Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. Захирагч Энн Киркпатрик " Тухайн үед хоёр өөр үйл явдал болсон. Нийт 45 минутын зайтай хоёр удаа халдлага гарсан" гэж мэдээллээ.
Өнгөрсөн Ням гаригт тус хотын хамгийн алдартай, жил бүр зохиогддог парад болж байв. Цагдаагийн албан хаагчид аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байсан ч 15:40 цагийн үед машинтай этгээд иргэд рүү гал нээж эхэлжээ. Хэргийн газарт тухайн машинтай этгээдийн ашигласан байж болзошгүй хоёр галт зэвсэг олдсон бөгөөд шархадсан найман хүнийг эмнэлэгт хүргэсэн. Үүнээс 45 минутын дараа ойролцоох гүүрэн дээр дахин буун дуу гарч, гурван хүн буудуулсан байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, парад зохион байгуулж буйтай холбогдуулан уг гүүрэн дээр ямар ч машин явах боломжгүй байсан тул халдлага үйлдсэн этгээд энгийн иргэдийн дунд байсан.
Тухайн үед буудуулсан гурван хүний хоёр нь нас барсан бол үлдсэн нэг хүнийх нь биеийн байдал маш хүнд байгаа гэж Киркпатрик мэдээлэв.
Одоогийн байдлаар уг хоёр халдлагыг үйлдсэн гэмт этгээдүүд холбоотой эсэх нь тогтоогдоогүй. Тиймээс хэргийн газарт зураг, бичлэг хийж байсан иргэдэд мөрдөн байцаагчдад хэрэгтэй сэжүүр байж магадгүй гэж албаныхан үзэж байна. Киркпатрик цагдаагийн байгууллагад гэмт хэргийг хурдан таслан зогсоож, халдлага үйлдсэн гол буруутныг олохыг уриалж байна. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Өмнө нь парадын үеэр энэ төрлийн гэмт хэрэгтэй төстэй хэргүүд гарч байсан. Тиймээс энэ жил аюулгүй байдлыг хангах журмаар цагдаагийн албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь дайчилсан байсан. Уг парад нь манай хотын хамгийн гайхалтай үйл явдлын нэг юм. Гайхалтай чигээр нь хадгалж үлдмээр байна. Хэрэгтнүүдийг хурдан олох болтугай " гэж онцолсон юм.
Хоёрдугаар эгнээний жагсаал гэх парад нь олон нийтийн оролцоотой, албан бус жагсаал бөгөөд ихэвчлэн нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, цэнгээний газар, оршуулах ёслол болон хурим найрын үйл ажиллагаа явуулж буй хүмүүс зохион байгуулдаг. Хоёрдугаар эгнээ гэдэг нь үлээвэр найрал хөгжмийн парад болдог нэгдүгээр эгнээг дагаж яваа гэх утгатай юм.
Нэргүй 2024-11-18 202.9.40.89
Бусад оронд хутгатай хүмүүс бусдыг алаад байна манайх бас ингэх ёстой гэж суртчилаад байгаа юмуу. Энэ сайт болон 25-р суваг телевиз хоёр яг адилхан зорилго санаатай байх юм. 25-р суваг телевизийг өөрийн болгосон Алтайг Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Швед улсад суух элчин сайдаар томилж байсан. Ийм учраас Алтай Элбэгдоржид өртэй. 25-р суваг төрийн бодлогыг дандаа шүүмжилж Оросыг муулж ирсэн. Элбэгдорж мөн адил
Сокол 2024-11-18 202.126.91.221
Ийм юм бичээд ажил хийсэн болж харагдаад цалин авч чадаж байгаа нь хаана хаана гайхамшиг шүү, би наад хүнийг чинь шууд халах байлаа, та нус чадахгүй л биз дэ бодуул
ЗОЧИН 2024-11-18 66.181.179.78
…сэтгүүлчид байнга ийм хайнга байх юм уу? Гадаад мэдээний талаар зөв гарчиглаж байгаач…мануухайнуудаа…