Оксфордын их сургууль цахилгаан тамхины судалгаа гаргажээ

Оксфордын их сургууль цахилгаан тамхины судалгаа гаргажээ

Оксфордын их сургууль цахилгаан тамхины судалгаа гаргажээ
man using vape or electronic cigarette against the background of the city. Background

Оксфордын их сургуулийн хэвлэлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар, тамхинаас татгалзаж, зөвхөн цахилгаан тамхи хэрэглэх болсон хүмүүсийн амьсгалын замын эрүүл мэнд сайжирдаг болохыг тогтоожээ. Харин янжуур болон цахилгаан тамхи хослуулан хэрэглэх үед ямар нэг өөрчлөлт бүртгэгдээгүй байна.

Утаат янжуур тамхинаас хор хөнөөл багатай гэдэг үндэслэлээр янжуураас гарахын тулд цахилгаан тамхи хэрэглэх нь улам нэмэгдсээр байна.

Хэдийгээр цахилгаан тамхи нь янжуур тамхины хор уршгийг бууруулсан шинэ технологи мөн ч амьсгалын замын өвчлөлд ямар нөлөө үзүүлж байгаа нь тодорхой бус байсан юм.

Харин тус судалгаанд Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс гаргасан АНУ-ын тамхины хэрэглээний үндэсний уртын хэмжүүр болох Тамхи ба эрүүл мэндийн Хүн амын үнэлгээний (PATH) судалгааны өгөгдлийг ашигласан байна.

Судлаачид оролцогчдыг дараах дөрвөн бүлэгт хуваасан байна:

  1. тамхинаас бүрэн татгалзсан бүлэг,
  2. цахилгаан тамхи хэрэглэх болсон бүлэг,
  3. зөвхөн тамхи татсан хэвээр бүлэг,
  4. тамхи татангаа цахилгаан тамхи хэрэглэж эхэлсэн бүлэг.

Тамхинаас бүрэн татгалзаж, зөвхөн цахилгаан тамхи хэрэглэх болсон хүмүүсийн амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг (жишээ нь, амьсгаадах) багасч байсан. Харин цахилгаан тамхи хэрэглэхийн зэрэгцээ тамхиа үргэлжлүүлсэн эсвэл нэмэгдүүлсэн хүмүүст амьсгалын замын шинж тэмдэг багасаагүй болох нь ажиглагджээ. 5210 оролцогчдоос ханиалгатай байсан хүмүүсийн 65 хувь буюу 3386 хүний ханиалга арилсан байна. Мөн 5367 оролцогчоос амьсгалын замын асуудалтай байсан хүмүүсийн 53 хувь буюу 2844 хүний амьсгаадах шинж тэмдэг буурч, эерэг үзүүлэлттэй болжээ.

Зөвхөн цахилгаан тамхи хэрэглэгчдийн дунд амьсгал нь шуухитнах шинж тэмдэг буурсан бол янжуур тамхи татахын зэрэгцээ цахилгаан тамхи хэрэглэж эхэлсэн хүмүүсийн амьсгалын замын эрүүл мэндийн байдалд ямар ч сайжрал ажиглагдаагүй бөгөөд тамхины хэрэглээгээ багасгасан оролцогчдын дунд ч төдийлөн өөрчлөлтгүй байжээ.

“Утаат янжуур болон никотины хамаарлаас бүрэн татгалзаж чадсанаар ханиалгах, шуухитнах, бөгшүүлэх зэрэг шинж тэмдгүүдийг бүрмөсөн арилгах нь гарцаагүй” гэж судалгааны дүгнэлтдээ дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: Oxford University Press, Nicotine & Tobacco Research

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-15 202.55.191.194

ene hudlaa yymyysiin eruul mendeer ashig oldog hymyys bolih heregtei.yaj ingej zahialgaar bichij chadaj bnaa.denduu yumaa yamarch shuultuurgui hudlaa medeelel tstsaj zaluusiin tolgoi erguuleed

Avatar

Нэргүй 2024-11-15 139.5.216.10

Ханиалггах тухай л бичиж. Уушги дотор эрхтэн нь юу болж байгааг судлах хэрэгтэй. Танай сайт ийм хупал мэпээ бичиж вэп суралчилахаа боль!

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.183.233

Сайтаар нь орж үзлээ. Ийм нийтлэл байхгүй байна. Ийм хуурамч юмыг худал эх сурвалж дурдаж хүмүүсийн тархинд суулгах гэж байгаа бүлэглэлийг олж тогтоох шаардлагатай. ялангуяа өсвөр насныханыг чиглэсэн маш их явуулга явагдаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж