Сурвалжлага: Махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгджээ

Сурвалжлага: Махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгджээ

Сурвалжлага: Махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгджээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэж иргэд шүүмжилдэг. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар муудаж байна гэх үгийг худалдаачид хэлдэг. Тэгвэл бид энэ удаагийнхаа сурвалжлагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа, иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг сурвалжлан хүргэхээр бэлтгэлээ.

"ИРГЭД ӨДӨР ӨДӨРТ НЬ ХООЛНЫ МАТЕРИАЛАА АВДАГ"

Баянзүрх дүүрэг Улиастайн эцэст байрлах буйдхан дэлгүүрт хүн хаа нэг орж ирэх ажээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлдэг иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг гэж дэлгүүрийн худалдагч эмэгтэй бидэнд хэлэв. Түүнийг Г.Оюунжаргал гэдэг. Тэрбээр тус дэлгүүрийг ажиллуулаад таван жил болж байгаа гэнэ.

Г.Оюунжаргал “Бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр нэмэгдэж, хүмүүс худалдан авалт хийх нь улам муудсаар байна. Өдөрт дор хаяж таван хүн зээлээр бараа авна ингэж хэлэхдээ 24 хуудастай тууш дэвтэр нээж харуулав.

Өрөө өгсөн иргэдийн нэрийг хар балаар балласан харагдана. Тэрбээр үргэлжлүүлэн байнга зээл өгөхөөр надад хэцүү, өгөхгүй байя гэхээр өрөвдөөд байдаг юм. Өнөөдөр хүүхдүүд маань хоосон хонох гээд байна гээд ороод ирэхээр чинь өгөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Бараа захиалах бүрд 100, 200 төгрөгөөр нэмэгдээд л ирнэ. Бид нар ирсэн үнэ дээр мөн л 100-200 төгрөг нэмж зардаг. Заримдаа хүмүүст үнэ нэмэгдсэн гэж хэлэхээс санаа зовоод байдаг юм. Цалин тэтгэвэр нэмээд ямар ч ялгаа байхгүй өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгддэг. Долоо хоногийн өмнө 17,500 төгрөг байсан таван килограммтай лапша гоймон 3500 төгрөгөөр нэмэгдээд ирсэн. Будааны үнэ бас нэлээд өссөн.

Иргэд ихэвчлэн өдөр өдрөөр л хоолны материалаа авдаг. Гурил, будаа, гоймонг дийлэнхдээ нэг килограммаар авдаг.

Гурилан бүтээгдэхүүн бол нэг их гарахаа больсон. Долоо хоногт нэг удаа л захиалга хийдэг. Талх л хамгийн их гардаг. Гэсэн ч талхны үнэ өмнөх сараас 200 төгрөгөөр нэмэгдэж 3600 төгрөг болсон. Будааны үнэ бас нэлээд нэмэгдэж байна. Тав дахь өдөр цахилгааны үнэ нэмсэн. Гэтэл хагас сайнд ирсэн бараанууд эхнээсээ 50-100 төгрөгөөр нэмэгдээд ирж байгаа юм. Ингэж өдөр болгон цаг минуттай уралдаж барааны үнэ өсч байна. Иргэд яаж Монголд амьдарна даа л гэж бодох юм” гэв.

Захын дэлгүүрүүдийн хувьд хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух үеэр орлого нэлээд нэмэгддэг ажээ. Тус дэлгүүрт төмс 1500 төгрөг, лууван 2800 төгрөг, сонгино 3500 төгрөг, байцай 2800 төгрөг гэж байв. Харин ургамлын тос 5500- 14500 төгрөг хүртэлх үнэтэй тухайлбал, 300 граммттай буюу жижиг ургамлын тос 5500-6200 төгрөг гэх аж. Тэгвэл 1 литрийн хэмжээтэй ургамлын тос 9500-14500 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл цагаан будаа нэг килограмм нь 3900 төгрөг гэж байсан бол таван килограммын савлагаатай будаанууд 24000-42000 төгрөг хүртэлх үнэтэй байлаа.

Гурилын хувьд улаанбаатар гурил таван килограмм нь 12500 төгрөг, 10 кг нь 25000 төгрөг гэх ажээ.

Өндөг 640 төгрөг, миний монголын 900 граммын савлагаатай сүү 4600 төгрөг, мишээл талх 3600 төгрөг, “Атар” талх 2400 төгрөг, гурилан боорцог үйлдвэрээсээ шалтгаалаад хамгийн бага нь 6500 төгрөг бол хамгийн үнэтэй 12300 төгрөг, давс 900-5500 төгрөг, сахар нэг килограмм нь 3800 төгрөг гэж байв.

Бид тус дэлгүүрээс гараад “Тэнгэр плаза” худалдааны төвийг зорив. Уг худалдааны төвийн хувьд Улаанбаатарын зүүн бүсэд байх томоохон худалдааны төвүүдийн нэг. Тэнгэр худалдааны төвд гурил болон будааны үнэ 1000-2000 төгрөгөөр илүү байх ажээ.

Тодруулбал, төмс 1500 төгрөг, лууван 1800 төгрөг, сонгино 3200 төгрөг, өргөст хэмх 12900 төгрөг, чинжүү 8600 төгрөг, манжин 3500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин таван килограмтай будаа хамгийн хямд нь 24 мянга гэж байсан бол хамгийн үнэтэй нь хар ууттай сакура будаа 50 мянган төгрөгийн үнэ байх аж.

Тэгвэл гурилын хувьд улаанбаатар гурил 5кг-13,700 төгрөг, алтантариа гурил 5кг- 13,500төгрөгийн үнэтэй байлаа. Харин ургамлын тосны хувьд 7500-16500 хүртэл төгрөгийн үнэтэй байв.

Тус худалдааны төвөөс худалдан авалт хийж буй иргэдийн нэг бол Д.Халиунаа. Түүний сагсанд 10кг улаанбаатар гурил, 5 килограммын савлагаатай слава будаа, ургамлын тос, савхан гоймон, ногоо, 00 цаас зэрэг өргөн хэрэглээний бараанууд багтжээ. Тэдний гэр бүлийн авсан зүйлс 150 мянган орчим төгрөг болсон байна. Эдгээр авсан зүйлс нь 15 орчим хоногийн хэрэглээ гэдгийг д.Халиунаа хэлж байв.

Тэрбээр, нэг удаагийн цалингаасаа сарын хэрэглээгээ авах боломжгүй байдаг. Тиймээс хүнс болон ахуйн хэрэгцээний бараагаа сард хоёр удаа авдаг гэсэн юм.

"БАРС" ЗАХАД МАХ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙНА

 Хүчит шонхор захад хонины мах ястай болон цул нь 11 мянган төгрөг, үхрийн мах ястай нь 14,500 төгрөг бол цул нь 16,500-17,000 төгрөг гэж байв. Харин Барс худалдааны төвд мах хамгийн үнэтэй буюу хонины мах ястай мах 12,500 төгрөг бол цул нь 13,500 төгрөгийн үнэтэй байх аж.

Үхрийн мах ястай нь 17,000 төгрөг, цул нь 20,000 төгрөг гэж байв. Махны үнийг хоёр сарын өмнөхтэй харьцуулахад 2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1000-1500 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”-д хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1500 төгрөгөөр “Хар хорин зах” худалдаалж байна.

Атар талх Хархорин болон Хүчит шонхор захад 2500 төгрөг бол Макс, Оргил супермаркетэд хамгийн хямд буюу 2370 төгрөгийн үнэтэй байв. Энэ мэтчилэн хүнсний бүтээгдэхүүний үнэ зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд 100-2000 хүртэлх төгрөгийн зөрүүтэй байх ажээ.

Бид уншигч та бүхэнд хоёр сарын өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн талаар сурвалжлан хүргэж байсан. Тэгвэл махны үнэ хоёр сарын өмнөхөөс 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Харин гурилын хувьд кг тутамд 400 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгвэл ногооны үнэ харьцангуй тогтвортой байгаа бол талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.184.196

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ НЯМБААТАРЫГ МӨН ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ТУЙЛДАЖ ГҮЙЦЛЭЭ

Avatar

Ядуу 2024-11-18 202.126.90.198

Талх гурилын үнээ өшөө сайн нэмэх хэрэгтэй, үйлдвэрүүд тариачид хөлжиг!!!

Avatar

Нэргүй 2024-11-18 66.181.183.209

Машины ченжуудийг устгаад дараан мах байр тулш болон бусам ченжуудийг нийгмийн хорт дайсануудаас ангижран устгаяа

Avatar

Нэргүй 2024-11-18 59.153.86.38

Нэг юм ойлгох хэрэгтэй худалдаачид авсан үнээсээ 5-6 дахин үнээ нэмж зардаг ингээд харахаар бид өөрсдөө л монгол төгрөгөө үнэгүйдүүлж байгаа юм шиг санагддаг

Avatar

Нэргүй 2024-11-18 202.126.90.198

гохь чинь тэгэж ар гэрээ тэжээх эрхтэй үнэгүй шахуу юм идэх гээд бдаг паразитууд!

Avatar

- AIMAARy ; 2024-11-18 216.38.195.74

Харуулах боломжгүй.

Avatar

- Aisandaa oposin xydaldagchuin; pmu, - nemelts# rule docp, bagtsaan,ylcuun, TSAAH opgyi bx y/bnkaap 2024-11-18 216.38.195.74

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-11-18 203.91.115.54

Ганцхан сарын дараа махны үнэ шалан дээр унана.

Avatar

Нэргүй 2024-11-18 122.201.19.99

todruulaach hu

Avatar

1 2024-11-18 202.21.115.165

MAN aa songohdoo avsan mongooroo mah aa avnuu daa ulnii malnuuddaa

Avatar

Нэргүй 2024-11-18 59.153.115.137

угаасаа зайлшгүй хэрэглээний хүнсээ ч авч чадахгүй болсон

Avatar

Нэргүй 2024-11-18 59.153.115.137

миний монголын 900 грамтай сүү гэж байдаг юм уу 1 литр байдаг

Avatar

Нэргүй 2024-11-18 103.212.116.75

ОДОО УЛНЫ БИД АЖИЛ ХӨЛСНИЙ ҮНЭЭ ӨСГӨЖ ДУУГАРАХ ДУТУУ БНА
ТЭГЖ БЖ БИДНИЙ ЗЭЭЛНИЙ ХАНШ ТӨГРӨГНИЙ ХАНШ ХАМТДАА УНАХ ЁСТОЙ

Avatar

Нэргүй 2024-11-18 103.168.34.162

Царилгаан нэмэгдсэн. Бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэ нэмэгдчихлээ. Энэ бол ЗГ ийн хамгийн том алдаа, гаргаж болохгүй алдаа байлаа. Цахилгааны үнэ нэмсэнээр ЗГ ашиг олох нь юу л бол.

Avatar

нэмэгдэнэ 2024-11-18 59.153.115.98

Цахилгаанаа нэмэх сургаар л нэмж байГАА. Аргагүй.

Avatar

Нэргүй 2024-11-18 202.126.90.246

surgaar in ali ert nemsen ,odoo bol nemsen vnetei in dvizvvlj nemj b,ga b.ha.budaa 6500 saxar 4500 geed arilj ugsun b.na daa.ene medeend bichceneer bol barag nemegdeegvi ym bishvv?100-200tugruguur nemegdej b.ga gedeg hudlaa shvdee?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж