Мэргэжлийн сүмогийн Кюүшү башё Фүкүока хотноо эхэлсэн. Башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2024.11.14/ болов. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдах боломжгүй болсон учир озэки Котозакүра зүүнийг манлайлж, озэки Хошорюү С.Бямбасүрэн барууныг тэргүүлж буй.
Энэ удаагийн башёгийн гол өрсөлдөөн гурван озэки цолтоны дунд буюу Хошорюү С.Бямбасүрэн, Котозакүра, Оносато нарын хооронд өрнөж байна.
Тав дахь өдрийн сүүлийн барилдааныг Хошорюү С.Бямбасүрэн Вакатакакагэгийн эсрэг хийж, ялалт байгуулав. Ингэснээр тэрбээр таван даваа, нэг ч унаагүй башёг тэргүүлж эхэллээ.
Онокацү, Таканошо нар мөн таван даваатай башёг тэргүүлж байна.
Харин озэки Котозакүра Үрэг давсан бол шинэ озэки Оносато Атамифүжиг дийлжээ. Тэд хоёулаа дөрвөн даваа, нэг унаатай башёг тэргүүлэгчдийн араас бичигдэж байна.
Энэ башёг тун тааруу эхлүүлсэн бөхөөр сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнг нэрлэж болно. Тэрбээр озэки цолоо эргүүлэн авах зорилготой барилдаж байгаа ч тун тааруу үзүүлэлттэй байна. Өчигдөр л гэхэд Оход өвдөг шороодов. Ингэснээр таван унаатай, нэг ч даваа аваагүй явна.
Долгорсүрэн зааны үр хүүхдүүд нь хэзээ ч гандан буурахгүй юмаа. 2024-11-15 66.181.189.102
Бас л мундаг гэр бүл шүү. Дагвадорж аваргын үргэлжлэл гарч ирж байна.
Нэргүй 2024-11-15 203.91.115.47
Юу шалихав дээ.