Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын үлдэгдэл олж авахаар хууль бус олборлогчид нэг сарын өмнө зориуд оржээ. Уурхайчдын зарим нь хууль бус цагаачид учир өөрсдийг нь албадан гаргах вий гэж эмээж, эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзсан байна. Тэд уурхайн нүхэнд гацаагүй ч гэлээ өөрсдийн сайн дураар гарч ирэхгүй байгаа аж.

Стилфонтейн дахь босоо ам руу орсон үйлдэл нь зориуд байсан тул эрх баригчид хатуу байр суурь баримталж, хоол хүнс, усны хангамжийг нь зогсоосон байна. Тэр бүү хэл утаа тавьж тэднийг гаргаж ирнэ гэсэн зүйл ч энэ долоо хоногийн эхээр яригдаж байв. Уурхайчид хоол хүнс, хангамжгүй болсон тул цуу, шүдний оо идэж амь зогоож байна.

Нутгийн иргэд уурхайчдад туслахыг эрх баригчдаас гуйсан ч тэд татгалзжээ. Иймд тэднийг гаргаж ирэхээр сайн дурын 50 хүн гурван бүлэгт хуваагдан уурхайн гүн рүү орох болсон. Нэг хүнийг гаргаж ирэхэд ойролцоогоор нэг цаг шаардагдах аж. Сайн дурынхны нэг Лебоганг Майянэ хэлэхдээ "Засгийн газар газрын гадарга дор байгаа хууль бус уурхайчдын амьд явах эрхэд огтхон ч санаа зовохгүй байна. Энэ бол хүн амины хэрэг" гэв.

Хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг "зама зама" гэж нэрлэдэг. Энэ нь зулу хэлээр азаа сорьсон хүмүүс гэсэн утгатай үг юм. Өмнөд Африк ашигт малтмалаар баялаг тул хууль бус уурхайчид элбэг. Цаашилбал, хууль бус олборлолт нь засгийн газарт жил бүр хэдэн 100 сая ам.долларын алдагдал авчирдаг аж.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Африкт олон уурхай хаагдсан. Эдгээр уурхайд хууль бус олборлогчид орж, хэдэн сар олборлолт хийдэг. Тэдэнд хоол хүнс, тамхи зэрэг бүтээгдэхүүн зардаг жижиг эдийн засаг ч бий болжээ.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Хумбудзо Нтшавхени Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ "Тэдэнд тусламж илгээхгүй, тэднийг хавчина" гэжээ.

Газар доорх хүмүүсийн зарим нь зэвсэглэсэн байж болзошгүй тул цагдаа нар уурхай руу оролгүй тээнэгэлзэж байна. Сүүлийн өдрүүдэд өлсгөлөн, шингэн алдалтын улмаас 1000 гаруй хүн өөрсдөө гарч ирээд, баривчлагджээ. Олон уурхайчин гэр бүлээ тэжээхийн тулд эрсдэлийг үл харгалзан олон сарыг газар доор аюултай нөхцөлд өнгөрүүлдэг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongoliin ireedui bol uul uurhai yum 2024-11-16 103.168.34.96

bugdiig barivchil.huuli bus olborlogchid bolon uul uurhain ajliig zogsooson nutgiin ork deeremchdiig bugdiig barij naaar ni horidog hatuu huuli bolovsruilah heregtei.mongoliin ireedui bol uul uurhai yum.Zasgiin gazriin shiidveriig irgen bur dagaj gadaadiin hurungu oruulaltiig tatdag bh esti

Avatar

Нэргүй 2024-11-16 66.181.185.200

Заамар Заамар

Avatar

Моонэй 2024-11-16 202.9.46.90

п.цагааны компань

Avatar

Зочин 2024-11-16 66.181.187.79

БОРОО ГУОЛЬДын 40 тонн алт . Сү туучий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж