Дүүргүүд халтиргаа, гулгаанд хэрэглэх давс, бодисоо нөөцөлжээ

Дүүргүүд халтиргаа, гулгаанд хэрэглэх давс, бодисоо нөөцөлжээ

Дүүргүүд халтиргаа, гулгаанд хэрэглэх давс, бодисоо нөөцөлжээ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дүүргүүдэд давс болон бодис нөөцөлжээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нийт 11 зориулалтын агуулахад 1718 тонн давс, 735 тонн бодис нөөцөлжээ. Мөн халтиргаа гулгаа их үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу, сүүдэр 46 байршилд 46 хайрга, давстай савыг байршуулсан байна. Зам, талбай шүүрдэх тусгай зориулалтын 9 машин, бага оврын зам талбай шүүрдэгч 11, зам талбайд давс цацах, чийгшүүлэх, автомат шүүрдэгчтэй камаз 4, давс цацах төхөөрөмж 15, авто замын хунгарласан их хэмжээний цас, мөсийг түрэх, хусаж цэвэрлэх зориулалттай хоёр автогрейдер, ковш зэргээр цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангажээ.

Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 818 тонн давс, 627 тонн бодис нөөцөлсөн байна.

Эдгээр давс, бодисоо Геологи судалгаа-шинжилгээний төв /ТӨҮГ/ болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораториор баталгаажуулсан байна. Давс, бодисыг ус, чийгээс хамгаалахын тулд дүүргийн өөрийн эзэмшлийн болон түрээсийн агуулахад хадгалж байгаа аж.Тус дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаа ихээр үүсдэг онцлох 60 байршилд давс бодис агуулах сав байршуулсан байна.

Явган замын цас, мөсний цэвэрлэгээнд гар бичил цас үлээгч, ховхлогч төхөөрөмж 25, бичил шүүртэй ногоон машин дөрөв, гар бичил шүүртэй төхөөрөмж 30, авто замын цас, мөсний цэвэрлэгээнд давс, бодис цацах машин, төхөөрөмж 15, шаардлагатай машин механизм 14, авто замын нуух цэвэрлэгээний том оврын шүүртэй 8 машины бэлэн байдлыг хангажээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 1471 тонн давс, 1327 тонн бодис нөөцөлжээ. Мөн Баянзүрх дүүрэг түгжрэл ихтэй, зай талбай багатай болон үүсмэл цэг их үүсдэг байршлуудад хог ачиж тээвэрлэхэд зориулсан шахагчтай бункерийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Ингэснээр цаасан хог хаягдлын эзлэхүүний  хэмжээ 30 хүртэлх хувиар буурах боломжтой гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gdkdkfk 2024-11-16 202.9.41.62

Ю.Цэдэнбал дарга хужаагуудыг хөөж гаргахд манж шаарууд сугарч үлдсн бузар шаарууд үлдсн-с монголыг сүйрүүллэ. Бузруудыг хөөж гарга. манж шаарууд монголд үүрлээд удчхсн монгол хэл сурцн бсн ялгагдах2ргүй блсн бсн. Манж шаарууд муу снаа аймр манж санаа бархад хэцүү манж шаарууд хужаага эзлэж дийлдэхээ байхаар нь хужаагууд манжууда далд оруулсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж