Долоо хоногийн тойм ярилцлагууд

Долоо хоногийн тойм ярилцлагууд

Долоо хоногийн тойм ярилцлагууд

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.


“2025 ОНЫ ТӨСӨВ ХУЛГАЙ, АЖИЛГҮЙДЭЛ, ИНФЛЯЦЫН ТӨСӨВ БОЛСОН”

Эдийн засагч Ч.Отгочулуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 – УИХ-аар  Монгол Улсын 2025 оны төсвийг 35.8 их наяд төгрөг байхаар баталлаа. Та  ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

– Их л яаруу сандруу байдлаар ирэх оны төсвийг баталлаа. Макро эдийн засгийн бодлого огт шингээгүй төсөв боллоо. Макро эдийн засгийн бодлогын хамгийн чухал бүрэлдэхүүнд төсөв сангийн бодлого, мөнгөний бодлого, хөдөлмөр эрхлэлтийн бодлого хамаардаг. Төсөв сангийн бодлогын хувьд тогтвортой байдлын бодлого зарчмаасаа гажуудсан, хуурч мэхэлсэн, орлого зарлагаа хэт хөөсөрсөн байдлаар тооцоолсон ийм төсөв боллоо. Төсвийн орлогоо хэт өөдрөг төсөөлнө гэдэг бол татвар төлөгчдийн нуруун дээрх дарамт нэмэгдэнэ л гэсэн үг. Сүүлийн жилүүдэд НӨАТ төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг болсон.

Иргэд дэлгүүрээс 2,500 төгрөгөөр талх авахдаа 250 төгрөгийн НӨАТ төлдөг. Хэрэв талхны үнэ 3,000 төгрөг болбол 300 төгрөгийн НӨАТ төлнө. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтөөс ашиг хонжоо олох гэсэн ийм дүр зураг харагдаж байна.

Цаашлаад төсвийн өсөлт инфляцыг өдөөнө. Инфляц өсөхөөр иргэдийн амьжиргаа дордоно. Цалин орлогынх нь өсөлт нь үнийн өсөлтийг гүйцэхгүй учраас ядуурал нэмэгдэнэ.

Хөдөлмөрийн зах зээл ч хүндэрнэ. Нэг ёсондоо ажлын байр бий болгох нь бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй болж эхэлнэ. Тиймээс компаниуд хууль ёсны ажлын байраа цомхотгоод ирэхээр ажилгүйдэл нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, мөнгөний бодлого бол инфляцыг тогтвортой нам дор байлгах ёстой. Гэтэл энэ боломжийг ирэх онд батлагдсан төсвийн хэмжээгээр үгүй хийчхэж байна. Тиймээс төв банкнаас хэсэг хугацааны дараа мөнгөний бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орно. Төгрөгийн ханшийг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргах байх гэж таамаглаж байна. Ирэх оны төсвийн зарлага 35.8 их наяд төгрөг. Ийм их хэмжээний мөнгийг эдийн засаг руу оруулахаар инфляц нэмэгдэнэ. Төв банк хүүгээ өсгөхөөр зээлийн хувь хэмжээ буурч, хэрэглээ хумигдана, эдийн засгийн эргэлт саармагжина.

Гуравт, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухайд чанартай, өндөр цалинтай, зохистой ажлын байрны олдоц муудаж байгаа нь шимтгэл хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болгосон хүмүүс нь шийтгүүлээд эхэлж байгаа учраас хувийн хэвшил дэх ажлын байрны тоо буурч, төрийн албан дахь ажлын байр нэмэгдэж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн шинж л дээ.

-Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хувийн хэвшилд бизнес эрхлэг орон зайг нь олгож өгөх зарчмаасаа ухарсантай холбоотой эдийн засагчид ер нь их бухимдалтай байх шиг байна?

– Төр нь бизнес эрхлэгчдэдээ, өрх гэрт үйлчлэхийн тулд оршиж байдаг. Гэтэл бизнесийг нь булааж аваад, татвараар дарамтлаад өөрөө ажил олгогч болчхоод байна. Төрөөс хэн ажил авч байна гэхээр хэдэн намын дарга нар л авч байгаа. Эдийн засгийг төрийн мэдэлд оруулаад, түүний  цаана намын харьяатай хэдхэн хүний гарт буюу дарангуйллын системд оруулж байна. Хэн даргад долигоносон нь ажилд ордог, ажилтай, орлоготой байдаг систем рүү оруулчихлаа. Тэгэхээр шударга хөдөлмөрлөх, бүтээмжтэй ажиллах гэсэн ойлголт байхгүй болчихлоо. Тухайлбал, төрд 20 тэрбум төгрөгийн гэх бяслагийн үйлдвэр хэрэггүй. Төр хувийн хэвшил өөрсдөө бяслагийн үйлдвэр барих тэр нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Төр хувийн хэвшлийн урдуур орж бяслагийн үйлдвэр байгуулахаар төсөвт тусгаж байгаа нь бизнесийн орчноо “алаад хаячихсан” гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.  Тухайн тойргоос сонгогдсон улс төрч сонгуулийн шарахаа нөхөж, өөрийнхөө хүмүүсийг тэжээгээд л дуусна.

Иргэд, олон нийтийн төлсөн татварын мөнгийг хэмнэж, зөв зохистой зүйлд хөрөнгө оруулж байх ёстой УИХ-ын гишүүд өөрсдийнхөө, хувийнхаа ашиг сонирхлын төлөө Засгийн газраас оруулж ирсэн төсвийг тэр чигээр нь баталлаа.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

БАГШ МААНЬ "МИНИЙ ХҮҮД ХИЙХ АЖИЛ ИХ БАЙГАА ШҮҮ" ГЭЖ ЗАХИСАН

Багш маань

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа морин хуурын аялгууг эгшиглүүлж, Монголын Улсынхаа нэрийн хуудас болсон Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан тулгын гурван чулууны нэг нь Ц.Батчулуун хэмээх эрхэм хүмүүн. Өдгөө шавь нар нь багшийнхаа үйл хэргийг нь үргэлжлүүлж, “Хөгжмийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа аж. Тоглолтын талаар  Морин хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхантай ярилцлаа.


-Яг жилийн өмнө Морин хуурын чуулга тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртэж байсан. Тэр үеэр та багшаа дурсан, талархал илэрхийлж байсан шүү дээ. Одоо багшдаа зориулан хүндэтгэлийн тоглолт хийх гээд завгүй яваа цаг үед нь ярилцаж сууна?

-Бид чинь их мартамхай улс. Морин хуурын чуулга өдий зэрэгтэй амжилттай яваа үндэс суурийг тавьж, энэ том зүйлийг сэтгэж, зорьж, бий болгоно гэдэг өөрөө тухайн хүнээс асар их оюун ухаан, эх оронч үзлийг шаарддаг. Тиймээс бид багшийгаа ийм хүн байсан шүү гэдгийг залуустаа болон монголчууддаа эргэн сануулах давхар зорилготойгоор "Хөгжмийн эгшиг" тоглолтоо хийх гэж байна.

Мэдээж багшийнхаа анх эгшиглүүлсэн "Хөгжмийн эгшиг" бүтээлээс гадна сурган хүмүүжүүлэгч, уран сайхны удирдаач талаас нь монголчуудын үндэсний өв соёл болсон морин хуур хөгжимд олон зүйлийг нааж, шингээх гэж нэг хүн нуруун дээрээ ямар хүнд ачаа үүрч байсныг эргэн сануулахыг хүссэн.

Мөн залуу уран бүтээлчдэдээ энэ чуулгыг үндэс нь энэ хүн юм шүү гэдгийг таниулахаас гадна зөвхөн морин хуурчид гэлтгүй Монголын хөгжмийн урлагт цаашид бие сэтгэлээ зориулах хүмүүст эрч хүч, бодох бодлыг төрүүлэх зорилготой юм.

Багш маань 2015 онд тэнгэрт хальж, есөн жилийг ардаа үдсэн. Бид энэ жил ес дэх арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна. Харин тоглолтын хувьд гурав дахь нь. Өмнө нь өөрийнх нь хөгжимдсөн Монголын радиод бичүүлсэн ард түмэнд танил болсон уламжлалт хийгээд орчин цагийн хөгжмийн зохиолчдын морин хуурт зориулсан бүтээлүүдээр нь тоглолт хийж байсан. Удирдаачийн хувьд багш маань дэлхийн хамгийн олон орны тайзан дээр удирдсан хүн. Морин хуурын чуулга үндсэндээ гадаадад 700 -гаад тоглолт хийсний 600 гаруйг нь багш өөрөө удирдсан байдаг.

-Хүндэтгэлийн тоглолтыг та удирдана. Бас хөтлөгчөө хийх үү?

-Би тоглолтоо удирдана. Энэ удаа хөгжим судлаачдыг урилгаар оролцуулж, Ц.Батчулуун судлал тал руугаа тоглолтоо зохион байгуулна. Яагаад энэ хүнийг дурсаж, судлах ёстой юм бэ гэдэг талаас нь түлхүү анхаарна. Багшийн сайн нөхөр нэг л хүн байгаа. Тэр хүнийгээ л урина даа. Өөр сонголт байхгүй. Багшийг хүүхэд ахуй цагаас нь хамгийн сайн мэдэх хүн бол Жа багш. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай тоглолтыг хөтөлж явуулна. Бид тоглолтын ерөнхий хөтөлбөрөө эхнээс нь гаргаж байна. Жа багшид өөрт нь хянуулж ярилцах хэрэгтэй. Энэ хүн бол багшийг анх урлагт орж ирсэн цагаас нь эхлээд нөхөрлөлийн том гэрч нь болсон хүн. Монголын урлагт Ц.Батчулууны хамгийн дотны найз, зөвлөгч нь байсан хүн л дээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

"ТӨР ҮНДСЭН ҮҮРГЭЭ УМАРТАЖ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ӨРСӨЛДӨЖ БАЙНА"

"Сүү" ХХК-ийн захирал Б.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсөв тэлэх нь хувийн хэвшилд ч ашигтай, орлоготой болно гэж ярьж байна. Гэвч хувийн хэвшлийнхэн үүнтэй санал нийлэхгүй байх шиг байна?

-Ирэх 2025 онд Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр улсын төсөв батлахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын өмнөх дөрвөн жилийн төсвийн нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээний зардлыг ирэх жил зарцуулах нь. Энэ бол эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгох хамгийн том шалтгаан. Эдийн засгийн үзүүлэлтүүдээ дагаад төсөв тэлж болно. Хамгийн гол нь эдийн засгаа тэлэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь нь 37.7 хувь болж өссөн байна. Энэ онд УИХ-ын сонгуультай жил байсан. Сүүлийн үед сонгуультай жил бүр улсын төсөв тогтмол тэлж ирсэн. Энэхүү гажуудлын дагуу энэ оны төсөв ч мөн өндөр тэлэлттэй орж ирсэн.

Сонгуулийн жилд зориулж эрх барьж байгаа нам иргэдийн саналыг авах зорилгоор халамжийг тэлсэн бодлого явуулж, төсөв тэллдэг энэ гажуудлыг бид өөхшүүлэх ёсгүй.

Гэтэл энэхүү бичигдээгүй хууль мэт болсон үзэгдлийн дагуу өндөр тэлэлттэй төсөв оруулж ирсэн. Энэ оны төсөв ДНБ-ний 30 хувьтай тэнцэж байна. Гэтэл ирэх 2025 оны төсвийн ДНБ- д эзлэх хувийг энэ оныхоос 7.7 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн байна. Ирэх жил бол сонгуулийн бус жил шүү дээ. Гэтэл дөрөвхөн сарын өмнө улс төрийн намууд улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь болгож бууруулах амлалт өгч байсан. Ковидын жилүүдэд ч төсвийн зарлагынн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 31 хувьд хүрэхэд хэт өндөр байгаа талаар шүүмжлэл гардаг байсан. Гэтэл тэр цагаас хойш тогтмол өссөөр байна.

Энэ бол эрүүл биш үзэгдэл. Даргаар дамжиж эдийн засаг руу орж байна. Төрийн ямар нэг дарга хаашаа мөнгө орохыг нь гарын үсгээрээ шийдэж байна. Чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн үндсэн суурь зарчим төрийн хэт оролцооноос үүдэн алдагдчихаад байна.

-Төсөвт төрийн оролцоо өндөр байх тусам хувийн хэвшлийн орон зай хумигддаг гэдэг.  Гэтэл жилээс жилд төр данхайж байгаа нь ААН-үүдийн чадамж буурсантай холбоотой гэж бодож байна уу. Эсвэл төр хувийн хэвшлийн орон зай руу хүч түрэн халдаж байгаа үзэгдэл юм уу?

-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд хийх бүрэн боломжтой бизнесийн үйл ажиллагаа руу төр хүч түрэмгийлэн оролцдог байдлыг ойлгохгүй байна. Өнөөдөр төсөв дэх төрийн оролцоо 70 орчим хувьтай болчихсон байна. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай зах зээлийн зарчимд бүрэн дүүрэн шилжээгүй байх үед л төсөв дэх төрийн оролцоо ийм өндөр байсан байх. Гэтэл өнөөдөр тэр үеэс ч өндөр оролцоотой болчихсон байна. Ингээд бодохоороо бид өнгөрсөн 30-40 жилийнхээ эдийн засгийн тогтолцооноосоо ч ухарсан бодлого шийдвэр явуулж байна. Өнөөдөр

Монгол Улсын эдийн засгийн төлөвлөгөөний 70 орчим хувь нь төрийн шийдвэрээс хамаарч байна. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа арай гэж татгалзаж,  чөлөөт зах зээл, эдийн засгийн бодолго руу шилжиж байхад эргээд тэр нийгэм рүүгээ ухрах алхам хийж байна.

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл болоод урсгал зардлын хувь хэмжээг 26 их наяд төгрөгт хүргэсэн нь эргээд төрийг улам данхар болгохоор байна. Төрийн явуулах үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд нэмэгдэхийн хэрээр төрийн албан хаагчидын тоо, түүнийг дагасан урсгал зардлын хувь хэмжээ өснө. Төрийн алба нэмэгдэхийн хэрээр төрийн өмчит компаниудын тоо нэмэгдэнэ. Бүх зүйлийг" төр" гэх гуравхан үсэгтэй үгээр халхавчилаад үүний цаана үр ашиггүй зардал ихтэй, авлига, ашиг сонирхолын зөрчилтэй институтуудыг бий болгож байна. Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд сүүлийн 30 гаруй жил эдийн засгийн үндсэн зарчим, зах зээлийнхээ хуулиар хоорондоо өрсөлдөөд урагшилах нь урагшлаад, унах нь унаад өнөөдрийг хүрч байна. Ямартай ч бизнес хийж чадах, чадахгүйгээрээ ялгараад, шалгараад явж байна. Төр бичил бизнес эрхлэгчдийг жижиг рүү, жижиг бизнес эрхлэгчийг дунд руу, дундыг том руу дэвшиж орох, гарааны бизнес эрхлэгчдэд бизнестээ хөрөнгө оруулах дараа дараагийн боломж нөхцөлүүдийг нээж өгөх ёстой. Энэ бол төрийн үүрэг.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

"ЭРЧИМ ХҮЧЭЭ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ МӨНГӨӨР УРСГАЛ ЗАРДЛЫГ ТЭЛСЭН"

Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.


-УИХ 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх онд төсвийн зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож оруулж ирлээ. Та үүнд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Засгийн газраас 2025 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг өргөн барилаа. Дэлхийн улс орнууд геополитикийн хурцадмал байдал, эдийн засаг, санхүүгийн зах зээл дээрх ойлгомжгүй, бүрхэг нөхцөл байдал, цар тахлаас улбаалсан хямралыг даван туулах зорилгоор төсвийн боломжит зардлыг танаж, алдагдалгүй батлахаар мэтгэлцэж л байх шиг байна. Монгол Улсын хувьд төсвийн нийт зарлага 2022 онд 18 их наяд байсан бол ердөө гурван жилийн дараа буюу 2025 онд 35.8 их наяд төгрөгт хүрч, нийт дүнгээрээ 100 хувиар тэлжээ. Дэлхийн 200 орчим улсад төсөв нь нугарч данхайсан улс Монголоос өөр байхгүй. Шинэ бүрэлдсэн парламент хоёрхон сарын өмнө баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд,“Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ” 32.9 их наяд төгрөг байна гэж баталсан. Гэвч төсөв өргөн барихдаа бас дахин өөрчилж 3 их наядаар нэмэгдүүлжээ.

Ийнхүү дунд хугацааны бодлогын баримт бичгээ 2021 онд 3 удаа, 2022 онд 2 удаа, 2023 онд 2 удаа, энэ онд 3 удаа өөрчилснөөр Монгол Улсын Засгийн газар тооцоо судалгаагүй, алсын хараагүй гэдгээ төсвийн хуулиа хүссэнээрээ өөрчилдөг буруу жишгээр батлан харуулж байна.

Аливаа улс орны аюулгүй байдал нь тухайн орны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйл ажиллагаа цэвэр тунгалаг байхаас шууд хамаардаг. Өнөө үед аливаа улс орон гадны хүчин зүйл гэхээсээ илүүтэй, дотоодын ялзралдаа идэгдэж, уруудан доройтох нь элбэг болсон.

 "ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЭХ БОЛОМЖТОЙ МӨНГӨӨР УРСГАЛ ЗАРДЛЫГ ТЭЛСЭН"

-Улс төрийн намууд сонгуулийн өмнө төсвийн зарлагыг бууруулах амлалт өгч байсан. Гэтэл хамтарсан Засгийн газар уг амлалтын эсрэг төсвийн бодлого оруулж ирсэн гэх шүүмжлэл байна. Төсөв тэлэх нь иргэд болон улс оронд ямар эрсдэл авчирч байна вэ?

-Хамтарсан Засагт орсон намууд бүгд л төсвөө танах талаар “чихэр” шиг амлалтыг сонгуулийн үеэр ам булаалдан ярьж байсан. Шүлс нь ч хатаагүй байна. Харамсалтай нь, Засгийн газар байгуулагдсаны дараа амлалтаа ор тас мартсан. Аливаа улсын төр “ой санамж”-аа алдах шиг гамшиг байхгүй. Иргэд төрдөө итгэхгүй болно гэдэг аймшигтай зүйл. Төр бол ард түмний эрх ашгийг илэрхийлдэг, тэдэнд үйлчилдэг үйлчилгээг төсвөөр дамжин хариуцдаг.  Гэтэл Монгол Улсын төсөв хэн нэгэн эрх мэдэлтнийг, эсвэл даргыг, намыг тэжээх хэрэгсэл болж хувирсныг 2025 оны төсвийн үзүүлэлтүүд харуулж байна. Мөн УИХ-ын чуулган дээр өрнөж байгаа үйл явц, зарим гишүүдийн мэтгэлцээнээс ч энэ бүхнийг анзаарч болно.Хэт тэлсэн төсөвтэй зэрэгцээд Засгийн газар цахилгаан, дулааны үнийг нэмнэ гэж ярих боллоо. Энэ бол аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь үнэ нэмэгдүүлж, улмаар үнэ, инфляц багагүй хувиар өснө гэсэн үг. УИХ дээр төсвийн болон мөнгөний бодлого ид хэлэлцэж байгаа. Төсөвт ирэх жил инфляцийг 6 хувь гэж тооцож байгаа нь худал болж таарлаа. Мөнгөний бодлогод инфляцыг 5 хувьд барих төлөвлөгөө нь биелэгдэхгүй болж байна. Өөрөөр хэлбэл, энэ улсад эрүүл саруул ухаанаар хийх тооцоолол, судалгаа алга. Ямар сайндаа хоёр бодлогын баримт бичгээ УИХ-аар баталсны дараа “үнэ нэмнэ” гэж ярихгүй яав даа гэж бодож сууна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-16 66.181.181.62

Отор нүүдэл бид хоёрын эдийн засагч гэж юу байхав!!! Элбэгдоржийн мөнгөний нярав л байсан барлаг биз дээ!!

Avatar

Нэргүй 2024-11-16 103.57.95.93

ч.Отгочулуу-Zүеийнхэн шашин, эрх чөлөө, баялаг -номыг доорх сэтгэгдэл бичсэн хүмүүс уншчихаад мэдэмхийрч тэнэгтээрэй. Би энэ залууг танихгүй. Нэгэн эрхэмээс түүний бичсэн энэхүү номыг авч уншаад – бахархах сэтгэл төрсөн. Монголын залуучууд тэдгээрээс эдийн засаг хөгжил гэж ярьдаг сонирхдог нь олж унших хэрэгтэй шүү. Отгочулуу – бидний өмнө алхаж байгаа залуусын нэг гэж үнэлсэн шүү.

Avatar

Нэргүй 2024-11-16 103.168.34.155

hulgaich bandiid shuteed baigarai yal avsan g*** shuu ene hugjilin bankanaas hulgai OT hulgai bituu hulgaich g***

Avatar

Нэргүй 2024-11-16 103.212.117.95

cham shig agsam tavidag arhichniig bodvol tohoi undur medlegtei zaluu shuu uher ee

Avatar

Нэргүй 2024-11-16 43.242.242.59

Отгочулуу чинь АН-д дагын сэтэртэй байдаг юм.Намдаа ашигтай бол юу гэж ч худлаа хэлж чадна

Avatar

Нэргүй 2024-11-16 103.212.117.95

chi tegeed manii luivarchin uu mal aa

Avatar

Нэргүй 2024-11-16 66.181.178.76

АВИЛГАЧУЛУУ ЖАНГА ИДЭЖ ЁСТОИ БИШҮҮ

Avatar

Нэргүй 2024-11-16 122.201.23.28

Ядаж зөв бичиж сураад, дараа нь юу бичиж байгаагаа олж мэдээд бич л дээ, Жангаа идэх идэагүйг чи шийддэг болсон уу?

Avatar

Нэргүй 2024-11-16 202.9.40.91

АН-ын гишүүн эдийн засагч гэх Отгочулуу дандаа худлаа шаанаа. Чи тэнэг хүмүүсийг л мунхруулах байх. Чиний эдийн засагч дээ. Бусдын хажууд нэр төдий шүү дээ. Жаахан ичих булчирхайтай бай

Avatar

Нэргүй 2024-11-16 103.212.117.95

cham shig har hereeg bodvol tohoi undur medlegtei shuu uher kommunistaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж