Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран хоёр дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан. “Скай хайпермаркет” 2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98 дугаарт эрэмбэлэгдсэн бол энэ удаа 24 дүгээр байранд эрэмбэлэгдэн жил бүр тогтмол амжилтаа ахиулан ажиллаж байна. Имартыг ТОП 100 аж ахуйн нэгжийн 24 дүгээрт эрэмбэлэхэд голлох үүрэгтэй байсан таван үзүүлэлтийг товч дурдъя.
- Борлуулалтын орлогын эрэмбээр 36
- Татварын орлогын эрэмбээр 47
- Даатгуулагчийн тооны эрэмбээр 13
- Ашгийн хэмжээний эрэмбээр 57
- Хөрөнгийн эрэмбээр 32
Имартын хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг.
Одоогийн байдлаар 2500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгон Улаанбаатар хотод дөрвөн салбар дэлгүүрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн.Тун удахгүй тавдугаар салбар дэлгүүрийн үүд хаалгаа нээхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Хэрэглэгч болон үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүндэтгэлийг хүлээж, итгэлийг дааж, эх орныхоо хөгжил цэнэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан, цаашдаа илүү амжилтыг хамтдаа бүтээлцэх Имартын хамт олонд амжилтыг хүсэн ерөөе.
Deegii 2024-11-15 103.212.162.93
Жижиглэн худалдааны салбарт Монголдоо шинэ эргэлт хийсэн хамт олон шүү амныхаа зоргоор битгий худлаа хуцаад байгаарай
Олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэх эрх хэнд ч байхгүй шүү.
- oy; 2024-11-15 132.194.13.93
ta nar butu xsgyi bucheed bai, tsaguin garz yrbagch
Халууцаж үхлээ 2024-11-15 66.181.181.51
Агааржуулагч байхгүй хэдэн хуушуурны газартаа хүн идэхээргүй хоол хийдэг газар, хугацаа дуусах барааг 1+1 гэж зардаг яана вэ?
Арай ч дээ 2024-11-15 66.181.181.51
Ажилчидаа биш мөнгө боддог газар гэдгийг хүн бүхэн мэдэх биз
Нэргүй 2024-11-15 66.181.189.149
Имартад ногоо жимс нь хэвийн үнэтэй бөгөөд бусад хүнс бараа нь аймаар үнэтэй. Тэгээд бас үйлчлүүлэгчдийг эхлээд барааны тасгаар явуулдаг нь их яршигтай. Оруулж ирж байгаа хувцаснууд нь нейлонон материалтай ба хэт жижиг размертай.
Үнэн 2024-11-15 66.181.181.51
Үнэн шүү