УИХ-аас санал болгосноор удирдлагыг нь томилдог хэд хэдэн байгууллага бий. Тухайлбал, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт байгууллагуудыг нэрлэж болно. Тэгвэл энэ долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Тэднийг улираан томилох уу, эсвэл дараагийн хүнд нь тамга тэмдэгийг нь шилжүүлэх үү гэдэг нь энэ долоо хоногийн олны анхаарал татсан сэдвийн нэг байх нь дамжиггүй юм.
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.
СЗХ-НЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН ҮЛДЭХ ҮҮ, ЯВАХ УУ?
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тус хорооны даргыг УИХ-ын дарга нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилно хэмээн заасан. Тиймээс 2019 оны аваннэгдүгээр сарын 22 -ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлсэн гэдгээ онцолсон байдаг. Төрийн албаны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтан байхаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын даргын зүгээс шатлан дэвших зарчмыг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилуулах саналтай гэдгээ илэрхийлж, чууганы хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн дэмжлэгийг авсан байдаг.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ:
11 дүгээр зүйл.Хорооны дарга, гишүүн, түүнийг томилох
- 11.1.Хороо нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ.
- 11.2.Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно.
11.5.Хорооны гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:
- 11.5.1.төрийн улс төрийн албан хаагч;
- 11.5.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;
- 11.5.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;
- 11.5.4.санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдэд ажиллаж байгаа этгээд;
- 11.5.5.санхүүгийн үйлчилгээ явуулж байгаа хуулийн этгээдийн энгийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч.
- 11.6.Хорооны дарга, гишүүн нь эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байна.
12 дугаар зүйл.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа:
- 12.1.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
Д.Баярсайхан нь 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга, 2019 оноос Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байна.
Хуульд заасны дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд энэ долоо хоногийн Баасан гаригт дуусгавар болж байна. Түүнд дахин нэг удаа улиран сонгогдох боломж байгаа хэдий ч УИХ-ын шинэхэн дарга өмнөх даргын томилгоог өөрчлөх магадлал өндөр байх болов уу.
Хэрэв төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэх юм бол СЗХ-ны дэд дарга нар болох Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарын нэгийг даргаар нь дэвшүүлэх магадлал өндөр байна.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН ЯВЖ, Ч.ХҮРЭЛБААТАР ИРЭХ ҮҮ?
“Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан. Түүнийг чөлөөлөх нь гэсэн яриа улс төрийн хүрээнд ил, далд өрнөх болсон билээ.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, 2019 оноос Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Монгол Улс 2017 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орох эрсдэл үүсэж, тодорхой зөвлөмж биелүүлэхийг шаардсан. ЭЗБХ-ны энэ оны зургаадугаар сарын хуралдаанаар, тус байгууллагын зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ. Тиймээс Төв банкны тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн" бол Монголбанкны удирдлагыг чөлөөлөхөөр заасныг үндэслэж Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон байдаг.
Монголбанкны үе үеийн удирдлагуудын хувьд улстөрөөс хараат бус ажиллах гэдэг хоёрдмол сонголттой туларсаар ирсэн. Улс орны эдийн засаг, мөнгөний бодлогыг хараат бусаар ажиллаж, удирдан чиглүүлэх үүрэг хүлээдэг ч Засгийн газар, УИХ-аас хараат байдлаар ажилласан гэх шүүмжлэлд байнга өртсөөр ирсэн. Түүнчлэн төгрөгийн ханшийг тогтворжуулах чухал үүргээ биелүүлж чадаагүй бол бас л Монголбанкны Ерөнхийлөгчийн сандал суудлын асуудал хөнддөгддөг.
Ямартай ч Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр 5 жил ажиллаж, хугацаагаа дуусгавар болгож байна. Харин түүний оронд хэнээр Монголбанкийг удирдуулах нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чухал нүүдэл болох нь.
УИХ-ын сонгуулийн дарга Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай асуудал нэг хэсэг яриагдаж байгаад тэгсгээд намжсан. Түүнээс хойш ямартай ч хамтарсан Засгийн газар байгуулагдаж, улсынхаа төсөвт хоёр ч удаа тодотгол оруулах асуудал хөндөгдөж байна. Ч.Хүрэлбаатарын хувьд Монголбанкны одоогийн Ерөнхийлөгчийг “Үндсэн ажлаа хий” гэж олон удаа шүүмжилж байсан удаатай. Түүнчлэн Монголбанкны удирдлагууд бодлогын хүүгээ өсгөх шийдвэрийг хугацаа алдаж гаргасан учраас инфляцийн хувь хэмжээ нэмэгдсэн гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдэж явсан. Ямартай ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд баруун бүсэд мөр зэрэгцэн, нэг хүсэл зорилгын төлөө явсан хамтрагчаа гэж бодсон ч, Төсөв, санхүү, эдийн засаг чиглэлийн салбар байнгын хороо, яамдуудыг тэргүүлж явсан туршлагыг нь бодсон ч Ч.Хүрэлбаатарыг санал болгохгүй гэх газаргүй.
Зочин 2024-11-18 110.70.47.108
Хамаг бузар булай аллага хүчин байж болох бүх муу бузар болгон нүүрлэсэн жинхэнэ шударга бусын хонгил гээ биз дээ. Тэр Жамбаажамц гэлүү шээс нь хүмүүсээс сонгуулын хандив нэрийдлээр хэдэн төгрөг нэхдэг гэлээ. 10 жил суулаа шдээ. Одоо болоом биш үү дээ. Дээдэстээ долигнуур, доодостоо боомилж дарамталдаг, одоо бас дэд дарга болно гэцэн явж байгаам бишүү. Хэдэн залуу хүүхнүүдээ талхилж эдлээд, бөгсний хэдэн авгай охидуудаа алба газрын удирдлагаар томилоод сууж байдаг ха ха. Сзх-г сөнөөчлөө дөө
Зочин 2024-11-18 137.68.122.189
Д.Баярсайхан мэргэжлийн бус хүн. Хүдэрчулуун нь Амарбаясгалангийн нутгийнх нь найз бас мэргэжлийн бус хүн, анагаахын сургуулийн багш байсан юм гэсэн. Цэрэнбадралт нь Су.Батболдын хамаатан гар хөл шүү дээ. Шинэ цусаар агаар сэлбэж болдоггүйм байхдаа. Монгол төр ийм хүний нөөцгүй болчих гэж. 2016 оноос хойш Сзх-нд шинэ агаар оруулалгүй ялзруулж дуусгалаа даа. Мэргэжлийн л хүн тавиасай.
Нэргүй 2024-11-18 103.212.119.95
ХУГАЦАА ЗААЖ АЖИЛД ТОМИЛДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЭ.АЖИЛ ХИЙЖ ЧАДСАН Ч ЧАДААГҮЙЧ ХУГАЦААГАА ДУУСГАХ ГЭЭД ХЭВТЧИХДЭГ ӨӨРЧЛӨХ БОЛХООР МИНИЙ ХУГАЦАА ДУУСААГҮЙ ГЭЭД ШҮҮХЭДДЭГ.. ОДОО АРАЙ МЭРЭГЖСЭН ТОНУУЛЧИН х***а ХҮРЭЛБААТАРААР МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНСИЙН САН Г ТОнуулахгүй байлгүй дээ одоо хотгор шанагын хэргээр шүүхэд дуудах ёстой баймаар энэ төр засаг нүүрсний хулгайчуудаа яах гэж бгаа бэ мартуулах санаатай бгаа юу 44 ихнаядыг хулгайлсан хулгайчууд тэгээд байж л байг гэжүү
ЗОЧИН 2024-11-18 139.5.218.203
МАН, МОНГОЛЫН ТЭРГҮҮН ЗЭРГИЙН МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ ХҮРЭЛБЫААТРЫГ МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛБОЛ МОНГОЛЫН САН ХӨМРӨГ ДУУСАА. ТЭР АВГАЙТАЙГАА НИЙЛЭЭД МОНГОЛЫН САН ХӨМРӨГИЙГ ХОВХ СОРООД, ЦӨЛМӨӨД ДУУСГАНА ДАА. МАН АРАЙ ИНГЭЖ ХУЛГАЙЧИЙН ҮНЭН НҮҮРЭЭ ХАРУУЛАХГҮЙ БИЗЭЭ. ХУЛГАЙЧ АМАРБАЯСГАЛАН БОЛ Ч ЯАЖ Ч МЭДНЭ ШҮҮ.
Нэргүй 2024-11-18 122.201.31.90
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-11-18 122.201.31.90
Хорчин Хүрхэлбаатарын хэрэг ёстой алга. Хуудлаа юм шүүмжлэхэс өөр юм хийдэггүй. Нүүрсний ордыг Хятадуудад зарсан. Мань хүн бол гадныны гар хөл болдог амьтан юм шиг.
Нэргүй 2024-11-18 202.170.68.162
Эдийн засаг унаж эхлэхээр угаасаа та нар хүссэн хүсээгүй дуудаж авчирч ажиллуулахаас аргагүй болно харж л байгаарай.
Нэргүй 2024-11-18 122.201.31.90
Б. Лхагвасүрэнгийн ажиллах хугацаа дуусах болоогүй. Сайн ч ажиллаж бгаа
Нэргүй 2024-11-18 122.201.31.90
1. Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
ШҮҮЛТҮҮР 2024-11-18 43.228.130.118
JPMorgan Chase, Morgan Stanley, HSBC, Citigroup –д ажиллаж байсан шилдэг БАНКИР -уудаас сонгож МонголБанкны 01 болгох хэрэгтэй
Дэнзэн 2024-11-18 202.126.90.169
Миеэ.Энхболдын хүүхэд, Хүрэлбаатарын эхнэр, Элбэгдоржын бэр гэх мэт улс төрчдийн ах дүү хамаатан садан амрагууд л Монгол банкинд ажилладаг байдлыг халж ардын хүүхдүүд ажиллаж болдог газар болгож салхи оруулмаар байна
Нэргүй 2024-11-18 66.181.184.244
х****а,Миеэ-гийн хүү Монгол Банкны ерөнхийлөгч болох гэж байхад……
зочин 2024-11-18 103.71.101.11
чаддаг юм бол улс төрөөс хамааралгүй мэргэжлийн шудрага хүн томилдоо
Зочин 2024-11-18 66.181.184.123
СЗХ-ны даргаар олигтойхон мэргэжлийн, ажил хийх хүн тавиачаа, энэ байгууллага банкнаас бусад даатгал, үнэт цаас, хоршоо, ББСБ гээд санхүүгийн бусад салбарыг зохицуулж хөгжүүлэх зорилготой байгуулагдаад бараг 20 жил боллоо, банк давамгайлсан хэвээрээ, ямар ч ахиц гарахгүй байна. Бас нэг үр ашиггүй зардал.
бүгд 2024-11-18 103.57.93.109
ХҮРЭЛБААТАРЫН АВГАЙ НЬ МОНГОЛБАНЗНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ ХИЙДЭГ БА МАШ УДСАН, АСАР ИХ ХОР НАЙРУУЛАГЧ НЭГ АВГАЙ БАЙДАГ ШҮҮДЭЭ. АВГАЙ НӨХӨР 2 МОНГОЛБАНКИЙГ НИЙЛЭЭД ЭРДЭНЭС МӨНГӨ ХЭВЛЭХТЭЙ НЬ ИДЭХЭЭР УЛАРЧ ДЭЭ
Нэргүй 2024-11-18 1.132.108.63
Хүрэлбаатар л биш шүү
Нэргүй 2024-11-18 103.212.117.145
Хорчин Хүрхэлбаатарын хэрэг ёстой алга. Хуудлаа юм шүүмжлэхэс өөр юм хийдэггүй. Нүүрсний ордыг Хятадуудад зарсан. Мань хүн бол гадныны гар хөл болдог амьтан юм шиг.
ШОРООТЫН ЦЭВЭЭН 2024-11-18 66.181.161.131
Ч.Хүрэлбаатар "Увсын ард түмэн намайг УИХ -д сонгохгүй бол МУИС -даа буцаад багшилна…" гэж ш@@с@н одоо багшлуулаач!!! Газар нутгаа зарах хууль батлуулахгаад улайрч бсн хулгайчыг МонголБанк -ны 01-р ХЭЗЭЭ Ч ТАВИУЛАХГҮЙ ШҮҮ
Нэргүй 2024-11-18 103.26.95.170
Лхагвасүрэнгийн хугацаа нь 2025 оны 11 сард дуусна. Сэтгүүлч 5, 6 жил гэсэн хоёр тооны ялгааг андуурчээ. Лхагвасүрэн хэдийгээр сулхан ч, Хүрэлбаатарыг бодвол төв банкны хүн л дээ. Хүрэлбаатар бол насаараа улс төрөөр явж баяжсан, цаад санаа нь хэзээд Монголын эсрэг байдаг муу хүн. Монголд зээлийн хүү өндөр байхыг л хүсдэг, бодлогын хүүгээ нэм, мөнгөний бодлогоо хатуу болго гэж дандаа чарлаж байдаг муу ёрын хүн. Төв банкинд ер нь бол хувийн хэвшил, олон улсад ажиллаад үзчихсэн хүн л хэрэгтэй
зочин 2024-11-18 203.23.199.2
Ч.Хүрэлбаатараас өөр сонголт алга даа. Төрд байх л хүн
Нэргүй 2024-11-18 103.212.119.110
Төв банкны дарга нь улс төрчдийн дохио зангаагаар биш, гагцхүү улс орноо бодсон бие даасан бодлоготой, тууштай, шударга хүн байх ёстой!!! Энэ бол зүгээр нэг яамны сайд биш шүү!!! Ч.Хүрэлбаатар мэргэжлийн хувьд таарч болох ч хүний хувьд зөөлөн шальчигар хүн дээ?!!
Зочин 2024-11-18 202.131.227.179
Төрийн 3 өндөрлөг эх орноо бод, 100 наслаж, хоёр идэх биш, эх орноо хөгжүүлж, түүхэнд нэрээ үлдээх хэрэгтэй, түүнээс биш одоо ….
Нэргүй 2024-11-18 203.91.115.54
Хүрэлбаатар л биш шүү. Одоо болсон. Ерөнхийдөө засгийн газрын хавсарга болж шувтарсан төв банкийг үүнээс бусдаар хэн ч удирдсан яахав. Ялгаа байхгүй. Үндсэн үүрэг болох эмисийн функцээ л Оюун-Эрдэнэд алдчихлаа шүү дээ. Үүнээс болж манай эдийн засаг удирдлагагүй болж ирж байна.Энэ бол үндэстний аюулгүй байдлын маш том хохирол юм.
Бат инженер 2024-11-18 202.9.40.194
За Хүрэлбаатар л биш байгаасай Лхагва сүрэнг Монгол төгрөгийн ханшийг 1600 байсныг 3500 болгож унагасны төлөө дүүжлэвэл зохиолтой. МАНай намын хүн юм даа.
zcc 2024-11-18 203.23.49.10
1300-2000 болгосон нь Золжаргал шүү
Иргэн 2024-11-18 202.55.188.124
хэний намын хүн орж ирэх гээд шахаад байгаа юм дээ
Иргэн 2024-11-18 202.55.188.124
монгол банкны удирдагыг 6 жилээр томилдог байгааа шүү, хуулиа уншаараай, 2025-11-22 хугацаа дуусна, Төв банкны хуулийн 26 дугаар зүйл Монголбанкийг Улын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
Нэргүй 2024-11-18 202.126.89.212
6 жилийн хугацаагаа дуусгасан нь ганцхан О.Чулуунбат. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга солигдох бүрт шинээр томилсоор ирсэн байдаг.