"Зам засварын ажилд хувийн хэвшил оролцох боломжийг хангана"

"Зам засварын ажилд хувийн хэвшил оролцох боломжийг хангана"

"Зам засварын ажилд хувийн хэвшил оролцох боломжийг хангана"
Манай улсад авто замын засвар, арчлалтын чиглэлээр төрийн өмчит 20 компани үйл ажиллагаа явуулж байна. Нэг компани дунджаар 33-35 ажилтантай. Компани тус бүр дарга, удирдлагатай. Улсын хэмжээнд олон улсын чанартай 14.876 км, хатуу хучилттай 7.392 км автозамын арчлалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Гэсэн хэдий ч аль аймгийн ямар замыг хэн яаж хариуцах нь тодорхойгүй явсаар, засаглалын хямралд оржээ.
Ганц жишээ хэлэхэд, 20 компанийн, найман ТУЗ 72 гишүүнтэй бүтээмж сул ажилладаг хэрнээ жилд 600 гаруй сая төгрөг урамшуулалд авдаг. Эсрэгээрээ ажлыг гардан гүйцэтгэдэг мэргэжлийн ажилтан алба хаагчдын сарын цалин 1-1.5 сая төгрөг байна. Тийм учраас Засгийн газраас төрийн өмчит компанийн реформын хүрээнд эдгээр 20 компанийг нэг удирдлага, нэгдсэн бодлоготой болгохоор “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгон нэгтгэх чиглэл өглөө.
Нэгтгэж нийлүүлснээр бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн бүтэцтэй, нөөцийг зөв хуваарилж, менежментийг удирдана. Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж тендерт оролцдог бус олон улс, улсын чанартай авто зам хариуцагч болно. Ажилтан алба хаагчдын нийгмийн баталгаа, цалин нэмэгдэж гүйцэтгэл сайжирна. Урсгал зардал, засвар үйлчилгээний бүх ажлыг хувийн хэвшилд шилжүүлж 2 жилийн дотор оролцоог 70 хувьд хүргэнэ. Ингэснээр засаглал сайжирч, бүтээмж нэмэгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-18 202.70.43.34

Хөшигийн хөндийрүү 20-30 минут явах Хурдны Зам нь байсар байтал Татварын Төлөгчийн 5 их Наяд МӨНГӨ-өөр Богд Уулыг нүхэлж 20 минутын зам тавих нь СОНИРХОЛТОЙ санагдаад бна. Төрийн Мөнгө ЁООО гэхгүй нь сайхан…

Avatar

Төрийн мөнгө 2024-11-18 202.70.43.34

Хөшигийн хөндийрүү 20-30 минут явах Хурдны Зам нь байсар байтал Татварын Төлөгчийн 5 их Наяд МӨНГӨ-өөр Богд Уулыг нүхэлж 20 минутын зам тавих нь СОНИРХОЛТОЙ санагдаад бна. Төрийн Мөнгө ЁООО гэхгүй нь сайхан…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж