Ливаны өмнөд хэсэгт Израилийн армийн хуурай замын ажиллагаа өргөжсөн гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Израиль Кац мэдэгджээ. Энэ шийдвэр чухам хэзээ гарсан, ямар байдлаар ажиллагааг өргөжүүлсэн талаар тэр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Израиль өнгөрсөн сарын эхээр хязгаарлагдмал хуурай замын ажиллагаа гээчийг Ливаны өмнөд нутагт явуулсан. Үүнийгээ Хезболла бүлэглэлийг Ливаны өмнөд нутгаас хөөн гаргахын тулд явуулж буй ажиллагаа гэж тайлбарлажээ.
Израилийн арми өнгөрч буй долоо хоногийн Мягмар, Лхагва гаригт Бейрутын өмнөд хэсэгт байрлах Хезболла бүлэглэлийн дэд бүтцэд 20 шахам агаарын цохилт өгсөн байна.
Шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Израиль Кац "Гал зогсоох яриа хэлэлцээг огт зөвшөөрөхгүй. Бид хаазнаас хөлөө салгахгүй. Хезболла зэвсгээ хурааж, Литани голоос цэргээ татахгүй бол аливаа хэлэлцээрийг зөвшөөрөхгүй" гэжээ. Литани гол нь Израилийн хойд хилээс 20 км зайд оршдог.
Израилийн Ливан даяар хийсэн цохилтын улмаас 43 хүн амиа алдсаны найм нь иргэний хамгаалалтын ажилтан байжээ. Баалбекийн ойролцоох Дурис тосгон дахь Иргэний хамгаалалтын ерөнхий газрын төв байр Израилийн довтолгоонд өртсөнөөр тэд амиа алдсан аж.
Нэргүй 2024-11-16 178.174.229.45
LIVANIIG HEZBOLLAH BUREN HYANADG BGAA SHUU
Нэргүй 2024-11-16 66.181.184.212
Ливаны арми тагнуул ЗХ нтр гэж байдаггүй юм байх даа?!
Нэргүй 2024-11-16 103.168.34.215
HARIN L DEE