Сүүлийн жилүүдэд хэд хэдэн улс, орны тогтвортой байдал алдагдаж, өргөн хэмжээний цомхотгол явуулах болжээ. Ямар нэгэн байгууллага гэлтгүй засгийн газрын эрх баригчид хүртэл төрийн албан хаагчдынхаа тоог багасгахаар төлөвлөж байна. Тухайлбал, АНУ-ын 47 дох ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп засгийн газрын үр ашгийн хэлтэс байгуулж, татвар төлөгчдийн мөнгө зөв зарцуулагдаж байгааг хянах амлалт өгсөн. Тэрбээр мөн холбооны ажилчдын тоог багасгаж, уг хэргийг дэлхийн хамгийн баян тэрбумтан Элон Маскд даалгасан юм.
Гэхдээ засгийн газрууд их хэмжээний цомхотгол явуулах байсан юм бол яагаад анхнаасаа олон тооны албан тушаалыг бий болгодог вэ гэх асуулт гарч ирэх нь баараггүй.
Тэгвэл засгийн газрууд эдийн засгийн хэрэгцээ, улс төрийн үзэл суртал, төсвийн хязгаарлалт, шинэчлэл эсвэл нийгмийн дарамт зэрэг янз бүрийн шалтгааны улмаас холбооны ажилчдыг цомхотгодог аж. Тодорхой шалтгаан нь улс, орон бүрд харилцан адилгүй байдаг. Гэхдээ цомхотгох шийдвэрт нөлөөлдөг нийтлэг шалтгаан нь зардлыг бууруулах юм. Хэдийгээр засгийн газрууд цомхотгол явуулах нь зөв шийдвэр мэт тайлбарлаж болох ч ажилгүйдэл нэмэгдэж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсч, төрийн үйлчилгээ авахад тулгарах бэрхшээл зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Тиймээс төрийн албан хаагчдын тоог бууруулах нь нарийн төвөгтэй бөгөөд өөр шийдлийг олох зайлшгүй шаардлагатай байдаг. 2023 оноос өдийг хүртэл дэлхийн хамгийн нөлөө бүхий орнууд холбооны буюу төрийн албан хаагчдынхаа тоог бууруулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлжээ. Эрх баригчдын тайлбарлаж буйгаар "Covid-19" тахлаас хойш эдийн засгийн сэргэлт удааширсан учир цомхотгол явуулах болсон аж.
Дашрамд дурдахад, цомхотголын цар хүрээ жилээс жилд харилцан адилгүй байдаг тул эдгээр тоо нь нарийвчилсан бус ойролцоо хэмжээг илтгэнэ.
АНУ
- 2023 он: АНУ-ын холбооны засгийн газар төсвийн хязгаарлалт, их хэмжээний өрийн улмаас цомхотгол явуулах болжээ. Тодруулбал, зарим яам, агентлагуудыг шинэ ажилчин авахыг хориглож, гүйцэтгэл дутуу ажилчдыг чөлөөлөх, хэд хэдэн төрийн дэмжлэгтэй хөтөлбөрүүдийг зогсоох зэрэг арга замаар цомхотгол явуулсан байна.
- 2024 он: Төсөв, санхүүгийн асуудал үргэлжилж, улс төрийн маргаан гарсны улмаас зарим яамны хэлтэс, агентлагуудыг хаасан. Мөн сонгууль дууссанаар засгийн газрын бүтцийг өөрчлөх хэлэлцээ үргэлжилж байгаа тул хэр хэмжээний цомхотгол дахин явуулах нь тодорхойгүй байна. Тус улсын засгийн газар цэрэг, армийн алба хаагчдыг оролцуулалгүйгээр 2 сая гаруй ажилчинтай. Өнгөрсөн 23 сарын турш нийт ажилчдынхаа 1-5 хувь буюу 20 мянгаас 100 мянгыг халсан эсвэл тодорхойгүй хугацаагаар чөлөөлсөн байна.
ИХ БРИТАНИ
- 2023-2024 он: Их Британийн засгийн газар үндэсний өр болон инфляцийн өсөлттэй холбогдуулан төрийн үйлчилгээний зардлыг бууруулах шаардлагатай болсон. Жишээлбэл, Эрхэм дээдсийн орлого, гаалийн газар "HMRC" бүтцийн өөрчлөлт хийж, зарим ажилтнаа цомхотгосон. Засгийн газрын бусад хэлтсүүд мөн адил ажилтнуудаа цомхотгох асуудалтай тулгарсан ч Их Британи улс төсөвтөө өөрчлөлт оруулж, асуудлаас түр хугацаанд мултарч чадсан. Тус улсын засгийн газрын нийт ажилчдын тоо 5.5 сая гаруй бөгөөд өнгөрсөн хугацаанд 2-3 хувь буюу ойролцоогоор 110 мянгаас 165 мянган ажилчнаа халсан гэх судалгаа бий.
КАНАД
- 2023 он: Канад улсад засгийн газар инфляцийг хянах, алдагдлыг бууруулах шийдвэр гаргаж, төрийн албан хаагчдын ажлын байрыг цомхотгох алхам хийсэн. Ялангуяа Канадын хилийн аюулгүй байдал, Олон нийтийн аюулгүй байдлын албанд ажиллаж байсан ажилчдын тоог бууруулах болсон байна. Гэхдээ олон тооны цомхотгол явуулалгүйгээр хоосон албан тушаалыг халах, орон тоо дутуу үйлчилгээг зогсоох журмаар төсвийн таналт хийжээ.
- 2024 он: Тус улс төсвийн алдагдалтай хэвээр байгаа бөгөөд сайн дураар эрт тэтгэвэрт гарах боломж олгох эсвэл мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл гаргасан бол халах гэсэн арга замаар цомхотгол явуулж байна. Тус улс 350 мянга орчим төрийн албан хаагчтай ч өнгөрсөн хугацаанд 1-2 хувь буюу 3500-7000 хүнийг цомхотголд оруулсан байж магадгүй.
ФРАНЦ
- 2023-2024 он: Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй засаг захиргаа төрийн албан хаагчдын ажлын байрыг цомхотгох арга хэмжээ авсан. Нийт ажилчдыг бүхэлд нь халаагүй ч зарим төрийн байгууллагын салбаруудын үйл ажиллагааг зогсоосон. Ялангуяа салбарын захиргаа, засгийн газрын доод түвшний албан тушаалыг халах журмаар ажилчдын тоог цөөлсөн байна. Гэвч төрийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбоо эдгээр арга хэмжээг эсэргүүцэж, цомхотголд орсон хүмүүс жагссан. Мөн хэд хэдэн төрийн байгууллага ажил хаялт зарлажээ. Францын төрийн байгууллагуудад 5.6 сая орчим хүн ажилладаг. Өнгөрсөн хугацаанд 1-2 хувь буюу 56 мянгаас 112 мянган ажилчдыг цомхотголд оруулсан байна.
ГЕРМАН
- 2023-2024: Өсөн нэмэгдэж буй зардал, инфляцитай нүүр тулгарах шаардлагатай болсон Герман улс засгийн газрын зардлыг бууруулахыг хичээж байгаа ч өргөн хүрээний цомхотгол явуулаагүй. Гэхдээ тус улсын батлан хамгаалах яам болон захиргааны агентлагууд зардлаа бууруулахын тулд боловсон хүчний тоог цөөлөх шийдвэр гаргажээ. Тус улсын хувьд 4.9 сая орчим төрийн албан хаагчтай байсан ч 0.5-1 хувь буюу ойролцоогоор 24,500-49,000 хүнийг халжээ.
ИТАЛИ
- 2023-2024: Итали улс төрийн байгууллагууддаа шинэчлэлт хийж, засгийн газрын зардлыг танаж байна. Тодруулбал, засгийн газрын зарим салбаруудын үйл ажиллагааг царцааж, хоосон албан тушаалыг халах болсон. Мөн засгийн газрын агентлагуудыг нэгтгэх гэж оролдсон боловч цөөн тооны ажлын байр нээхэд хүргэжээ. Гэсэн хэдий ч цомхотгол нь оновчтой, үр ашигтай байлгах тал дээр эрх баригчид анхаарч ажиллаж буй. Тус улс нийт 3.2 сая төрийн албан хаагчтай ч өнгөрсөн хугацаанд 1-2 хувь буюу 32 мянгаас 64 мянган ажилчнаа халсан эсвэл чөлөөлсөн байж магадгүй.
АВСТРАЛИ
- 2023-2024 он: Батлан хамгаалах яам, төрийн үйлчилгээний салбарууд бүтцийн өөрчлөлт хийж, шаардлагагүй боловсон хүчнийг цомхотгох болсон. Гэхдээ ажлаас шууд халах бус сайн дураараа гарах хүсэлтэй төрийн албан хаагчдыг цомхотголд оруулсан байна. Тус улс нийт 2 сая орчим төрийн албан хаагчтай ч 1-2 хувь нь буюу 20 мянгаас 40 мянган ажилчныг чөлөөлжээ.
АРГЕНТИН
- 2023 он: Их хэмжээний өрнөөс болж эдийн засгийн тогтворгүй байдалд орсон Аргентин улс зардлаа бууруулахын тулд цомхотгол явуулах талаар удаан хугацааны турш хэлэлцсэн. Өнгөрсөн оны сүүлээр ажлаа авсан ерөнхийлөгч Хавьер Милэйгийн засгийн газар эдийн засгийн шинэчлэлийнхээ хүрээнд мужийн захиргааны орон тоог цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа цухуйлгасан байна. Тэрбээр ойрын хэдэн жилийн хугацаанд төрийн салбарыг 5-10 хувиар бууруулах болно гэж зарласан ч цомхотгол хийх хүмүүсийн тоо тодорхойгүй хэвээр байна.
БРАЗИЛ
- 2023-2024 он: Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн удирдлага дор Бразил улс томоохон хэмжээний цомхотголоос зайлсхийсэн боловч төрийн салбарын шинэчлэлийн талаар ярилцав. Өнгөрсөн хугацаанд холбооны цалингийн хэмжээг бууруулах, ажилд авах, захиргааны албан тушаалд ажиллахыг царцаах замаар зардал бууруулах арга хэмжээ авчээ. Гэхдээ ирэх онуудад батлан хамгаалах болон мужийн захиргааны албан тушаалтнуудын тоог бууруулахаар ярилцаж байна. Тодруулбал, нийт 12 сая орчим төрийн албан хаагчтай ч 1-2 хувь буюу ойролцоогоор 120мянгаас 240 мянган хүнийг цомхотголд оруулна гэж төлөвлөж буй.
Эдгээр хувь хэмжээ нь засгийн газар бүрийн төсвийн ерөнхий бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үндэслэсэн тооцоолсон бөгөөд улс төрийн шийдвэр, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн салбарын шинэчлэл зэргээс шалтгаалан жил бүр өөр өөр байдаг аж.
Нэргүй 2024-11-18 202.9.40.85
Хурган Дарга нар ямар нэгэн албан тушаал зохиож, өөрсдийн хүмүүсээ авч ирдэг. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, шимэгчилж амьдардаг бүхэл бүтэн арми Төрд үүсчихлээ. АНУ-д бас адилхан, өөрсдийн намын, нутгийн, талын хүмүүсээ ажилд оруулах гэж Төрийн албыг тэлсээр байдаг. Илон Маск бол зоригтой байна, 30% багасгахаар дайрч байна. Гэтэл Монголд төсөв 50% тэлчихсэн эсрэгээрээ явж байна.
irgen 2024-11-18 139.5.216.101
төрийн алба данхар байгаа.
тэнд амар амьдардаг албан хаагчид.хэнд хэрэг байна??
irgen 2024-11-18 139.5.216.101
хүн төрөлхтөн дампуурч.пуусахнь
Нэргүй 2024-11-18 103.212.119.110
Манайх төрийн ЗАХИРГААНЫ албаны орон тоо, цалингийн санг 30% цомхотгоход ямар ч сөрөг нөлөө үүсэхгүй!!! Ялангуяа яам, агентлагуудад хий хольхисон, албан тоот ч боловсруулж чадахгүй залуус зөндөө байдаг!!!
1 2024-11-18 202.21.115.165
Mongold eniig heregjuuleh heregtei, toriin mash olon malnuud avilgal avaad suuj bna
Зочин 2024-11-18 202.179.8.118
Тэрбээр мөн холбооны ажилчдын тоог багасгаж, уг хэргийг дэлхийн хамгийн баян тэрбумтан Элон Маскд даалгасан юм. ийм ойлгомжгүй юм бичдэг сэтгүүлч нар их олон болжээ
Нэргүй 2024-11-18 103.71.100.240
НОВШИЙН БМРУУН ӨӨРӨӨ СҮЙРЭХ ТАВИЛАНТАЙ БАЙЖ .
Нэргүй 2024-11-18 103.212.119.110
Чи Орост очоод визний 30 хоног амьдраад үз?! Дэлгүүр, үйлчилгээний газарт орохоор чинь худалдагч орос авгай нар нохой ороод ирсэн мэт хялалзаад тас загнаад тоож үйлчлэхгүй! Гудамжинд явахад чинь скинхэнд орос банди нар "Муу Чукча" гээд арматур төмрөөр тархийг чинь хага цохичихоод инээлдээд яваад өгнө!! Цагдаа нь паспорт шалгана гэж шалтаг олоод "аквариумд" цоожлоод мартчихна! Ардчилал хэмээх заваан юмгүй, мөн ч сайхандаа! Чи зүгээр жаргаж дуусна!!!
Нэргүй 2024-11-18 202.70.43.34
БАРУУН ЯАГААД БАРУУН БИШ БОЛООД БАЙНАДААА……