Бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр есдүгээр сард баривчлагдсан Шон "Дидди" Комбс өдгөө Бруклин хотын Цагдан хорих төвд хоригдож байна. Өдгөө 55 настай Комбсыг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгчид нь тавьсан ч няцаагдсан билээ.
Торны цаана сууж байгаа хэдий ч Шон Комбс гэрчүүдийн мэдүүлгийг авлигын аргаар өөртөө ашигтайгаар эргүүлж, тангарагтны бүрэлдэхүүнд халдахыг завдаж буй талаар холбооны прокурорууд мэдэгдлээ.
Прокурорын мэдүүлснээр Комбс бусад хоригдолд мөнгө төлж утсаар нь ярьдаг байжээ. Мөн холбооны шоронгийн дүрмийг зөрчиж холбоо барих ёсгүй хүмүүстэй гурвалсан видео дуудлага хийдэг байсан гэв. Дуудлагыг нь хянаж үзэхэд Комбс түүний хэргийн болзошгүй хохирогчид болон гэрчүүдтэй холбоо барихыг гэрийнхэндээ даалгаж байжээ.
Цаашилбал, тавдугаар сард болох шүүх хурлын тангарагтны бүрэлдэхүүнд нөлөөлөхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацахыг даалгажээ.
Тухайлбал, Шон Комбсын даалгаврын дагуу аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр цугласан хүүхдүдийнх нь бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн байна. Хүүхдүүд аавтайгаа утсаар ярьж, төрсөн өдрийн дуу дуулж буй бичлэг "NBC News" зэрэг хэд хэдэн хэвлэлд нийтлэгджээ. Сүүлд нь Шон Комбс уг бичлэг хүмүүст хэрхэн хүрснийг лайк, үзэлтийн тоо зэрэг байдлаар нарийвчлан шалгасан байна. Мөн энэ бичлэг өөрийнх нь хүссэнээр тангарагтны шүүхэд нөлөөлж буй эсэхийг баталгаажуулах тухай гэрийнхэнтэйгээ ярилцжээ.
Нэргүй 2024-11-18 103.212.163.239
Мөнгөтэй хүмүүс хаа сайгүй ингэдэг юм байна. Манай хууль сахиулагчид хэрэгтнүүдтэй үг дуугуй хуйвалдаж мөнгө аваад торгосон /ялласан/ болоод хэргийг хаадаг нь гашуун үнэн
Нэргүй 2024-11-18 139.5.217.50
энэ амьтныг хамгаалах шаардлага байна уу
Нэргүй 2024-11-18 203.91.115.54
amerikiin shoron mongotei bol khaan yun uheh mongol shig yum bodohiin