Пентагон "UFO"-ийн тайлангаа нийтэлжээ

Пентагон "UFO"-ийн тайлангаа нийтэлжээ

Пентагон "UFO"-ийн тайлангаа нийтэлжээ

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам үл мэдэгдэх нисдэг биет буюу "UFO"-ийн талаарх энэ жилийн тайлангаа нийтэлжээ. Мөн 2024 онд "SpaceX"-ийн "Starlink" хиймэл дагуултай холбоотой буруу ташаа мэдээлэл олон гарсан гэж онцолсон байна.

Энэ оны зургадугаар сарын 1-нээс өмнөх 13 сарын хугацаанд "үл мэдэгдэх хэвийн бус үзэгдэл" буюу "UAP" нийтдээ 757 удаа үзэгдсэн байна. Ихэвчлэн АНУ, Ойрхи Дорнод, Зүүн Ази болон бусад газарт эдгээр "UAP" ажиглагджээ. Мэргэжилтнүүд үүнийг нарийн шинжилж, 757 ажиглагдсан зүйлсийн 300 орчим нь агаарын бөмбөлөг, шувуу, нисгэгчгүй агаарын систем болон "UAP"-д хамааралгүй бусад объектууд байсан нь тогтоогдсон гэжээ.

Түүнчлэн, "SpaceX"-ийн "Starlink" хиймэл дагуулуудыг "UAP" гэж андуурсан тохиолдол нэмэгдэж байгааг албаныхан онцлоод байна. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сабрина Сингх сэтгүүлчдэд "Өнөөдрийн байдлаар тус хэлтэс харь гарагийн амьтан, үйл ажиллагаа, технологийн баталгаатай нотлох баримтыг илрүүлээгүй" гэж мэдэгдсэн байна.

Ажиглалтын явцад бүртгэгдсэн 757 нисдэг үл мэдэгдэх зүйлийн аль нь ч дэвшилтэт чадвар, технологийн зүйлс байгаагүй, харин талаас илүү хувь нь агаар мандал, сансарт хаягдсан хог хаягдал, сансар судлалын хэрэгсэл болох нь батлагджээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-17 185.220.101.49

Трамп гарч ирсэн чинь пентагон шууд ажилгүй болдог байшд, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-11-17 185.56.171.94

ха ха ха, яг яг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж