Ши Жиньпин АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахаа амлав

Ши Жиньпин АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахаа амлав

Ши Жиньпин АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахаа амлав

Хятадын удирдагч Ши Жиньпин ирэх оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангаргаа өргөх Дональд Трамптай хамтран ажиллах амлалт өгсөн байна. Перуд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин, Жо Байден нар уулзжээ. Хоёр орны удирдагчид Бямба гаригт тусдаа уулзалт хийсэн бөгөөд энэ хүрээнд Жо Байден ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа Ши Жиньпинтэй уулзсан. Эх сурвалжийн мэдээлснээр,Жо Байден өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр орны харилцаанд уруудаж, өгссөн олон зүйлс болсныг онцолжээ. Мөн олон улсын худалдаа, Тайванийн асуудал дээр санал сэтгэгдлээ солилцсон байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трамп ирэх оноос эхлэн Хятадын импортод өндөр татвар ногдуулна гэж амлаж байсан тул үүнээс өмнө Жо Байден тус улстай энхийн харилцаа тогтоох алхмуудыг хийж байна.

Уулзалт Лима зочид буудалд болсон бөгөөд Хятадын удирдагч Ши Жиньпин Вашингтонтой харилцах харилцаа өөрчлөгдөхгүй, тогтвортой байх болно гэж мэдэгджээ. Тэрбээр "Хятад улс шинээр сонгогдсон засаг захиргаатай хамтран ажиллаж, олон талын үйл ажиллагаагаа өргөжүүлж чадна" гэж хэлсэн байна. Байден мөн дэлхийн хамгийн том хоёр орны хооронд стратегийн өрсөлдөөн байж болохгүй гэж онцолжээ. Тэрбээр "Манай хоёр улс өрсөлдөөн, зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Энэ бол бидний үүрэг хариуцлага. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бид тайван харилцаатай байх боломжтой гэдгийг нотолсон гэж би бодож байна" гэсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-Cmi \ 2024-11-17 132.194.13.88

xylgaich gyilagchduin yt;

Avatar

Нэргүй 2024-11-17 5.255.124.150

Зөнөг Байден мөрөөрөө зайлахгүй Укрыг хаяснаа, нэмээд Тайваныг хаяж Хятадад өгчихөө, АН либериалууд ийм л адгийн хог шаарнууд! анусник уяахуяа тролл шаахайнууд ч гэсэн ямар ч ялгаагүй!

Avatar

Нэргүй 2024-11-17 66.181.184.244

Өрсөлдөөнийг ч голцуу коммунистууд л өдөан дэврээгээд байх шиг байдагийм даа !!!

Avatar

Нэргүй 2024-11-17 130.41.232.224

Эрүүл саруул өрсөлдөөн бол байх зүйл…харин ДАЙСАГНАЛЦАЛ л хэцүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж