Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ

Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ

Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ

Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил чиглэл дэх Зээгтийн даваанд зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсч мөстсөн байна. Улмаар тухайн хэсгийг Зам арчлалт засварын газрынхан автогрейдерээр цэвэрлэж, тээврийн хэрэгслийг даваагаар саадгүй өнгөрүүлэх боломжтой болгожээ. Мөн Ховд-Өлгий чиглэлийн Бураатын даваанд цасан шуурганы улмаас зорчих хэсэгт хэсэгчлэн хунгарлагдаж мөстөж, дагтаршсан хэсгийн цасыг авто ачигч болон автогрейдерээр цэвэрлэн шуурхай ажиллажээ. Үүнээс гадна Дархан-Сүхбаатар чиглэлд халтиргаа үүссэн хэсэгт давс бодис цацаж аюулгүй болгожээ.

Мөн Дархан, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулав.

Тиймээс иргэд дээрх аймгууд руу зорчих гэж байгаа бол анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж явахыг  санууллаа.

May be an image of snowplough, arctic, road and text

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-16 202.9.41.23

монгол хүмүүст хүнд тусн л******д бодлготойгоор бузар юмыг хийж бга.

Avatar

Нэргүй 2024-11-16 202.9.41.23

Байгалын баялагыг монголд үүрлсн манж хужаагууд цөлмөж баялагын эзэд нь хоосон юу вэ лалрууд
нүүдэлчид улс эзэд нь ажилгүй орлоггүй сүүлдэ гадагш дүрвсн манж х***а шаарууд монголчуудыг дүрвүүлж бгаад баялагын бүгдийн эзлэх снаатй бодлого явуулж л******д цахилгааны үнэ нэмэж орлого бага монгол хүмүүсын амьдрах боломжийг боож сүүлдэ гадагш дүрвэг гэж бузар бодлого явуулжийн манж х***а шаарууд бүх зах зээл баялаг ажил албыг эзлэцн үнэ нэмэхэд хог шаарууддад мэдрэгдэхгүй ажил орлоггүй монгол хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж