Хошорюү башёг тэргүүлж, Киришима хүлээлтэд хүрч чадсангүй

Хошорюү башёг тэргүүлж, Киришима хүлээлтэд хүрч чадсангүй

Хошорюү башёг тэргүүлж, Киришима хүлээлтэд хүрч чадсангүй

Мэргэжлийн сүмогийн Кюүшү башё Фүкүока хотноо үргэлжилж байна. Башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2024.11.17/ болов. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдах боломжгүй болсон учир озэки Котозакүра зүүнийг манлайлж, озэки Хошорюү С.Бямбасүрэн барууныг тэргүүлж буй.

Энэ удаагийн башёгийн гол өрсөлдөөн Хошорюү С.Бямбасүрэн, Котозакүра, Оносато тэргүүтэй бөхчүүдийн хооронд өрнөж байна.

Найм дахь өдөр башёг тэргүүлэгч озэки Хошорюү С.Бямбасүрэн Ошомаг давж, долоо дахь даваагаа авлаа. Түүний адил долоон даваа, нэг унаатай озэки Котозакүра, Таканошо, Онокацү нар бичигдэж буй. Ёкозүна цолонд ойртсон Оносато өчигдөр Тобизарүг давж, зургаа дахь даваагаа авчээ.

Озэки цолоо эргүүлэн авах зорилготой сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнгийн тааруу барилдаан үргэлжилсээр ес дэх өдөртэй золголоо. Тэрбээр наймд дахь өдөр сэкивакэ Дайэйшод ялагдаж, энэ удаагийн башёгийн зургаа дахь ялагдлаа амсав. Түүний хувьд ийнхүү хоёр даваа, зургаан унаатай болжээ. Озэки цолоо гэхээсээ илүүтэйгээр энэ удаагийн башёд качикоши хийх чухал байна. Качикоши хийхэд Киришимад дахин зургаан даваа хэрэгтэй.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Чиёошома Г.Мөнхсайхан өчигдөр Мэйсэйд унаснаар дөрвөн даваа, дөрвөн унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил Токихаяатэд ялагдаж, мөн дөрвөн даваа, дөрвөн унаатай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.184.244

Сумо ч одоо Монголд моодноос гарчихаж дээ !

Avatar

зочин 2024-11-18 66.181.184.229

Монгол бөхийн дэргэд ямар ч хүний анхаарал татахуйц сонирхолтой бөхийн төрөл,

Avatar

Зочин 2024-11-18 202.126.89.215

Одоо монгол сумоч энэ тэр гэж хийрхэдгээ боль оо, сумо ямар дэлхийн спорт ч биш, одоо сумо моодноос гарсан ш дээ

Avatar

Нэргүй 2024-11-18 202.9.41.23

Соёл гэж үхсэн ацаа хэлээд бга л******д вэ буруу юмыг хараад соёлтой бжийн гээд зүгээр бгаад бх уу эндүүрвээ. Бузар муу атгаг снаатай зальтай хулгайч зулбасгууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж