"BTS"-ийн Жин өнгөрсөн зургадугаар сард 18 сарын хугацаат цэргийн албаа хааж дууссан билээ. Үүнээс хойш тэр нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ уран бүтээлдээ ч эргэн оржээ. Тухайлбал, Жин Парис 2024 зуны олимпийн бамбарын буухиад оролцсон байна.
Тэгвэл тэр "Happy" нэрт анхны цомгоо Баасан гаригт гаргажээ. Уг цомогтоо тэр аз жаргалыг хайх аялал, хайр дурлал, сэтгэлийн хөөрөл, эр зориг, эерэг байдлын сэдвүүдийг багтаажээ.
Сонсогчид энэ цомгоос нь аз жаргалыг олоосой гэж тэр хүсч байна. Тэрбээр "Соло цомгоо гаргана гэдэг утга учиртай зүйл. Манай хамтлагийн шүтэн бишрэгчдэд таалагдана гэдэгт итгэж байна. Энэ цомгийг сонссон хүн бүр аз жаргал мэдрээсэй. Миний мэдрэмж энд шингэсэн учир хүмүүсээс сайхан үг сонсохдоо дуртай байх болно" гэж хэлжээ.
"Happy" цомогт зургаан дуу багтсан байна.
Дашрамд дурдахад, "BTS"-ийн хоёр гишүүн одоогоор цэргээс халагдаад байна. Хамтлагийн гишүүн "J-Hope" өнгөрсөн сард халагдсан бөгөөд түүнийг Жин цэргийн ангийн үүдэнд баглаа цэцэгтэй угтан авсан билээ.
Зочин 2024-11-16 202.126.88.206
Нэг кимчи цэргээс халагдах нь маньд юуны хамаатай билээ, кк