IT инженерээр төгссөн байдаг.

Харин Б.Одсүрэнгийн тухайд өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ын төлөөлөгч, мөн Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан юм.

Энэ албыг хашихаас өмнө “Метро девелопмент групп”-ийг үүсгэн байгуулж, барилгын салбарт хүч үзэж явсан бизнесмэн гэж хэлж болно.

МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөхдөө нийслэлд “20 минутын хот” байгуулах амлалт өгсөн. Тиймээс ирэх дөрвөн жилд нугалах ёстой хамгийн том ажил нь гэр хорооллыг барилгажуулж, агаар хөрсний бохирдлыг бууруулах ёстой.

Энэ ажлыг гүйцэтгэхдээ дэд төвүүдийг түшиглэн “20 минутын хот” байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Сэлбэ” дэд төв, “Баянхошуу” дэд төв, “Шар хад” дэд төвүүдийг түшиглэн газраа чөлөөлсөн айлын газар дээр орон сууц барьж эхэлсэн. Энэ он дуусахаас өмнө “Баянхошуу” дэд төвийг түшиглэн эхний ээлжийн байр ашиглалтад орох учиртай.

Энэ бүх том ажлын эрчийг сааруулахгүйгээр авч явах үүргийг Б.Одсүрэн хүлээгээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нянгар 2024-11-18 202.126.89.156

Драгоны Баяртын хазгар хүргэн Энхжаргалан өнгөрсөн жилийн наадмыг сүйдэлсэн шүү. х*******н хямд хиймэл зүлгийг өндөр үнээр шахсан нь олон бөх, засуулчийг халтирч унагахад хүргэсэн. Нямбаатар ямар их хувийн сонирхолтой шуналын тулам бэ?

Avatar

Zochin 2024-11-18 139.5.219.26

Одсүрэн ч шизотой хувийн ашиг сонирхол ихтэй хүн

Avatar

зочин 2024-11-18 203.217.139.240

Өөрөө барилгын компанитай. ашиг сонирхлын маш том зөрчилтэй хүн байна даа

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.189.149

Төрийн албанд орсон, компанитай нөхдүүд бүгдээрээ ашиг сонирхлын зөрчилтэй. Улсын мөнгийг идэж баяждаг юм.

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.166.134

энхжаргалан гэгч ноовшийн авчирсан цэнгэлдэхийн дэвжээн дээр олон бөх хальтирч унаж, зарим нь тахир дутуу болсон

Avatar

Нэргүй 2024-11-18 202.131.234.123

онцгүй ажиллаж ирсэн 2 дугуй байна.

Avatar

Нэргүй 2024-11-18 103.168.34.155

Ene enkhjargalan geed bayanii ohin saltaanii batsaan duraraa durgij ehlhe ni de BRB geed heden hujaa hogoroo toglolt higed mongo hiiged l za goy guilgachin bandio]

Avatar

хохирогч 2024-11-18 112.72.6.122

Б.Одсүрэн гэгч нөхөрийн хамаарал бүхий дүү Гэрэлсүрэн гүйцэтгэх захиралаар нь ажилладаг Тайм констраскшн ХХК маш олон айлыг хохироож захиалга авсан зогсоол, байраа захиалагч нартаа хэлэлгүй гэрээг дангаар цуцлаж зарчихаад шүүх дээр очоод ч яадаг ч үгүй юм даа.

Avatar

Нэргүй 2024-11-18 45.117.35.38

Ashig sonirholiin zurchiltei uuriin bairnuuddaa zeel uguh ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж