Улаан хулсны бамбарууш хэт их стресстсэний улмаас үхжээ

Улаан хулсны бамбарууш хэт их стресстсэний улмаас үхжээ

Улаан хулсны бамбарууш хэт их стресстсэний улмаас үхжээ
Бяцхан Рокси

Эдинбургийн амьтны хүрээлэн дэх улаан хулсны баавгайн бамбарууш бөөлжисдөө хахаж үхжээ. Шотландын эзэн хааны амьтан судлалын нийгэмлэгийн (RZSS) мэргэжилтнүүд уг бамбаруушийн бөөлжилтийн шалтгааныг хайсны үндсэн дээр хэт их стресст орсон байсныг нь тогтоосон байна.

Рокси гэх гурван сартай бамбарууш арваннэгдүгээр сарын 5-нд үхсэн. Тус өдөр нь 1605 онд Лондонгийн парламентын ордныг дэлбэлэх төлөвлөгөө бүтэлгүйтсэний ой байсан аж. Улмаар ойн баярыг тэмдэглэж Их Британид "Галын шөнө нэртэй" салют буудуулах арга хэмжээ болдог. Роксигийн ээж Жинжер ойн өдрөөс хэд хоногийн өмнө үхсэн бөгөөд бамбаруушийг амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүд асарч байжээ.

"RZSS"-ын гүйцэтгэх захирал Бен Суппл хэлэхдээ "Рокси ээжийгээ нас барснаас хойш сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Манай мэргэжилтнүүд түүнд анхаарал халамж сайн тавьдаг байсан. Рокси бие даан хооллож сурсан байсан" гэжээ.

Мөн "Рокси үүрэндээ орж болох байсан ч аймшигтай чанга дуу чимээнээс хэтэрхий айсан бололтой. Бид амьтны хүрээлэнгийн зарим амьтад салютаас болж стресстдэг байсныг мэдэж байсан. Гэхдээ Жинжер болон Роксигийн үхэлд нөлөөлнө гэж бодсонгүй. Өөр шалтгаантай байсан ч хэт их айж, стресст орсноосоо болж Рокси үхсэн байхыг үгүйсгэхгүй. Манай хамт олон түүнийг алдсандаа маш их харамсаж байна" гэж мэдэгджээ.

Улаан хулсны баавгай нь ховордсон амьтдын ангилалд багтдаг бөгөөд байгальд тоо толгой нь цөөрч байна. Эдинбургийн амьтны хүрээлэнг ажиллуулдаг "RZSS" зэрлэг ан амьтдыг хамгаалах буяны байгууллага юм. Жинжер болон Роксигийн эмгэнэлт явдлын дараа тус байгууллага салют буудах нь амьтдын эрүүл мэндэд эрсдэл учруулдаг гэж үзэн, хатуу хязгаарлалт хийхийг уриалж эхэллээ. Түүнчлэн "RZSS" нэг сая гаруй хүний ​​гарын үсгийг цуглуулж, өнгөрсөн долоо хоногт Их Британийн засгийн газарт хязгаарлалт хийх санал хүргэсэн байна.

Их Британид 23:00 цагаас 07:00 цагийн хооронд салют буудуулахыг хориглодог.

Галын шөнө, шинэ жилийн үдэш, дивали, Хятадын шинэ жилээс бусад тохиолдолд уг хориг үйлчилдэггүй. "Салют нь амьтны хүрээлэнгийн тэжээвэр амьтад, мал, зэрлэг амьтдад айдас, түгшүүр төрүүлдэг тул Их Британи, Шотландын засгийн газар салют худалдааг чангатгах хэрэгтэй байна. Зохион байгуулалттай арга хэмжээнүүдэд зөвхөн хөнгөн үзүүлбэр үзүүлэхийг зөвшөөрч, олон нийтэд салют худалдаалахыг хориглох тухай амьтдын эрхийг хамгаалах бүлгүүдтэй манай байгууллага нэгдэж байна" гэж Бен Суппл онцолжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж