"Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийнэ"

"Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийнэ"

"Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийнэ"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.

2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ 160-200 хоног байна. Метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана. Тиймээс метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ” гэв.

Түүнчлэн өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байгааг тэрбээр онцолсон юм.

Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгааг тодотголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төрийн Мөнгө Ёоо гэхгүй нь сайхан 2024-11-17 202.126.89.244

5 Их Наядаар Богд уул сэтэлж зам тавих Төслийг ИРГЭД ДЭМЖИХГҮЙ. Тэр мөнгөөрөө УБ Хотыг Тойрсон Том Кольцо Зам тавина уу . тгэд ч Хөшигийн Хөндийрүү явдаг одоогийн хурдны зам нь 20-30 мин яваад л Шинэ Нисэх ордог.

Avatar

Нэргүй 2024-11-17 133.106.35.29

160-200 хоног гэж шааж байна. галзуурчээ

Avatar

Ард 2024-11-17 202.9.46.224

мэдрэлийн гажигтай нянбактерийг данхтай нь хамт үтэр түргэн зайлуулья

Avatar

Нэргүй 2024-11-17 202.126.89.244

ЗАВСРЫН ҮЕИЙН СЮРТЮКТЭЙ Гарууд Дуусахаас нааш өөдлөхгүйэээ

Avatar

Нэргүй 2024-11-17 198.178.224.220

30 хан минут алхах газар 3 цаг түгжрэхийг илүүд үздэг , өөртөө зориулж бус өрөөлд харагдах гэж машин унадаг, автобусанд суухыг доромжилол гэдэг сэтгэхүйтэй байхад мянган метро байгаад ч нэмэргүй ээ.

Avatar

Нэргүй 2024-11-17 103.212.117.211

газар дээрх хөдөлгөөнөө зохицуулчих даа??? оркоо

Avatar

Монгол улсыг зөвхөн Монгол ардын намын сэхээтнүүд хөгжүүлж чадна. 2024-11-17 66.181.190.25

Нямбаатар даргад амжилт хүсье. Улаанбаатар хотыг зөвхөн та л зөв хөгжүүлж чадна.

Avatar

Нэргүй 2024-11-17 139.5.216.42

Энэ сэтгүүлчийн эх хэлний мэдлэг тун тааруу байна. "20 минутын хот" үзэл баримтлал гэнэ. Юун концевцын бэ???? Ядаж концепцийн гэж бичээч.

Avatar

Нэргүй 2024-11-17 202.9.40.91

Бүх бүтээн байгуулалтыг чинь бид эсэргүүцэж байна. Манай нам олонх болсон хойно чанартай хийх болно. Зүгээр цалин мөнгөө аваад ажиллаач. Хэрэггүй юм хийхээ болиоч Нянбактер минь. дарга болсон энэ хугацаанд зүгээр л аминыхаа ажлыг амжуулахаа бодооч. Мангар юмуу

Avatar

иргэн 2024-11-17 139.5.218.72

Метро, Туулийн хурдны зам байж болно. Харин Оюунэрдэнийн Богд уулыг нүхлэх төслийг зогсоох хэрэгтэй. тэр их мөнгөөрөө оронд нь Хөшигтийн хөндийн замаас арай наагуур хурдны зам тавиач Бас тэр хиймэл дагуул, ваучер энэ тэрээ бас болиоч

Avatar

Зочин 2024-11-17 172.56.160.105

УБ усгүй, агааргүй…бөөн жорлон дүүрчихээд бхд юун метро…барих вэ
эрүүл ахуйн шаардлага хангаагүй хотод юм нэмж бариад…утгагүй амьдрал үргэлжилсээр…

Avatar

irgen 2024-11-17 139.5.216.101

их бүтээн байгуулалтын цаг иржээ.
Ард түмэн үүрд дурсах болно.

Avatar

Нэргүй 2024-11-17 202.9.40.91

Метротой болчихвол сайхан л байна. Тэгвэл түгжрэл буурах л байхдаа

Avatar

S 2024-11-17 139.5.217.195

GUN LAW BOOWN XXNO ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2024-11-17 202.70.34.115

Санаа зүтгэл нэгдээд улсаараа метротой болчих юмсан даа. Хичнээн их цаг хугацаа хэмнэж, стресс багасах билээ. Түгжирч явах шаардлагагүй болно. Ёстой амар.

Avatar

Нэргүй 2024-11-17 202.126.90.133

зөвөө зөв. Ийм хүйтэн цаг агаартай манайд дан газар доогуур явсан нь тохиромжтой шүү.

Avatar

Нэргүй 2024-11-17 103.212.162.21

ene neg balai saaral huvtsasaa boliosoi zelenskyi shig nogoon tsamts gedeg shig uuriinhuu huvtsasiig trend image bolgoh geed baidag yum bolov uu

Avatar

Зочин 2024-11-17 139.5.216.87

Поп ахын Поп дүү битгий л болоосой

Avatar

Нэргүй 2024-11-17 202.126.90.252

аль шатандаа яваа юм бэ…

Avatar

Зочин 2024-11-17 202.179.26.85

Энэ хариуцлагагүй үед гитадын хараан дор юм хийгээд хэрэггүйгээ! Зүгээр талаараа тараад тааваараа амьдарсан дээр. Ухаантнууд байгаад төр барьж байвал энэ том газар нутагтаа наач сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн үед алсын чинээн газар чихэлдэх ямар ч шаардлагагүй

Avatar

Нэргүй 2024-11-17 202.126.88.162

Жолооч нар галзуу юм шиг сигналдах юм. Үүнийг зохицуулж өгнө үү. Явган хүмүүсийг маш ихээр стрессдуулж байна!!

Avatar

И 2024-11-17 103.168.34.156

Бөөн аюул, дуу чимээ, түгжрэл дагуулсан хот дундуурх төмөр замаа Богд уулын урдуур явуулах ажлыг хурдан хийгээсэй. ТЭЗҮ байдаг л юм байсан.

Avatar

Нэргүй 2024-11-17 66.181.190.208

JUCA 1.8 тэрбумаар түлхүүр гардуулах нөхцлөөр хийе гэхээр хийлгэхгүй. Тэгсэн өөрсдийнх нь 2.1 тэрбум болчихож. 1.3 тэрбумаар хийдэг баатар болсон чинь яагаад 800 мянган $ өртөг чинь өсчихсөн бэ…Нянгар аа

Avatar

Нэргүй 2024-11-17 103.212.119.110

"25-35 метрийн гүнд метро явна" гэхэд л болно шдээ?!

Avatar

Зочин 2024-11-17 202.126.89.247

Зөв зөв дэмжинэ шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж