Трампийн нүдэн дээр Жонс ялж, Миочич зодог тайлав

Трампийн нүдэн дээр Жонс ялж, Миочич зодог тайлав

Трампийн нүдэн дээр Жонс ялж, Миочич зодог тайлав

Удаан хүлээсэн UFC 309 өдөрлөг өнөөдөр/2024.11.17/ Нью-Йорк хотын алдарт Мэдисон Сквер гарден боллоо. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск тэргүүтэй алдартнууд өнөөдрийн тулаануудыг үзэж сонирхов. Ордонд чуулсан 20 мянга гаруй үзэгчид Трампийг халуун дулаанаар угтан авч, тулаанчид хүндэтгэл үзүүлэв.

Энэ өдрийн оргил тулаан алдарт аваргууд болох Жон Жонс болон Стипе Миочич нарын хооронд болж, Жонсын хүнд цохилтоор өндөрлөв. Тэрбээр Миочичийн хэвлийд хүчтэй өшиглөж, өрсөлдөгчөө буулган авчээ.

Тулааны дараа Жон Жонс "Дональд Трампд өнөөдөр ирсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Би агуу америк аварга байгаадаа бахархаж байна" гэжээ.

Жонс 2023 оны гуравдугаар сараас хойш анх удаагаа хүнд жингийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийсэн нь энэ. Өдгөө 37 настай түүнийг октагондоо эргэн ирсэнд фэнүүд нь баяртай байна. Угтаа тэрбээр UFC 295 өдөрлөгийн хүрээнд Миочичтай тулалдах байсан ч хагалгаанд орсон билээ.

Мөн Жонс тулааны дараа Миочичийг дурдаж "Тэр бол сайн залуу. Чанга эр. Үнэхээр хатуу юм. Би түүнийг хэд, хэд хүчтэй цохьсон ч ухарсангүй" гэв.

Тулааны дараа Миочич их спортоосоо зодог тайлж буйгаа зарлав. Харин Жонс зодог тайлахгүй гэдгээ илэрхийлж, дараагийн тулаанаа тэсэн ядан хүлээж байна гэлээ. Түүнийг Аспиналлтай тулалдана гэж хүлээж байгаа хүн олон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

S 2 цагийн өмнө 176.4.182.172

Zugeer neg stadioniig Aldart stadion ene ter gej s*****a boli l doo chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж