Хятад: Олон хүний аминд хүрсэн халдлага дахин гарав

Хятад: Олон хүний аминд хүрсэн халдлага дахин гарав

Хятад: Олон хүний аминд хүрсэн халдлага дахин гарав

Хятадын зүүн хэсгийн Жиансу мужийн Йшинг дахь нэгэн сургуульд хутгатай этгээд халдлага үйлдсэнээр найман хүн нас барж, 17 хүн гэмтсэн хэрэг Бямба гаригт гарлаа. Тус улсад олон хүний аминд хүрсэн халдлага долоо хоногийн дотор хоёр дахиа гарч буй нь энэ юм.

Хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчоо хэргийг мөрдөн шалгаж байна.

Сэжигтэн нь 21 настай Шу гэгч бөгөөд Вуши урлаг, технологийн мэргэжлийн дээд сургуульд сурдаг байжээ. Шалгалтдаа тэнцээгүй тул төгсөлтийн гэрчилгээгээ авч чадаагүй Шу энэ халдлагыг уурандаа үйлдсэн гэж цагдаагийн газраас мэдэгдээд байна. Мөн тэрбээр дадлагын цалиндаа сэтгэл дундуур байжээ. Хэргийн газраас баривчлагдсан Шу халдлагын хариуцлагыг илэн далангүйгээ хүлээжээ.

Эрх баригчид амь үрэгдэгсдийн талаарх мэдээллийг цензурдаж, "Weibo"-д трэнд болж байсан сэдэв 30 хүрэхгүй минутын дотор харагдахаа больсон байна. Жухай хотын стадион руу автомашинтай этгээд дайран орсноос болж 35 хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ хэргийн дараа ч бас эрх баригчид цахим орчинд цензур тогтоосон билээ.

Хятадын их дээд сургууль төгсөгчдийн тоо 2025 онд 12.22 сая хүрнэ. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт гэдгийг тус улсын Боловсролын яам мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Хятадад залуусын ажилгүйдлийн түвшин 17 орчим хувьтай байгаа билээ. Залуусын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны наймдугаар сард 21.3 хувь буюу дээд хэмжээндээ хүрсний дараа эрх баригчид энэ мэдээллийг нийтэд ил тод дэлгэхээ больсон байв. Гэхдээ 2024 оны нэгдүгээр сараас эргэн мэдээлж эхэлсэн.

Хутгатай этгээд халдлага үйлдсэнээр гурван хүн нас барж, 15 хүн гэмтсэн хэрэг Шанхай хотод өнгөрсөн сард мөн гарсан билээ. Эдийн засгийн удаашрал болон нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг дээрх хэргүүд хөндөж байна.

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-18 209.52.134.182

хужаанууд мөнгөний төлөө юу ч хийж магадгүй улсууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж