Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай ажиллаж ирсэн, цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр гарцгүй хэмээн төрөөс мэдэгдэж, өнгөрсөн Баасан гаригт үнэ нэмж буйгаа зарлав. Үнэ нэмснээр салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдаж, олон жилийн алдагдлаа нөхнө. Ингэж алдагдлаа нөхөх ганц гарц нь хэрэглээний үнээ нэмэх. Мэдээж олон жил алдагдалтай явж ирсэн салбар учраас үнэ нэмэх нь зүйн хэрэг ч эрчим хүчний салбарын авлига, эрчим хүчний салбарын данхар бүтэц, ашиггүй ажиллаж ирсэн төрийн өмчит компаниудыг цэгцлэх зэргээр өөр шинэчлэл хийж болох байсан гэж олон нийт, мэргэжлийнхэн хэлж буй. Гэвч Монголын төр эрчим хүчний салбарын олон жилийн алдагдал нь ганцхан үнэ нэмээгүйгээс үүдэлтэй байсан хэмээн энэ удаад цахилгааны үнийг нэмлээ. Харин дулааны үнийг ирэх оны тавдугаар сард буюу долоон сарын дараа нэмнэ гэдгээ мэдэгдээд буй. Мэдээж олон нийт эрчим хүчний үнийг нэмэхийг эсэргүүцээгүй, харин эрчим хүчний салбарын энэ их алдагдал дан ганц хэрэглэгчдийн үнэ нэмээгүйгээс үүдээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт үүссэн олон асуудлыг ч өөрчилж, шинэчлээсэй гэдгийг эрчим хүчний салбарын удирдлагуудад хэлж буй.
Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмж, айл өрхүүдийг хэрэглээнээс хамаарч өөр өөр аргачлалаар нэмжээ.
Тодруулбал, айл өрхийн хувьд хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар буюу хэрэглээнээс хамаарч цахилгааны тариф өөр байх бөгөөд 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгожээ. Ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдүүлж, гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээсэн байна.
Монгол Улсын 788 мянган ахуйн хэрэглэгчийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэлх хэрэглэгчид кВт тутамдаа 175 төгрөг төлөх бол 40 хувь нь 150-300 кВтц хүртэлх хэрэглэгчид 256 төгрөг, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгаан хэрэглэдэг бол кВт тутамдаа 285 төгрөг төлнө гэсэн үг.
Харин нийгмийн халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн цахилгааны тарифт өөрчлөлт оруулаагүй аж. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба нэг сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгөөр нэмэгдэж 52 мянга орчим төгрөг болох юм.
Нэгэнт эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ нэмчихлээ, одоо хэрэглэгчид эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж, ухаалаг хэрэглээ рүү шилжихээс өөр гарцгүй болсон. Ханандаа өдөржин утасны цэнэглэгчээ зүүгээд орхих бус хэрэглэсэн бол салгах зэргээр илүү их эрчим хүчээ хэмнэсэн ухаалаг хэрэглээ рүү шилжих нь. Төрөөс таны хэрэглэсэн кВт бүрээр үнээ бодож авах шийдвэр нэгэнт гарчихсан учраас иргэн бүр цахилгаанаа хэмнэж, зөв ухаалаг хэрэглээтэй болоход хэвших нь чухал. Ялангуяа иргэд оргил ачааллын үе буюу 17:00-22:00 цагийн хооронд цахилгаан хэмнэж хэвших нь илүү үр дүнтэй аж.
ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХ ЭНГИЙН АРГУУД:
- Ашиглахгүй байгаа, залгуурт залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг
- Ус буцалгагч болон цахилгаан данх цэвэрхэн дотортой бол цахилгаан зарцуулалтыг 20 хувиар хэмнэнэ
- Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал цахилгааны хэрэглээг 70 хувь хүртэл хэмнэнэ
- Хоол хийх үедээ саваа таглахаа бүү мартаарай. Ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана.
- Тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байгаарай. Дүүрэн ууттай үед тоос сорогч цахилгаан эрчим хүч илүү зарцуулдаг.
- Өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж сурах хэрэгтэй. Статистик мэдээнээс үзвэл өрхийн эрчим хүчний 30 хүртэлх хувийг хүнгүй, хоосон өрөө гэрэлтүүлэхэд зарцуулдаг.
Энэ мэт эрчим хүчний үнэ нэмсэн энэ үед эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, хэмнэхэд суралцацгаая.
үнэн 2024-11-18 66.181.161.241
ХЯТАД аас 12вольт ийн ТОЛЬ авчирч балкон дээр ээ тавьж нарны эрчим хүч ашиглах нь зөв шүү нэмэлт тавьж эрчим хүч ашиглах нь зөв шүү хятадад боломжийн зүйлс зөндөө байгаа ш дээ өвөлдөө ХӨРГӨГЧ хөлдөөгч өө салгачих хавар урь ортол амраг орон сууцны хороололд газаар хоолоо хийх нь зөв Баячууд помёшик ФЁОДАЛ НӨХДҮҮД яахав сайн хэрэглэж байг
966 2024-11-18 66.181.187.127
зүгээр харж суугаад тогны үнээ нэмүүлж кармаагаа ухуулаад сайхан байна.даа. дараа нь
1 2024-11-18 202.21.115.165
Tor ooroo ehleed hemnej uzuulnuu dee
Зочин 2024-11-18 202.179.25.47
Гэр хорооллын айл өрхүүд сард зөвхөн цахилгаандаа 60,000-500,000 төгрөг төлдөг. Гэтэл 3 өрөө орон сууцны айл цахилгаан халаалт, дулаандаа нийлээд 80,000 орчим төлж байгаа нь шударга уу. Наад орон сууцны айлуудын тогыг нэмээч
Зочин 2024-11-18 202.21.126.30
Хэрэглэсэн тогны мөнгийг тоолуурын заалтаар л төлдөг юм шүү дээ. Гэр хороолол, орон сууцны айл гэж ангилах огт буруу ойлголт. Гэр хорооллын айлууд цахилгаан тень, эсвэл байшиндаа шалны халаалт гэх мэт халаалтын цахилгаан эх үүсвэртэй хэрэгслүүд залгаж, нүүрс түлээгээ хэмнэдэг. Тэр нь хамаг гол цахилгааны хэрэглээ нь л дээ
З 2024-11-18 66.181.189.81
иргэд хэмнэдэг.аан хэнмнэдэггүй бж болно..др бгаа дарга нар өөрсдийгөө шагнахаас өөр ажил хийхгүй..өвлийн бэлтгэлээ ч хийхгүй..төлбөр нэм гд бгааздээ..төрийн өмчийн бгын ихэнх нь алдагдалтай..өөрсдийгөө дандаа шагнаж зардлаа.өртгөө өсгөдөг
Нэргүй 2024-11-18 59.153.115.13
UNE MASH BAGAR NEMSEN TUL HEMHEHGUI
Нэргүй 2024-11-18 64.119.29.144
зөвөө, хэмнэж суръя
Нэргүй 2024-11-18 66.181.187.17
МАН ын гүлдийсэн өлөн хулгайчууд нь байхад өөрчлөлт гарлаа юу
Нэргүй 2024-11-18 202.131.225.242
Лалруудаа гэр хорооллын цахилгааны хөнгөлөлтийг боль. Төр засаг ер нь яагаад иргэдээ байнга ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргаад байдаг болчихвоо. Ипотекийн зээл гэхэд зарим нь 6 хувь, зарим нь 8 хувь байх жишээтэй. Монгол улсын үндсэн хуульд "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж заасан биш үү.
Нэргүй 2024-11-18 202.131.225.242
Энэ төрийн бодлого ерөөсөө Монголын нийгмийн дундаж давхрагыг татвар хураамж төлбөрөөр дарамталж үгүй хийх гэсэн бодлого явуулж байна шүү. Аливаа улсыг хөдөлгөгч хүч нь дундаж давхрагын иргэд нь байдаг гэтэл Монголын төр шурагаласан хятадын э****з хятадын тагнуулд элсэгдсэн нөхөд Монгол улс нийгмийн дундаж давхрагыг үгүй хийж дээр нь хятадаас их хэмжээний зээл авахуулж байж хятадын муж болгох хятадад дагаар оруулах гэсэн далд санаагаа хэрэгжүүлээд байгаа юм биш үү.
Нэргүй 2024-11-18 202.131.225.242
Гэр хорооллынхон тогны мөнгөө бусдын жишгээр төлж дийлэхгүй байгаа бол хөдөөнөө гараад аргал хомоолоо түлээд амьдарч болно шүү дээ. Хотод амьдардаг бол хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй бусдын жишгээр татвар хураамж төлбөрөө төлдөг байх хэрэгтэй бусуу. Түнээс биш илжиг шиг зүтгэж байгаа иргэд нь татвараар дарамтлуулаад хэсэг бүлэг этгээдүүд нь халамжаар амьдраад тэжээлгээд байж болохгүй шдээ.
Нэргүй 2024-11-18 122.201.23.226
shono ugaasaa unegui bdag yum, malaa
Нэргүй 2024-11-18 66.181.190.208
Энэ удаагийн эрчим хүчний үнийн нэмэгдэл бол зөвхөн Баөрөлжүүтийн цахилгаан станцын ажлыг дэмжих алхам. 8.9 центээр хийчихсэн гэрээг 6.2 центийн ток хэрэглэж байсан иргэд 2.7 центээр Жонхуу, Баясгалан мэтэд төлж эхэллээ. Жонхуугийн гар хөл Данхыг л хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй иргэд ээ. Үнэ нэмээд эрчим хүчний системийг алдагдлыг багасгах гэж байгаа бол худлаа шүү. Хулгайчдын тоглолтонд хэрчигдсэн тэнэгүүд болон хувиргажээ. Цахилгаан дулааны асуудлаа шийдэж байж хийх алхам байлаа