Ш.Энхийн-Од алдааны асуудалд орж, баг нь улирлын анхны ялагдлаа амслаа

Ш.Энхийн-Од алдааны асуудалд орж, баг нь улирлын анхны ялагдлаа амслаа

Ш.Энхийн-Од алдааны асуудалд орж, баг нь улирлын анхны ялагдлаа амслаа

NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизоны шинэ улирал эхэлсэн. Монголчууд энэ улирал Юта Ютес багийг дэмжих учиртай. Шалтгаан нь Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од билээ. Тэрбээр Сан Францискогийн их сургуулиас явж, энэ улирал Ютагийн их сургуулийг зорьсон. Энд түүнд гарааны холбон тоглогчийн үүрэг, довтолгооны эрх мэдэл, талбай дээр илүү олон минут олдож буй.

Юта Ютес ч улирлыг сайн эхлүүлж, эхний гурван тоглолтдоо өрсөлдөгчдөө илт давуу хожсон. Майк Шаравжамцын тоглолт, үзүүлэлт ч олны анхаарлыг татаж байлаа. Харин орон нутгийн цагаар өчигдөр/2024.11.17/ Миссиссипи мужийн их сургуулийн Буллдогс багтай тоглож, 73-78 гэсэн харьцаатай хожигдлоо. Буллдогс багийн тухайд чансаагаараа NCAA-д 27 дугаарт бичигдэж буй хүчирхэг баг юм.

Тоглолтын эхний хагаст Ютес илт илүүрхэж, 11 оноо илүү байсан ч хоёрдугаар хагаст тэргүүллээ хадгалж чадсангүй. Буллдогсоос Жош Хаббард 23 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Тэрбээр хоёрдугаар хагаст дийлдэшгүй байж, довтолгоо бүрээ оноо болгож байв. Эсрэгээрээ Ютес багаараа алдааны асуудалд орж, хамгаалалт, самбараас бөмбөг авалт нь бүрэн утгаараа унасан юм.

Майк Шаравжамц энэхүү тоглолтод эрт алдааны асуудалд орж, хүссэн тоглолтоо үзүүлж чадсангүй. Тэрбээр зургаан оноо, таван самбартай тоглолтыг өндөрлүүлжээ.

Ютес багийн хожигдлын шалтгаан нь алдааны асуудал болон чөлөөт шидэлт байлаа. Киану Давес, Майк Шаравжамц зэрэг чухал тоглогчид нь шийдвэрлэх мөчид алдааны улмаас тоглолтыг чөлөөлж, багтаа тус болж чадсангүй. Мөн багаараа 14 удаа чөлөөт шидэлт шидэж, ердөө наймыг нь амжилттай болгожээ. Гэтэл Буллдогс багаараа 33 удаа чөлөөт шидэлт шидэж, 24 оноо авсан аж.

Ютес багийн дараагийн тоглолт ирэх Бямба гаригт Ютагийн технологийн сургуулийн Трэйлблэйзерс багийн эсрэг болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-18 66.181.189.40

коммунист анархист аав нь америкыг үзэн яддаг

Avatar

Нэргүй 2024-11-18 202.9.41.23

БОСЦГОО ДАРЛАГДСАН АРДУУД!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-11-18 185.220.69.44

1д нэг багтаа тогло. Эцсийг нь үз. 2т аав нь энэ хүүхдээс холдмоор л байгаа юм даа. Энэ хүнийг ганц алж байгаа хүн

Avatar

Нэргүй 2024-11-18 202.126.89.157

Чи өөрийгөө л хичээ,,,,оркоо,,,,хөргөгчинд чинь өнөө орой хоол болгочихмоор юм байна уу,,,,ер нь чамд хөргөгч гэдэг юм бий юу,,,бүүүрррр лавлаваас,,,чи өөрийн гэр оронтой юу,,,,дебыль бидда минь ээ,,,

Avatar

Зочин 2024-11-18 202.126.89.215

Пиар нь цөмөрчихсөн жаал даа, хэт өндөр хүлээлт үүсгэчихсэн, тэрэндээ хүрч тоглоход хэцүү

Avatar

Нэргүй 2024-11-18 202.126.89.190

За чи,,,битгий хуцаад бай,,,архинд живсэн орк байж,,,чи юу вэ,,,

Avatar

Нэргүй 2024-11-18 202.55.188.38

mongol hunii ner nba d duudagdan gedg n yubolhiig oilgoj bgaa yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж