Ц.Даваасүрэнд “барьцаалагдаж” байвал Монголын чинь заяа тэр дээ!

Ц.Даваасүрэнд “барьцаалагдаж” байвал Монголын чинь заяа тэр дээ!

Ц.Даваасүрэнд “барьцаалагдаж” байвал Монголын чинь заяа тэр дээ!

Тэрбээр 1964 онд Хөвсгөлийн Мөрөнд төрсөн, өдгөө 60 настай. Монгол Улсын хуульд зааснаар энэ жил тэтгэвэртээ гарах ёстой. Гэвчиг тэрбээр дахин дөрвөн жил Төрийн ордонд сууна. Учир нь, Хөвсгөлийнхөн Ц.Даваасүрэнг тав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгосон. Үндсэндээ, Ц.Даваасүрэн 20 жил Монголын төрийн эрхээс барьж яваа нэгэн.

Атал Ц.Даваасүрэнгийн хөрөнгө орлого жилээс жилд өсч, эсрэгээрээ Хөвсгөл аймгийн өрсөлдөх чадвар урууджээ. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хөвсгөлд ядуурлын түвшин 28.4 хувьтай байгаа нь гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Нэг ёсондоо, Ц.Даваасүрэнгийн “таргалсан”, хөвсгөлчүүдийн “ турсан” яг тэнцэж байна. Гээд ямар ард түмэн байна, тийм л төр байдаг. Хоржоонтой нь, хөвсгөлчүүд хүртэх ёстойгоо л хүртэж байна.

Нэг.

Ц.Даваасүрэнгийн төр барилцсан он жилүүдэд, түүний оролцоотойгоор Монголын эдийн засаг, эрх ашигт нэн чухал олон төсөл гацсан, нурсан. Багануур, Тавантолгойн цахилгаан станцын төслүүд, Дарханы арьс ширний үйлдвэр гэхчилэн дараагийн бай нь ураны буюу Зөөвч-Овоо төсөл.

Ямар ч тэнэг хөрөнгө оруулагчид АМНАТ нь есөн хувьтай улсад ашиг хийнэ гэж орж ирэхгүй. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн ураны суурь АМНАТ-ыг есөн хувь болгох санаачилга бол Монгол руу орж ирэх ам.долларын амсарыг боосон үйлдэл. Ц.Даваасүрэн “зөнөглөдөг” юм аа гэхэд Төсвийн байнгын хорооны гишүүд тэнэгэрч боломгүй.

Дэлхий дээр ураны нөөцтэй 13 улс байдаг. Монгол эхний 10-т багтдаг, баталгаажсан нөөц нь 192 мянган тонн, таамаг нөөц нь 1.3 сая тонн. Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт гэх ураны 13 ордоос  нөөцөөрөө Зөөвч-Овоо нэгд бичигддэг. Эрдэс баялгийн зөвлөлөөс ордын нөөцийг В+В/бус/+С+С/бус/ зэрэглэлийн хүдрээр 67,7 мянган тонн, ураны дундаж агуулгыг 0,023 хувиар тооцож, Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгэж авчээ. Энэ орд дээр  Францын "Орона"-тай компанийн хөрөнгө оруулалтыг татаж чадах эсэх нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төв байна.

Дэлхийд уран олборлолтороо тэргүүлэгч таван улсаар Казахстан, Австрали, Намиби, Канад, Узбекистан нэрлэгддэг. Казахстан улсын зургаан хувийн АМНАТ авдаг бол Канад, Нигери, Австрали таван хувь,  харин Узбекистан найман хувийн АМНАТ авдаг аж.

ЗХУ-ын үед Казакстан, Монгол нь Кремлиэс де-факто болон де-юре хамааралтай явж ирсэн. Ерээд оны эхээр хоёр улс нэг гараанаас нэгэн зэрэг эхэлсэн ч Казакстаны нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган ам.доллар, Монголын нэг хүнд ногдох ДНБ нь таван мянган ам.доллар байна. Казакстаны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн нууц нь ураны зах зээлд том тоглогч болсонтой холбоотой. Тиймээс Зөөвч-Овоо төсөл урагшилж чадвал Монголын эдийн засагт төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлнө гэдгийг захын чавганц бараг гадарлахтайгаа юм.

Атал манай улстөрчид “уран, шар нутаг, цөмийн хог хаягдал, Орона, Нигер” гэх мэт 10 жилийн сурагчдын физикийн хичээлийн хэмжээний ойлголттой, асуулттай сууж байгаа нь эмгэнэлтэй.

Чуулганы хуралдааны явцаас харахад манай парламентын гишүүд төслийн эдийн засгийн үр ашиг, эрчим хүчний салбарт үзүүлэх нөлөөлөл, шилдэг технологийн дэвшил, дэлхийн эдийн засгийн хандлагын талаар ярьж, асууж буй нь тун цөөн. Дийлэнх нь цөмийн хог хаягдал, шар нунтгаас айж ичсэн хүмүүс. Тэгж ярих юм бол цөмийн хог хаягдлыг зэр зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг, асар үнэтэй бүтээгдэхүүн болсон. Монголчууд гуйлаа ч цөмийн хог хаягдлаа авч чадахгүй.

Парламентын гишүүдийн хэлж, ярьж буйг харахад ямар азаар 2009 онд Оюутолгойн гэрээ зурагдсан юм бэ гэмээр. Хэрэв 15 жилийн өмнө Оюутолгойн гэрээ зурагдаагүй байсан бол одоо Ц.Даваасүрэн, Э.Болормаа, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын амны бай болох байсан ч биз.

Монголд ашигтай төсөл болгоныг жадлан зогсоож, үндэсний эрх ашгийг үргэлж эсэргүүцдгээс нь харвал Ц.Даваасүрэн Кремлийн гар хөл үү, Бээжингийн төсөл үү?! гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан тэр Монголыг алтан дээр суусан гуйлгачин хэвээр үлдээх ашиг сонирхолтой нь илтэд харагддаг.

Ийм хүнд МАН өртэй байж болох ч Монголын ард түмэн өргүй. Тэгэхээр Ц.Даваасүрэнгээс айвал ёстой Монголын заяа чинь тэр юм. Халхын заяа нь монголчуудыг хаячихжээ гэж ойлгох хэрэгтэй.

Хоёр.

Камерын өмнө эх орны эрх ашиг ярьж, камерын ард хувийн эрх ашгаа худалдаж иддэг улстөрчид Монголд цөөнгүй. “Эх оронч” гэх үгний ард нуугдсан адгийн шаарууд Ардын намд ч, Ардчилсан намд ч олон. Тэдний нэг нь мэдээж Ц.Даваасүрэн.

Тохуутай нь, "2024 онд өвлийн цагаар хязгаарлалт хийхэд хүрнэ. Учир нь, шинэ  эх үүсвэр нэгийг ч бариагүй" гээд матрын нулимс унаган суусан тэрбээр Монголын эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг явж ирсэн нэгэн.

Эрчим хүчний сайд болсныхаа дараа Тавантолгойн цахилгаан станцын төслийг зогсоосон нь гадны захиалгатай гэдэг нэн ойлгомжтой болсон.  Монголын Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулсан байдаг. Төслийн  хөрөнгө оруулагчаар Японы "Марубени", Монголын "MCS" шалгарсан. Гэрээнд зааснаар хөрөнгө оруулагчид эрсдлээ өөрсдөө даах, нэг тэрбум ам.долларын 30 хувийг нь хөрөнгө оруулагчид, 70 хувийг нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас босгохоор тусгасныг Ц.Даваасүрэн болиулсан нь Хятадын ч захиалга байж мэднэ. Оюутолгой жил болгон 120 сая ам.долларын цахилгаан, эрчим хүчийг урд хөршөөс худалдаж авдаг гэвэл шүү дээ.

Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байхад гацсан эрчим хүчний төслүүдийн нэг нь Шивээ-Овоогийн цахилгаан станц.  ИБУИНХУ-ын "M Power LLC" компани Шивээ-Овоо дээр 750 МВТ цахилгаан станцыг өөрийн хөрөнгөөр барих асуудал бас таг болсон. Нэг кВт-ынх нь үнэ 0.069 ам.доллар, нийтдээ гурван жил буюу 2017-2020 оны хооронд барьж ашиглалтад оруулах, мөн цахилгаан станц түшиглэсэн хүлэмж барьж өгье гэсэн хөрөнгө оруулагчдаас юу нэхээд үргээчихсэнийг мэдэхгүй. Ямар ч байсан энэ төсөл хэрэгжээгүйг харахад Ц.Даваасүрэн бол гарцаагүй гадны гар хөл мөн харагддаг, хардагддаг.

Энэ бүгдээс харахад Ц.Даваасүрэн Монголын эдийн засаг, монголчуудын ашиг орлогыг бодсондоо ураны суурь АМНАТ-ыг есөн хувь болгох гэсэн юм биш. Ард нь заавал хувийн эрх ашиг, албан тушаалын наймаа явагдаж байгаа. Төсвийн байнгын хорооны даргаар түүнийг томилох үед л МАН-ын дарга нар Ц.Даваасүрэнгийн амыг таглах гэсэн зорилготой болох нь тодорхой байсан.

Түүнээс Ц.Даваасүрэнгээс  илүү төсөв, мөнгө мэддэг хүн МАН-д зөндөө бий. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гарц ирсэн Ц.Даваасүрэнгийн бяслагийн үйлдвэр бол түүний “улсын мөнгийг уйлуулж ирсэн” нэг жишээ төдий. Улсын мөнгө уйлдаггүй гэж улстөрчид эндүүрдэг.

Галзуу хүнд хутга бариулах аюултай гэдэгчлэн Ц.Даваасүрэнд Төсвийн байнгын хороог өгдөг нь анхнаасаа буруу томилгоо байсан. Төсвийн байнгын хорооны дарга Монголын эдийн засгийг хууль, шүүхтэй нь атгах эрх мэдэлтэй хүн шүү дээ. Шүүх засаглалын төсвийг нэмэх, хасах эрх нь Ц.Даваасүрэнд бий, энэ эрх мэдлээрээ түрий барьж хууль шүүхийг базахаас сийхгүй.

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг атгачихсан түүнийг өндөр насны тэтгэвэрт нь байг гэх нь улс төрийн тэтгэвэрт суулгах цаг болжээ. Түүний араас Э.Болормаа гэж эдийн засгийн “алуурчин” төрж байгаа нь бас эмгэнэл юм даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-15 202.55.188.114

француудтай Монголд цөмийн цахилгаан станц, цөмийн станцын түлш үлйдвэрлэх уран баяжуулах үйлдвэр барьж өгөх, оронд монголд ямарч татвар аураамжгүй уран олборлох нөхцөлтэй гэрээ байгуулах хэрэгтэй.. хэрэв франц ийм нөхцөл зөвшөөрвөл Францад Монголд уран олборлох онцгой эрх өгөх хэрэгтэй. монголчууд орчин үеийн технологи цөмийн технологи эзэмшихэд тодорхой хэмжээний эрсдэл золиос бол байх, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. монголчууд Азийн болгон хоньчин малчин байх вэ дэ, хөгжих хэрэгтэй байна ш дэ.

Avatar

Ovgon 2024-11-15 192.82.65.103

ийм эдийн засгийн алуурчид, урвагчид үхэж дуусаж байж монгол нар өөд харна.

Avatar

Ц.Даваасүрэнд “барьцаалагдаж” байвал Монголын чинь заяа тэр дээ! Энэ чинь х****л юм уу? ерөөл юм уу? 2024-11-15 66.181.160.88

Юун тэтгэвэр??? Нам нэрээр луйварын бүлэглэлийн эрх ашигт үйлчилж хувь хүртэн улс эх орноосоо урвагчдад зөвхөн цаазын ял оноож хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох ёстой. Ж. Нямсүрэн та харин Улс төр Нийтлэл 2024-11-15 энэ нийтлэлээ нотлох үүрэгтэй

Avatar

Нэргүй 2024-11-15 202.9.40.217

1д. уран-дэлхийд хамгийн тархмал "элбэг"-байдаг элемент 2д. Монгол Оросын геологичдын Ачаар бусдаас "түрүүлж"-ордоо илрүүлсэн л төдий 3д.барууныхан "хортой"-тул нутагтаа олборлолт хийхийг хориглож Африкийг шулах гэж ордууд нээж ашигладаг 3д. Африкаас хөөгдсөн франц Монголыг Африк болгох гэж л байгаа 4д. гаднынхнаас бага татвар авъя-гэдэгчүүд бол -урвагчид, Монголын дайснууд-ЦААЗЛАХ. 5д. "хөрөнгөтөн оруулалт"-гэх нэр дор гадаад-дотоодын шуналтнууд л баяждаг.

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.177.82

Ер нь АМНАТ ын хэдэн хувь байх н дараа нь яригдах асуудал шүү Эхлээд наад олборлолт чинь газар нутагт ямар үр нөлөөтэй юм г.м шийдэх асуудал зөндөө байна шүү !!! Та нарын жишээ авч яриад байгаа Казакстаны ард түмэн нь маш их эсэргүүцдэг, эсэргүүцсэн нь алуулдаг , алга болдог, гадагшаа дүрвэдэг . Энэ бүхнийг мэддэг , судалсан хүн байгаам уу ??? Тийм байхад манайх туйлын зөв болгож хоорондоо хэрэлдэж байхаар дотроо маш сайн нухацтай хэлэлцэх хэрэгтэй байна ш дээ

Avatar

Нэргүй 2024-11-15 202.9.40.217

1д. уран-дэлхийд хамгийн тархмал "элбэг"-байдаг элемент 2д. Монгол Оросын геологичдын Ачаар бусдаас "түрүүлж"-ордоо илрүүлсэн л төдий 3д.барууныхан "хортой"-тул нутагтаа олборлолт хийхийг хориглож Африкийг шулах гэж ордууд нээж ашигладаг 3д. Африкаас хөөгдсөн франц Монголыг Африк болгох гэж л байгаа 4д. гаднынхнаас бага татвар авъя-гэдэгчүүд бол -урвагчид, Монголын дайснууд-ЦААЗЛАХ. 5д. "хөрөнгөтөн оруулалт"-гэх нэр дор гадаад-дотоодын шуналтнууд л баяждаг.

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.177.82

Хоорондоо хэрэлдэх яах вэ ? Ураныг олборлохдоо газрын гүн рүү сая 2тонн хүхрийн хүчил шахаж байж олборлодог Ингэж хүхрийн хүчил шахуулсан газар бол дахиад хэзээ ч сэргэдэггүй . Яг л энэ асуудлаас чинь болоод казакийн ард түмэн эсэргүүцдэг , эсэргүүцэж тэмцсэн хүмүүс алга болдог, гадагшаа дүрвэдэг гэж яригдаад удаж байгаа шүү Энэ бүгдийгээ судалсийм уу !!!Улайраад хэвлэл мэдээллээр уран олборлолтыг зөвтгөөд, эсэргүүцсэн хүмүүсийг ардын дайсан болгож яриад байгаа нь хэр үндэслэлтэй юм ?

Avatar

Нэргүй 2024-11-15 204.191.211.108

Даваасүрэн бол жинхэнэ э.з -н а******н өөрт нь ашигггүй бол УЛС, Хөвсгөлийг бодно гэсэн ойлголт энэ дураки 1 % ч байхгүй, зөвхөн төрөөр төсвөөр наадаж сурсан хар царалсан үхдэл, Оюутолгойн төслийг хэрэв удирдсан бол Баяр, Баярцогт, Зоригт 3 ааё долоон дор юм хийж улсаа барьцаанд тавих имйм л гөсөр хулгайч одоо улс төрөөс бүрмөсөн зайлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-11-15 202.55.188.114

попууд болон тэднийг дэмжигч малнууд цөөрөх заяа байна уу

Avatar

Нэргүй 2024-11-15 103.212.119.110

За яахав, Даваасүрэн гэдэг ийм урвагч байлаа гэхэд хэн түүнийг ивээлдээ байлган төрийн албан тушаалд байлгаад байгаа нь хачирхалтай??? Хэрэв Даваасүрэнг МАН нэр дэвшүүлээгүй бол Хөвсгөлөөс сонгогдохгүй л байсан!! Тэгэхээр МАН-ын маш том эрх мэдэлтэй нэгэн түүнийг тэтгээд байна даа??!! Хэн бэ?? Эртээд Улсын аудитор шалгалтын дүнгээ танилцуулахдаа Хүрэлсүх Ер. сайд байх үеийн зөрчил илэрсэн гэхэд Даваасүрэн боож үхчих шахан улайран өмөөрч сандарч байсан??!!

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.183.233

Францчуудын хөөх ажиллагаа эхэлжээ

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.191.77

АМНАТ 9% байх ёстой.

Avatar

Зочин 2024-11-15 76.220.74.140

Монголын эсрэг ажилласан том яланд зочин унах ёстой хүн байна. Шударга ёс хариуцлага гэж Монгол улсад байдаг л бол…

Avatar

bugluun, (NAVCHIN NABTGAR TAS); 2024-11-15 132.194.13.93

-gert ni ochij yzej baih, xuliig ni bas yzej baij shorttoi. ARILAXGYI.NISPBZSRGYI BROW10.00O

Avatar

- Opug, taramdajknigl 2024-11-15 132.194.13.93

-shyyx; ni br xairtsag ycni abt drdg xalaj kkkn

Avatar

Нэргүй 2024-11-15 202.126.91.144

10% aa gej….

Avatar

10%-ийн шантаажчин 2024-11-15 15.235.216.113

Энэ Даваасүрэнг 10%-ийн алдартай авлигач, шантаажчин, увайгүй шуналтан гэж өөрийгөө Монголын No.1 шударга хүн гэгддэг мэнгэт Ц.Нямдорж хэлж байсан юм шүү.

Avatar

зочин 2024-11-15 103.57.92.11

10%-ийн АВААСҮРЭН ГЭГЧ АВИЛГАГЧИЙГ УИХ-С ЭРГҮҮЛЭН ТАТАЖ ШОРОНД ХИЙХ ХЭРЭГТЭЙ.
ЭНЭ ХУЛГАЙЧИЙН БАЙХ ГАЗАР НЬ УИХ БИШ ШОРОН.

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.189.149

Монголчууд дэлхийн хог шаар байж, өөрсдийгөө цагаан Америкчуудын хэмжээнд авч үздэг ба бусад өндөр хөгжилтэй орнуудын иргэдийг хүртэл дорд үздэг. Монголчууд цус ойртсоор байгаад, хамаатнуудтайгаа гэрлэсээр байгаад мангар болсон.

Avatar

Дүргүй хүрэм хог 2024-11-15 192.82.92.204

Энэ Даваасүрэн бүр нэг монгол эр хүний шинжгүй, хүний ул шагайж, амь зогоож шантааж хийж амьдардаг хогийн тантан, ямар ааваас үүсэж ямар ээжээс төрсөн бол, ах дүү нар нь ямар амьтад байдаг бол.

Avatar

Нэргүй 2024-11-15 202.126.92.98

Иргэд бид л ийм хүнийг сонгосон шүү

Avatar

Нэргүй 2024-11-15 202.179.27.223

Эгмйн голын УЦС, Багануурын ЦС, ТТолгойн ЦС бүгдийг энэ хүн зогсоосон. Монгол улсбн ЭХүчний тусгаар тогтнолын эсрэг гадны байгууллагын төлөөлөгч болж ажиллаж байгаа хүн дээ. Уг нь шоронд орж цаазлуулах ялтай хүн. Үйлийн үр нь ирнэ дээ. Монголын 1 номерийн урвагч этгээд

Avatar

Нэргүй 2024-11-15 103.212.119.110

Хөөе, чи өнөөх алдарт Женко Женкоевич Женковыг мартсан уу??

Avatar

Зүч 2024-11-15 202.126.89.216

20жил хөгжлийг боомилогчдын нэг энэ нөхрийг харсаар мэдсээр байж толгой дээрээ зайдлуулсаар байдаг ард түмэн бидний муугийнх. Женко гэж бас нэг нөхөр байна. Эдний учруулсан хохирлыг төлүүлэх хэрэгтэй ядаж суудлаас нь зайлуулахгүй бол улс орны хөгжилд асар их хохиролтой …

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.177.171

10 процент хэмээн улс орон даяараа алдаршсан аврага даа

Avatar

Зочин 2024-11-15 66.181.176.95

Энэ даваасүрэнгийн бүх үйлдэл нь монголын эсрэг байгааг 20 жил харсаар байж Их хуралд намаас нь нэр дэвшүүлээд л байвал тэр тэнэг малууд нь сонгоод л байна даа,

Avatar

Нэргүй 2024-11-15 203.91.115.47

Яалт ч үгүй Хятадын тагнуул нь батлагдсан Ц.Нямдоржийг л 30 жил ажиллуулсан даа. Эдний ард том мотор байдаг байхаа.

Avatar

Нэргүй 2024-11-15 139.5.216.192

н**ш зайлдаа

Avatar

test 2024-11-15 79.142.70.55

test

Avatar

иргэн 2024-11-15 66.181.168.8

Энэ Даваасүрэнгийн зүрх Монголын төлөө цохилохгүй өөр харь орны төлөө цохилоод байна уудаа?

Avatar

дорж 2024-11-15 202.131.251.130

Манай тал байсан Даваасүрэн дайсны тал болсон гэж Алтанхуяг хэлсэн. Хоржоонтой боловч оносон үг байлаа.Уг нь 10 % -ийн Даваасүрэн гэдэг байсан бол одоо адгийн луйварчин Даваасүрэн болжээ. ийм нөхдүүд ардын намд дүүрэн байгаа.шар нунтагаа дэлхийн зах зээлийн үнээр л зарж үзээрээ. үүнийг л чин сэтгэлээсээ гуйя.нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвоо.

Avatar

zochin 2024-11-15 64.119.31.179

Huvsgulchuud Battulaguug dahin songoson humuusdee.. Baij bgaa tsaraig ni aimag ni hugjduggui, uursduu bayachaad baidag. Yana daa. Beltes murun bna olon huniig hulhidsan

Avatar

Зочин 2024-11-15 202.126.91.229

..Хөвсгөлчүүд хөөрхий олон луйварчидаасаа арай гайгүйг нь сонгоход л энэ юм байлгүй дэ ..

Avatar

Нэргүй 2024-11-15 139.5.219.206

ABILAGCHID URT ASHIGGUI BOL HILGEHGUI LAL

Avatar

Нэргүй 2024-11-15 103.212.117.211

та нарын сонгосон эргүү биз дээ?????

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.190.208

Кампучи компани авчирчихаад Чойжилсүрэнтэй нийлж ТТ цахилгаан станцыг бас л гацааж байна. Дорнодын цахилгаан станцын ажил дээр ТВЕА гэх компанаас авилга авсан. 10 %-ийн хулгайчыг ухна гэвэл ХҮРЭЭНИЙ БУЗАР дийлдэхгүй ва

Avatar

зочинд 2024-11-15 124.158.109.171

Монгол Улсад ашигтай төсөл хөтөлбөр болгоныг энэ хүн эсэргүүцнэ, унагаана. Хариуд нь сайд, их хурлын гишүүн болдог. Төртэй, эзэнтэй, хуультай улсад бол эх орноосоо урвасан хэргээр яллагдаад очих газраа очсон байх ёстой хүн. Энэ хүнийг ийм үйлдэл гаргаад байгааг бүгд хараад мэдээд байгаа атлаа нүдээ анийд байдгийг бодвол ард түмний минь мэлмий хаагдсан юм байлгүй дээ.

Avatar

Иргэн 2024-11-15 103.212.118.43

Энэ Нямсүрэн гэж Элбэгдоржийг магтсан,нэг муу хөлсний бичээч заримдаа юу бичиж байгаагаа мэдэхгүй донгосох юм.Тэр Францийн компани чинь 2009 онд ураны АМНАТ-г 9 хувиар тогоохыг зөвшөөрнө гэсэн санал өгснийг С.Ганбаатар гишүүн УИХ дээр ярьж байна лээ.Ц.Даваасүрэн гишүүн Оюутолгойн гэрээг хийхэд манайд ашиггүй гэрээ болж байна гэж хэлээд,тэмцээд бараагүй. Одоо тэгээд Монгол Оюутолгойгоос ашиг авч байна уу?Эх орондоо ашигтай байхаар ярихлаар С.Баяр та хоёрын эсэргүүцээд байгаа чинь хэний төлөө аж

Avatar

Нэргүй 2024-11-15 103.212.119.110

Оюу толгой компаниас хурааж авдаг татвар нь манай улсын нийт төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлж байгаа шүү дээ!!! Оюу толгойн татваргүй бол шүлсээ үсчүүлэн харааж зүхэхээс өөр чадах юмгүй энэ олон тэжээвэр иргэдэд төрөөс өгдөг халамжийн мөнгө пиздец болно гэдгийг тэр тэнэгүүд нь огт мэддэггүй, ОТ-г хараагаад л суугаад байдаг!!!!

Avatar

Нэргүй 2024-11-15 203.91.115.47

Оюутолгой байхгүй бол чи өдийд утас товшиж суухгүй байсан. Учир нь чиний датаны мөнгө Оюутолгойгоос орж ирдэг.

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.160.8

ЭНЭ НЭГ 10%-Н АВИЛАГЧ АВААСҮРЭН ГЭХ БУЗРЫГ УХВАЛ БУЗР НЬ ДАЛАЙ ШИГ ЮМ БГА .
ДҮҮЖЛЭХ Ч БАГДАНА

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.184.244

You tolgoi manaid mash ih ashigtai baigaa' chi uuruu. medehgvi. bol duugvi such bait !!!

Avatar

1 жил 6 сарын өмнө 2024-11-15 59.153.114.33

Макрон Монголд айлчилахад ХМХ-ээр Франц ураны салбарт хамтран ажиллахад 11%-ийн АМНАТ төлөхөд бэлэн байна гэж яриад байгаагүй бил үү.

Avatar

С.Ангирмаа 10 сарын 16, 2023 2024-11-15 59.153.114.33

Монгол болон Франц уран олборлох $1.7 тэрбумын гэрээг байгууллаа.
Францтай байгуулсан гэрээнд Монгол ямар нэгэн хувь эзэмшихгүй буюу ураны үнээс хамаарч 19% хүртэлх АМНАТ авахаар тусгажээ. Тухайлбал, ураны үнэ 1 фунт нь $130-с илүү байвал 19%-ийн АМНАТ авна. Харин үнэ нь $40-50 байвал 5.5% байх буюу шаталсан байдлаар төсөлд оруулжээ.

Avatar

Нэргүй 2024-11-15 103.168.34.23

Энэ шантаажчин Эрчим хүчний сайд байхдаа Сэргээгдэх эрчим хүчний татвар ч билүү нэгэн төрлийн татаасын дарамтыг монголын бүх айл өрхын цахилгааны мөнгө дээр нэмж авдаг болсон одоо ч авсаар байгаа даа .Ийм л луйварчин даа

Avatar

Нэргүй 2024-11-15 51.158.253.119

намаас нам дамжсан пиздак

Avatar

Эх 2024-11-15 202.126.90.240

uh

Avatar

Нэргүй 2024-11-15 139.5.218.108

НҮДГҮЙ ШОРГООЛЖ НҮХЭЭ ОЛЖ
НҮГЭЛ ЭЗНЭЭ ОЛДОГ ГЭЖ ҮНЭН ҮГ БИЙ
Энэ яваа насандаа биш юмаа гэхэд үр хүүхэд нь үйлийг нь үүрэх л бх
Энэ атигарт МАН л өртэй байх,маниус өргүй шүү

Avatar

1 2024-11-15 122.201.31.193

монголын хөгжилд лай болсон гай

Avatar

Dd 2024-11-15 71.205.4.58

Qelchin said Bayariin sanaachilsan Shivee-ovoogiin stantsiin testing ch arai Davaasuren gatsaagaagi baih aaMuu l bol zuuh hoit har ovoohoi gej bolohgui l deeHhen Bayariin Tatar avchirch aaviind suulgasniig martajh boloogui bailtai

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.184.244

Манай төр, засагт их явдал бий !!!
Хараажаар Монголоо хорлоод бгаа улс төрчид-Даваасүрэ н,Женко, Чойжгоо нтр л яг тэр хорлох зогсоох гацаах ажла а хариуцсан САЙД нь болчоод байдаг !
Манай төр,засгийн бүтэц бүрэлдэхүүнийг арай хөршүүд маань манайханд тулган шаардаж шийдээд байдагийм биш биз дээ !!!

Avatar

Нэргүй 2024-11-15 192.82.64.153

Энэ нэг ашигтай хувилбар мөнгө олж байвал яахаас буцахгүй нам дамжсан 20% нэрээр алдаршсан хулгайчаас салаач ШАНТААЖЧИН

Avatar

Нэргүй 2024-11-15 103.71.100.242

Харах царайны новшийн нөхөр бол Хөвсгөлийн даваасүрэн. Яах аргагүй исмэйл тайж мөн. Их эвгүй пи-здак гэдэг юм билээ. Харин Ба аварга бол төрөлхийн овуны дутмагшилтай бөх.

Avatar

Зочин 2024-11-15 192.82.64.106

Даваасүрэн бол шантаажчин. Ингэж байгаад Оюун-Эрдэнэ айж сайд болгоно. Монголыг хорлогчид яагаад ингэж увайгүй болоод байнаа.

Avatar

Нэргүй 2024-11-15 103.212.119.110

Виктор Медведчук гэгч этгээд Украины Дээд Радын депутат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, улс төрийн нэг намын дарга г.м. албан тушаалд байхдаа ОХУ-ын ашиг сонирхолыг хамгаалан зүтгүүлэгч, Украины үндэсний эрх ашгийн эсрэг хорлон саатуулах ажиллагаа байнга явуулсан хэрэгт 2022 онд Украины Аюулгүйн Алба түүнийг баривчлан хорьж байгаад Орост олзлогдоод байсан Украины Азовын дайчдаар Путины хүсэлтээр сольж, ОХУ-ын ивээлд хүлээлгэн өгсөн байдаг!!! Монгол ч Украинаас юугаар дутахав дээ???

Avatar

Нэргүй 2024-11-15 43.228.130.188

Хөвсгөлд Бэлтэс мөрөн компани байгуулж 100 тэрбум төгрөг ард түмнээс шулсан шүү дээ,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж