Төв аймгийн Баянжаргалан суманд барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцад /2024.11.17/ гал гарчээ. Энэ талаар тус компанийн удирдлагаас тодруулахад, "Гал түймрийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй. Тухайн үед галыг шуурхай унтрааж, засварлаж байна" гэдэг хариултыг өглөө.
"Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК-ийн удирдлагаас тодруулахад, "Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Нийт 60 барилга байгууламж баригдаж буй. Харамсалтай нь 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт гал гарсан. Манай ажилчид галыг богино хугацаанд бүрэн унтраасан.
Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Цахилгаан станцын барилга байгууламж, цахилгааны утас нь галд тэсвэртэй материалаар хийгдсэн байдаг.
Бид өвлийн оргил ачааллын үеэс өмнө станцаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа тодорхой хугацаагаар хойшилж байгаа. Миний хувьд ямар нэгэн хугацаа хэлэх боломжгүй байна. Материал нийлүүлэгч компанитайгаа ярилцсан" гэв.
Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байдаг.
Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.
Нэргүй 2024-11-18 202.131.234.123
дуусаагүй байж тууз хайчилаад байжээ. дарханы зам ингэж хэдэн хүн тууз хайчилсаар байсан.
Нэргүй 2024-11-18 202.126.91.144
Засс. Зүгээр л ажил нь дуусаагүй байсныгаа муухан нуумар аядсан юмуу. Энэ жилдээ худ гэсэн.
Нэргүй 2024-11-18 123.226.224.217
МАНгарууд сонгуулийн шоу хийж ашиглалтад аваад байсан яасан бүү бузаарууд.
Нэргүй 2024-11-18 202.9.40.89
Хорлон сүйтгэгч нарын ажил биш үү. Сайн шалгах хэрэгтэй дээ
Хурамчбаатар,Хулхи Эрдэнэ 2-ооСонс? 2024-11-18 66.181.182.250
Mалуудаа? Цахилгаан станцаа барьж дуусаагүй байж засварлана гэж байдаггүй юм.нилээд хэдэн сарын өмнө яг мэргэжлийн хүний ярих нь бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ жил ашиглалтаад орож чадахгүй гэж байсан яг үнэн л байна. Нямбаатар аа чи 150 гвт-ийн нэг секцийг 10 сард ашиглалтад оруулно гэж их мэдэгчийн дүрээр ээлжит сүржигнэл,худлаа ярилт нь байх л гэж бодож байсан юм . яг л байна.
Zochin 2024-11-18 104.53.48.227
энэ барьсан нэртэй цаасан дээр нэр төдий үлдэх эд байхаа.
Иргэн 2024-11-18 66.181.181.203
Хятадын технологийн хоцрогдол Монгол улсад л борлогдсон!!! Германы технологийн дэвшлийг Монгол улсад нутагшуулах юмсан!!! Нэг насны чанартай технолог шүү дээ!!
Ааруу 2024-11-18 139.5.216.241
яг барьсийм болуу. Харж үзсэн хүн байна уу.Нэг аймгийн станц дээр кино зураг авцийн биш биз.11-н сард ашиглалтанд орно гээл байсан.Шатсан ч гэх шиг цаасан дээр нь байхад нь шатаачаагүй байгаа.Чадах л хүмүүс.
Хурамч-Эрдэнэ ээ0 сонс 2024-11-18 66.181.182.250
Бөөрөлжүүтийн цахилгаан станц барина ,барихгүй гэж 10 гаран жилийн өмнөөс ярьсан бол баараагүй үзнэн. Барьж байгаа,нзөвхөн нэг секцийг 10-сард ашиглалтад оруулчихаар УБ хот айлгүй болно гэж Нянбаатарын яриа бол бүгд худлаа.
Сэтгүүлч. Дээд сургууль 2024-11-18 66.181.165.234
Хувийн хэвшилийн цаана хятад байгаа шүүдээ
Нэргүй 2024-11-18 202.9.40.111
НОГООН АВТОБУС ШИГ ЮМ БОЛСОН БАЙХ ДАА, ТОНОГЛОЛ, МАТЕРИАЛУУД НЬ ЧАНАРТАЙ ЮУ????????? ХОЛБООТОЙ БҮХ ХҮМҮҮСИЙГ, МАТЕРИАЛ ТӨХӨӨРӨМЖИЙГ САЙН ШАЛГА…………….АЮУЛ НЬ ХЭМЖИГДЭШГҮЙ ШҮҮ ДЭЭ….ХУДАЛДАЖ АВСАН ТӨХӨӨРӨМЖ, ҮНЭ ХАНШИЙГ САЙН ШАЛГА….НОГООН АВТОБУСЫГ САНА……..
Нэргүй 2024-11-18 139.5.216.241
Ашиглалтанд ороогүй шинэ станц шатаагаад байгаарай.
Зочин 2024-11-18 103.145.234.104
Монголчууд өөрсдөө бүтээж байж суралцана. Шинэ зүйлд мэдээж асуудал гарна. Хурдан сайн засаарай. Амжилт хүсье🌹
Нэргүй 2024-11-18 202.55.188.38
jencogiin gar holuud l gal tavisan daa. orosiin buunii nohoi
Нэргүй 2024-11-18 202.131.245.243
Бүтэлгүй юм аа.
худ ажил нь дуусаагүй байсан уу 2024-11-18 66.181.161.75
худ ажил нь дуусаагүй байсан уу арай
зочин 2024-11-18 66.181.160.12
1040 хүн 600 хан МВт үйлдвэрлэх юм уу ?.. Хоцрогдсон технологитой станц байхнээ
Zochin 2024-11-18 104.53.48.227
одоо ашиглах гэж байгаа нь 150 МВ шүү дээ.
Нэргүй 2024-11-18 202.179.26.115
Өөрсдөө юу ч хийж чаддаггүй бэлэн юманд сурсны гай гарч байна. Ганц цах.станцаа ч ажиллуулж чадсангүй
Зочин 2024-11-18 203.91.115.54
Энэ зүгээр л засагтай хамтарсан операци юм байна. Тариф нэмэхийн тулд Бөөрөлжүүтээр пи ар хийж иргэдийг хуурсан байх нь.
сонгогч 2024-11-18 202.9.46.135
хорлон сүйтгэх ажиллагаа юу???
Нэргүй 2024-11-18 66.181.177.171
Хямд эх үүсвэр гэж хэн батлав 4-р цахилгаан станц 2 4 цэнтээр эрчим хүч нийлүүлдэг Бөөрөлжүүт энэ жил 7 цэнт ирэх жил 8 9 цэнтээр нийлүүлнэ нөгөө хэл ам болоод байсан сэргээгдэх эрчим хүчнээсээ ч үнэтэй
Уншигч 2024-11-18 202.21.99.52
Галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гал түймрээс хамгаалах шийдлээ барилга угсралтын ажилтайгаа хамт шийдэж яваа чээ. Гал гаргахгүй байх, гал гарсанч бага дээр нь унтрааж зогсолтонд хүрэхгүй байх хэмжээнд унтрааж байхын тулд галын автомат систем суурилуулсан бол ийм асуудал гарахгүй. Сүүлийн үеийн технолог ашигласан гэж байсан, галын систем нь хоцрогдсон систем ашигласан юм биш үү
An 2024-11-18 202.9.46.51
ман-ын хулгайчдыг үхтэр дэмжигчдийн хийсэн хорлон сүйтгэл, гал тавигчийг нүүрстэй хамт станцийн зуух руу хий
Нэргүй 2024-11-18 202.131.225.242
Монгол улсын хувьд цахилгаан эрчим хүч түлш шатахуун гэдэг хамгийн амин чухал хэрэгцээ болсон өнөөд үед энэ үйлдвэрүүдийн харуул хамгаалалтыг хувь хувьсгал хамаарахгүй дотоодын цэрэгт шилжүүлэх хэрэгтэй. Бүх хэсгийг нь камержуулж орж гарсан хүмүүсийн бүртгэлийг цаг минутаар нь хөтөлж байх хэрэгтэй. Гадна дотноос орлон сүйтгэх ажиллагнаа явагдахыг үгүйсгэхгүй.
Zochin 2024-11-18 202.21.111.170
Маш харамсалтай. Гэхдээ та нар минь яарч сандралгүй, технилогийн горим журмаа сайтар баримтлан засвараа амжилттай гүйцэтгээрээ. Энэ бүтээн байгуулалт хэний ч байсан хамаагүй монголчуудын эрх ашигт нийцсэн байгууламж шүү.
Амжилт хүсье
Зочин 2024-11-18 103.145.234.104
Ёстой үнэн. Энэ цахилгаан станц амжилттай ажиллавал дараачийн бүтээн байгуулалт хүлээж байна. Өөрсдөө бүтээж байж суралцана. Шинэ бүтээн байгуулалтанд асуудал гарна. Засаад суралцаад цааш явна шүү дээ. Монголчууд хийж бүтээж байж л суралцана. Амжилт хүсье🌹
Нэргүй 2024-11-18 66.181.190.208
Жижиг чадвар муутай компанаар ажил хийлгэх нь 2-3 дахин илүү төлдөг жамтай. Синостеел чинь цэвэр эрчим хүчний компани биш. Чойжилсүрэн ТТ станц руу ганц ч цахилгаан станц барьж үзээгүй компани зүтгүүлээд байгаа нь тэр ажлыг цаасан дээр үлдээх арга .
зочин 2024-11-18 192.82.64.167
Аюулгүй байдалаа сайн хангахын тулд бүх нэгждээ эрсдэлийн үнэлгээ хийгээд засаад анхаараад явбал зүгээр шүү, тэр нүүрсний тоосонцор хуримтлагдахаараа эрсдэлтэй юм билээ.
Нэргүй 2024-11-18 66.181.184.244
Эрчим хүчний эх үүсвэр шинээр барих бүх төсөл бүгдээрэ э гацдаг, бүр 10-20 жилээр гацдаг байтал ганцхан энэ төс өл огт яригдаагүй хирнээ ердөө гацсангүй явсаар ашигла лтанд орж бгаа юмаа ! Гэтэл үүний эцсийн өмчлөгч нь хэн гэж сананаа ? ЖЕНКО БАТТУЛГА юм бнаа !!!
Төрийн бүх төслийг хааж зогсоогоод хувийнхаа төслийг гялалзуулсан бна, одоо Женко эрчим хүчээр Монголыг "атгах" болж бнаа. Хүн ардаа, сэрэмжтэй байгтун !!!
Нэргүй 2024-11-18 66.181.161.45
butel ni bugsuuruu ergetsiin
Нэргүй 2024-11-18 202.9.41.23
Нам төр эзлэсн толгойд гарсн түрүүний бөөс хулгайч завшигч манж х***а хог шааруудыг далд оруул.