Дональд Трампийн Мар-а-Лаго харшид Баасан гаригт Консерватив Улс төрийн үйл ажиллагааны холбооны (CPAC) хөрөнгө оруулагчдын дээд хэмжээний уулзалт болжээ. Энэ уулзалтын өмнө Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей Трамптай уулзсан байна. Дональд Трамп Аргентины ерөнхийлөгчтэй уулзсанаа нэр төрийн хэрэг байсан гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас нь хойш Трамптай уулзсан анхны гадаад улсын удирдагч нь Милей байв. Милей түүнд баяр хүргэхийн зэрэгцээ сонгуулийн дүнгийн талаар "Тэнгэрийн хүч бидний талд байсны нотолгоо. Трамп ялалт байгуулснаас хойш эрх чөлөөний салхи илүү хүчтэй үлээж байна" гэжээ.
Өөрийгөө "анархо-капиталист" гэж нэрлэдэг Милей энэ үеэр шударга бус татварын тогтолцоог шүүмжилжээ. Шударга бус татварын тогтолцоо нь баялгийг бууны хүчээр дахин хуваарилахад хүргэсэн гэж тэр үзэж байна. Мөн АНУ-ын Засгийн газрын үр ашгийн хэлтсийг удирдах тэрбумтан Элон Маскийг магтаад, түүний "Х" платформ нь хүн төрөлхтнийг аврахад тусалсан гэлээ.
Tsog MN 2024-11-16 66.181.186.174
dolooj bgaa ni yadaj eh orniihoo toloo yum daa
Нэргүй 2024-11-16 59.153.115.186
Милей бол дэлхийд аврал авчрах хүн. Тэнэг Трампын шизог хөдөлгөлгүй байх нь хүн төрөлөхтөнд хэрэгтэй. Путлерыг дэмжээд эхлэх юм бол 1984 энэ хорвоод биеллээ олох болно