ХХБ: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

ХХБ: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

ХХБ: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Худалдаа, хөгжлийн банк нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, Үйлчилгээг дэмжих Тщтөв НӨҮГ, Зээлийн батлан даалтын сантай хамтран Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөрийн Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-г талууд албан ёсоор 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр үзэглэн баталлаа.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг ЖДҮҮ эрхлэгч нарт олгож, эдийн засгийн бодит хувь нэмэр оруулах явдал билээ.

Түүнчлэн ЖДҮҮ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд хөтөлбөрийн нэгдүгээр хэсэгт ХХБ, НЖДҮҮДТ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тай хамтарсан “Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ”-нд хамрагдана. Тухайн сургалтаар бизнесийн төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтын боломжуудыг ашиглах, брэнд хөгжүүлэлт зах зээлийн судалгаа хийх, хэлэлцээр хийх, маркетингийн стратеги боловсруулах, гэрээний эрх зүй, хуулийн зохицуулалтын мэдлэг мэдээлэл олж авах зэрэг олон ур чадварт суралцах юм.

Худалдаа, хөгжлийн банк нь тус хөтөлбөрөөр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд бодит хэрэгцээ шаардлага бүхий ЖДҮҮ эрхлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгоно. Ингэснээр бизнес эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, салбарын хэмжээнд улсаас хэрэгжүүлж буй бодлогод хувь нэмэр оруулан дэмжлэг үзүүлэх том алхам болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2024-11-18 192.82.92.204

saihan hooson tynhag bh daa.. ene bank ch dee…. har murtui, hetsuu nertei bank shdee…..

Avatar

Монгол 2024-11-18 66.181.189.124

нөгөө оргож алга болсон дарга ирэхгүй бол өмчлөлийн нь банкнаас баталгааны нэмэлт хураамжууд аваачээ

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.189.149

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

үнэн хупалч банк 2024-11-18 146.70.244.234

үнэн худалч банк. хэзээ ч ждү зээл өгдөггүй хогын банк. шал худалаа

Avatar

Нэргүй 2024-11-18 160.22.210.2

хэрлэнчимэг хуулвч нэртэй чадваргүй ажилтан энд юу хийж явдаг байна. монгол улс сүйрчээ

Avatar

Нэргүй 2024-11-18 202.9.41.23

Монголд х***а төрөө байгуулсн. Хуугаар нь соль хужаагууд хогийн х***а төрөө авч үлдэж бодвол эндүүрвээ. Яллагдаж дуусхаа мэджийн л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж