Мэргэжлийн холимог тулааны хамгийн шилдэг холбоо болох UFC-ийн UFC 309 өдөрлөг энэ Ням гаригт болно. Энэ өдөрлөгийн оргил тулаан болон дэд оргил тулааныг дэлхий даяараа тэсэн ядан хүлээж буй. Дэд оргил тулаанд Чарлес Оливейрагийн эсрэг Майкл Чандлер тулалдах бол оргил тулааны хүрээнд алдарт Жон Жонесын эсрэг чанга эр Стипе Миочич тулах болно.
Өчигдөр/2024.11.14/ тулааны өмнөх хэвлэлийн бага хурал болж, тулаанчид нүүр тулсан. Энэ үеэр Жон Жонес Стипе Миочичтай гар барихаас татгалзсан нь гал дээр тос нэмэх шиг үйлдэл болов.
Одоогоор хүнд жингийн аваргын бүсийг Том Аспиналл түр эзэмшиж байгаа бөгөөд дээрх хоёр тулаанчийн хэн ялсан нь аваргын бүсний төлөө Аспиналттай тулалдах учиртай. Үүнийг ч Дана Уайт ойлгомжтой хэлсэн.
Яг нэг жилийн өмнө Жонес, Миочич нар тулалдах байсан ч Жонес бэртлийн улмаас тулалдах боломжгүй болж, тэдний оронд Сергей Павлович, Аспиналл нар аваргын бүсийг түр эзэмшихээр тулалдан Аспиналл ялсан билээ.
Жонес ч хүнд жингийн аваргын бүсний төлөө Аспиналтай тулалдах ямар ч сонирхолгүй байгаагаа мэдэгджээ. Түүнтэй тулалдах нь Жонесын замналд нөлөө үзүүлэхгүй аж.
Жонес өрсөлдөгч Миочичийн талаар "Би зэвсэгт хүчин, хууль хяналтын байгууллагад ажилладаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг. Үүнийгээ ч тодорхой илэрхийлсэн. Гэхдээ хоёр зүйл байна. Нэгдүгээрт, Миочич миний хүүхдүүдийг доромжилсон утгатай зүйлс хэлсэн. Түүний үгс намайг болон миний гэр бүлийг шууд утгаараа гутаан доромжилсон. Миний хүүхдүүдтэйгээ харьцах харилцаанд сэв суулгасан. Хоёрдугаарт тэр намайг хараасан. Хүндлэл цонхоор гараад явчихсан. Юу болохыг Ням гаригт харъя" гэжээ.
Харин Миочич "Би түүнийг доромжилсон утгатай үгс хэлснээ санахгүй байна. Харин ч тэр намайг цэнгэлдэх дүүрэн хүмүүсийн нүдэн хэмх зодно гэдгээ хэлсэн. Өөрийгөө өмөөрсөнд уучлаарай. Намайг уучлаарай" гэжээ.
Адаркидай 2024-11-15 202.126.89.232
Би хаана ч зодоон дээр бооцоо тавьдаг, тэд 1xbet-ээс бусад газар намайг мөнгөөр хуурч байсан, тэдэнд ямар ч асуудал байхгүй
Шичжуудай 2024-11-15 66.181.161.124
Та ийм тулаанд бооцоо тавих нь гарцаагүй, би 1xbet санал болгож байна, би энд өөрөө мөрий тавьсан, бүх зүйл сайхан байна
Нэргүй 2024-11-15 59.153.115.186
Талбай дээр л зодолдохоос биш бусад нь бүгд жүжиг. Энэ залуус зодолдохоос гадна мундаг жүжиж чаддаг хүмүүс. Хүндэлмой