Ихэнх нутгаар хүйтэрнэ

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Ньюс агентлаг арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 16, 17-нд нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна.

 Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -19-21 градус, бусад хэсгээр -14-16 градус, өдөртөө -5-7 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  хүйтэрч -20-22 градус, өдөртөө -6-8 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  хүйтэрч -19-21 градус, өдөртөө -7-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -25-30 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -12-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3-2 градус, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж