Энэтхэг: Нярайн тасагт гал гарсны улмаас 10 нярай амь үрэгджээ

Энэтхэг: Нярайн тасагт гал гарсны улмаас 10 нярай амь үрэгджээ

Энэтхэг: Нярайн тасагт гал гарсны улмаас 10 нярай амь үрэгджээ

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 нярай амь үрэгджээ. Тодруубал, Уттар Прадеш мужийн Жанси хотын эмнэлэгт Баасан гаригийн орой гал гарчээ. Албаныхны мэдээлснээр,эрчимт эмчилгээний тасагт 55 нярай эмчлүүлж байсан бөгөөд гал түймэр гэнэт хүчтэй тархсан байна. Тухайн үед нярайн тасгийн эргэн тойронд байсан хүмүүс хамаг чадлаараа нярай хүүхдүүдийг авч гарсан ч 45 нярайг л аварч чаджээ.

Одоогийн байдлаар галаас аварсан нярай хүүхдүүдийн 16 нь шархадсан бол бусад хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.

Юунаас болж гар гарсан нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Бямба гаригт тус улсын дэд сайд Бражеш Патхак гал гарсан ​​эмнэлэгт зочилж, хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэрбээр мөн хохирогчдын ар гэрийнхэнд төрөөс дэмжлэг үзүүлэхээ амлаж, нарийн мөрдөн шалгалт явуулахаа амлав. “Бид энэ эмгэнэлт явдлын буруутныг олж, хатуу арга хэмжээ авна. Засгийн газар энэ хүнд хэцүү үед хохирогчдын гэр бүлтэй хамт байх болно” гэж Бражеш Патхак хэлжээ.

Гал сөнөөгчдийг очиход тасаг хэдийнээ галд автсан, утаа бүрхэгдсэн байв. Аврагчид дөнгөж төрсөн нярайд хүрэхийн тулд цонхоор нэвтрэх шаардлагатай болжээ. Гэвч гал гарснаас хойш 30 минут орчмын дараа аврах ажиллагаа эхэлсэн тул үлдсэн хүүхдүүдийг аврахад хэтэрхий хожимдсон гэж гэрчүүд мэдэгдсэн юм. Тухайн үед Сантошигийн 10 хоногтой нярай нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байжээ. Тэрбээр хэлэхдээ "Гал гэнэт гарсан. Эрчимт эмчилгээний тасагт галын дохиолол суурилсан байсан ч гал гарах үед идэвхжиж анхааруулга өгөөгүй. Бид мэдсэн даруйдаа очиж, хэний ч хамаагүй хүүхдийг тэвэрч гарч ирсэн. Гэхдээ миний хүүхэд аврагдаагүй бололтой. Би одоог хүртэл хүүхдээ хайж байна" гэж нулимс дуслуулан сэтгүүлчдэд ярьсан байна.

Энэхүү харамсалтай хэрэг эмнэлгийн аюулгүй байдлын арга хэмжээний талаар эргэлзээ төрүүлж буй. Сантошигийн адил эмнэлэгт байсан эцэг эхчүүд галын дохиолол дугараагүй гэж хэлж байлаа.

Эмнэлгийн ажилтнууд тасгаас утаа савсаж байхад л ямар нэгэн зүйл болсон гэдгийг мэдсэн байна.

Хүүхдээ алдсан эцэг Нареш Кумар "Хэрэв аюулгүй байдлын дохиолол ажилласан бол бид илүү хурдан очиж олон хүүхдийн ​​амийг аврах байсан" гэж хэлжээ. Галыг унтраасны дараа хохирогч хүүхдүүдийг таних аргагүй болсон байжээ. Сантоши, Нареш зэрэг эцэг эхчүүд аврагдсан хүүхдүүдийн дунд хүүхэд нь байгаа гэх итгэлийг өвөртөлж байсан ч харамсалтай нь бодит байдал итгэхэд бэрх байсан юм.

Энэтхэгт гал түймэр гарах нь элбэг бөгөөд барилгачид, оршин суугчид барилгын хууль тогтоомж, аюулгүй байдлын хэм хэмжээг зөрчих нь их. Тус улсад засвар үйлчилгээ муу, гал унтраах зориулалтын багаж хэрэгсэл дутмаг байгаа нь хүний ​​амь нас хохироход хүргэдэг. Тавдугаар сард баруун нутгийн Махараштра мужийн эмнэлэгт гал гарч зургаан нярай амь үрэгдсэнээс хойш гурван жилийн дараа Шинэ Дели хотын хүүхдийн эмнэлэгт гал гарч, дор хаяж 10 нярай нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KAMEr + gadni XULGAICHDIN DURUUG ZAILUULAX,sanaatai sanaagyi byrees - 6; 2024-11-17 132.194.13.88

yuj xuuj uzychaet ybitsi. toirog deer ymar BALIAR CJN XOG DELGYYRIN TERGEN DEER,xsgyi + CJN ynd,xoolni xylgaich, sadaani

AIMSHIGTAI CHUTGUR SHULAMIN pkzli NZM oy; ## ss opasniv;

Avatar

(- opocryy saityyd deer tanxairagch program,Texnik texnlogi- ) y#; colij -1 2,3, 4 CKAINAARN; workeroor N+kgl; 2024-11-17 132.194.13.88

– pmi

xynui yumuig BALIAR BOLGOJ [ + CHUTGUr SHULAMIN OPONg; tanxairchf xaajs idt.] AIMSHIGTAI+ UBDULTUUP? ;

Avatar

delgyyruin saityyd deer dyyriamal tanxairch galzyyrch 2024-11-17 132.194.13.88

– zasaglalaar , ### KAMEr + Utasaar # + negryydeer tanxairchx;

Avatar

- albankg;- #; + yjasniy 2024-11-17 132.194.13.88

7

Avatar

XET XULGAICH,delgyyrt CJN ynd zarj dyyriamal print trashni AIMSHIGTAI GALZUU XULGAICH XT ni; -OB;xuluu yzexgyi bol yayaa blr bolgj 2024-11-17 132.194.13.88

yrd umnu yzegdeegyi, XUL TEREG TYRSEN NISHES; GALZUU UYM XIIJ BAIGAAGAASAA nikontroling, baigal, ys -yxajs;
buildingyyduig yleej, goojyylj, xos xylgain xolboj

Avatar

- ylcuun eryyl axyincke; 2024-11-17 132.194.13.88

XYNUI UMIG BALIAR BOLGOJ, AZITr + OPug; umaa xuij chadgyi zalxyyrch xebtex, GAYNUUD,+ XULGAICHDIIN TSUGLAANTJ.

Avatar

Нэргүй 2024-11-17 202.9.41.23

Хулгайч Манж хужаагуудыг яяаартй дуусга асар их цаг алджийн шүүүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж