"Багш бэлтгэх 45 хоногийн сургалтыг 5 их сургууль эхлүүлсэн"

"Багш бэлтгэх 45 хоногийн сургалтыг 5 их сургууль эхлүүлсэн"

"Багш бэлтгэх 45 хоногийн сургалтыг 5 их сургууль эхлүүлсэн"

Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын хэмжээнд 4217 багш мэргэжилтний сул орон тоо байна гэж мэдээлсэн. Тэгвэл 2024 оны аравдугаар сарын 18-ны байдлаар 4217 сул орон тооны 3200 орчим нь нөхөгдсөн гэдэг мэдээллийг Боловсролын ерөнхий газраас өглөө. Багш бэлтгэх 45 хоногийн курсын талаар тус газрын дарга Т.Ням-Очироос тодруулга авлаа.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд 4217 багш мэргэжилтний сул орон тоо байна гэж мэдээлсэн. Энэ бол 2024 оны долдугаар сарын 20-нд цуглуулж, албан ёсоор зарласан тоо. Бага, дунд боловсролын албан ёсны статистик мэдээн дээр багшийн сул орон тоо гэдэг маягт байдаг. Энэ маягтын дагуу мэдээллийг хуулийн хугацаанд буюу 2024 оны зургадугаар сард цуглуулж, долдугаар сарын 20-нд олон нийтэд зарласан. Есдүгээр сарын 15-ны байдлаар энэ сул орон тоо 2000 руу дөхсөн бол аравдугаар сарын 15-ны байдлаар дахин 1000 орон тоо нэмж нөхөгдсөн. Аравдугаар сарын 18-ны байдлаар 4217 сул орон тооны 3200 орчим нь нөхөгдсөн байсан. Арваннэгдүгээр сарын судалгаа хараахан гараагүй байна.

2023-2024 оны хичээлийн жилд багш мэргэжлээр 2800 гаруй оюутан бакалаврын түвшинд багшлах дипломтой төгссөн. Эсрэгээрээ 4200 гаруй орон тоо дутагдаж байгаа тооцоо судалгаа байгаа. Одоогийн байдлаар тэтгэвэрт гарсан 1200 гаруй багш хүсэлтээ гаргаад, үргэлжлүүлэн ажиллаж байна.

Мөн цэцэрлэг, сургууль нийлээд 750 гаруй төгсөх курсийн оюутнууд багшлах дадлагаа хийнгээ цалинтай ажиллаж байна. Бас цагийн багшаар их сургуулийн багш нар ажиллаж байна гэх мэт бид түр хугацааны зохицуулалтыг хийж, багшийн сул орон тоогоо бүрэн нөхөгдөх хүртэл багш бэлтгэх их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Магадгүй өндөр түвшний академик боловсрол эзэмшсэн физик, хими, хэрэглээний математикч, цөмийн физикч зэрэг хүмүүс багшлах сонирхолтой байвал хүүхэдтэй харилцах чиглэлийн ур чадварыг эзэмшүүлж, багшлах эрх олгоно" гэсэн юм.

Мөн тэрбээр үргэлжүүлэн мэдээлэл өгөхдөө "Боловсролын сайдын 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрийн А/64 тушаалаар багшлах эрхийн гэрчилгээ олгох түүнтэй холбоотой асуудлыг зохицуулах журам батлагдсан. Энэ журмаар гурван төрлийн багшлах эрхийн гэрчилгээг тусгасан байдаг. Нэгдүгээрт, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд багшлах сонирхолтой, дүйцэх түвшний бакалаврын дээд боловсрол эзэмшсэн болон энэ чиглэлээр төгсөх курст суралцаж байгаа оюутнуудад багшлах эрх олгоно. Хоёрт, мэргэжлийн боловсролын сургууль буюу политехникийн коллежид яг мэргэжлийн чиглэлээр багш бэлтгэх. Жишээлбэл, гагнуурчин бэлтгэх чиглэлээр сургаж, багшлах эрх олгоно гэсэн үг. Гуравт, түр буюу богино хугацааны сургалтууд дээр хичээл заах хүмүүст багшлах эрх олгох сургалтыг явуулна.

Журмаар зохицуулснаар Боловсролын ерөнхий газар багшлах эрхийн сургалтыг зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэн авч, тэнд сургаж төгсгөсөн хүний нөөцийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэнэ.

Тухайн эрх авсан сургалтын байгууллагууд бүртгэлээ хийж, сургалтаа зохион байгуулах чиглэлтэй ажиллана. Журмын 3.2 зүйлд багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөрт Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дүгнэлт гаргахаар заасан. Мөн журмын 4.3.2 зүйлд магадлан итгэмжлэлийн тухай заалттай холбоотойгоор магадлан итгэмжлэгдсэн 12 сургалтын байгууллагатай 2-3 удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Эдгээр сургуулиуд өөрсдийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээллээ өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс ирсэн албан бичгээр таван их сургууль хөтөлбөрөө хянуулж, дүгнэлтээ авч, сургалтаа эхлүүлэх зараа тавиад байна. Тодруулбал, МУБИС, Олон улсын Улаанбаатар эрдэм их сургууль, СЭЗИС-ийн харьяа Боловсролын их сургууль, Орхон, Отгонтэнгэр их сургууль дүгнэлтээ гаргуулсан. Энэ долоо хоногоос дүгнэлтүүд гарч байгаа учраас багшлах хүсэлтэй хүмүүсийн бүртгэлийн явцын мэдээлэл хараахан ирээгүй байна.

Журамд багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалт нь 45 хоногоос ихгүй хугацаатай байна гэж тусгасан бөгөөд сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно.

Хөтөлбөрийн агуулгын хувьд хүүхдийн эрх хамгаалал, суралцахуйн онол арга зүй, тухайн түвшний боловсролын сургалтын хөтөлбөр, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх технологи,  үнэлгээ гэсэн тодорхой таван чиглэлээр сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байна. Энэ хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн энэ таван чиглэлээр тавигдах шаардлагаа тавьж, их сургуулиуд багш бэлтгэх хөтөлбөрөө боловсруулж, дүгнэлт гаргана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2024-11-15 103.212.119.191

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ГЭЖ ЯАМНААСАА ТОМ БОЛСОН ОГТ ХЭРЭГГҮЙ ГАЗАР

Avatar

SURGUULIUDIIN MUNHAG UDIRDLAGUUDIIG L CHADVARJUUL, ZAHIRLUUD GEDEG BAGSH DARAMTALDAG SUBECT BISH 2024-11-15 158.59.146.30

nyam-ochir uvgun, naranbayar uvgun guai, 2 uvgun min, ta 2 uursdiin huuhduuded 45 honogiin bagshaar zaalgaaraai,
hi uvguchuud ee, BAGSH DUTAGDAAD BAIGAA YUM BISHEE, AVCH BAIGAA TSALIN HIIJ BAIGAA AJILTAIGAA HARITSAUULAHAD SHULSNEES CH BAGA BOLCHOOD BNA SHUU DEE, TSALING NI HANGALTTAI NEDMEEED UGVUL TER BUH BAGSH BUTSAAD AJILDAA ORNO SHD

Avatar

Нэргүй 2024-11-15 158.59.146.30

45 honogoor bagsh boloh ni vvv hel 4 / 5 ijl bagchilchihaad bangs boloogui, bolah yaaagaaaaaa ch ugui baidag ue shui dee, uuruu helbel bagsh bolohod 4 jilter surguuliig ni sain surah duurgeed, darui 10 garai ail zaaj bieer surch baij bagsh boldog. getel 45 honogoor bags bolnoo gedeg chin baij boloh asuudal mun uu, taminee, sanaataigaar ene uls orniig horlood doroituulaad baigaa uildel bish vv?
NASAARAA BAGSHLAAD TETGEVERTEE GARAH BOLSON, UVGUN, EMGEDUUD HURTEL BAGSH BOLJ CHADAAGUI BAIH NI ZUNDU

Avatar

Нэргүй 2024-11-15 158.59.146.30

orbit gedeg cgiig orchuulah bolomjgui gej chaadag uvgun hurtel bna s**, odio yaaanam bee

Avatar

Зочин 2024-11-15 202.126.91.131

Багш бэлтгэх туршлагагуй хэдэн сургууль л байна, зайлуул!!!

Avatar

Бат Үүл 2024-11-15 66.181.165.234

Хүмүүс намайг багшаа л гэдэг шдэ

Avatar

иргэн 2024-11-15 66.181.168.8

Монголын №1 МУИС доошоо орлоо гэхэд Орхон, Отгонтэнгэр хоёроос дор байв гэж дээ.

Avatar

Нэргүй 2024-11-15 203.91.115.47

Зөв, энэ маш зөв шүү. Цөлингаа аваад буруу эрхэлчихсэн хэлэн багш нарыг яг ажлын төлөө, хүүхдүүдтэй харилцах сонирхолтой хүмүүсээр солих хэрэгтэй. Угаасаа багш гэдэг нэг их мундаг мэдлэг шаарддаггүй ажил шүү дээ. Нэг ёсондоо хөдөөний малчдын өдөр тутмын ажил гэсэн үг. Гол нь хандлага. Тууштай л байх ёстой.

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.165.234

нэгэнт оройтсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж