ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.11.15/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
-Томуу, томуу төст өвчний сүүлийн долоо хоногийн тандалтын мэдээгээр амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэдийн зургаа орчим хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 1-2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь нь уушгины хатгалгаа өвчний оноштой байна. Энэ нь өмнөх долоо хоногт болон сүүлийн гурван жилийн дунджаас 2-5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.
Өвчлөлийн насны бүлэгт өөрчлөлт ороогүй. Өмнөх долоо хоногтой адил нийт томуу, томуу төст өвчөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүн дотроо 50-60 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Түүнчлэн уушгины хатгаагаар хэвтэж байгаа хүүхдүүдийн 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Өвчлөлийн байдал өмнөх долоо хоногийнхоос нэмэгдсэн бөгөөд нийт өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод 400 орчим ор нэмэлтээр дэлгэж, бага насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж шуурхай хүргэн үйлчилж байна.
Нэргүй 2024-11-15 103.212.119.110
Хөөрхий дээ, муусайн нялх үрс маань яана даа??!! Энхрий хайрт нам засаг маань утаагаар утсаар байгаад ийм боллоо доо?!
ybitsani 2024-11-15 132.194.13.93
indxwabt; ni NIL NET
gadni ocinf+ zailyyl, KAMErAAS 1alxam tytamd +ytasaar #; cuctemuug EBDEJ BAICAN XULGAICHDIIN AIMSHIGT 2024-11-15 132.194.13.93
+zopiydaar +zbw _##; at
+mndl@@ oy#;
gadni bair +xybuinemlegtei yuch ZARJ; NOBSHIRSONXIIJ+ XARAJ BAIGAA NI AIMSHIGTAI, YAJ TIIM UYM XIIDGIN UURTUIGUUN sons; 2024-11-15 132.194.13.93
– tser xobxlox;
– clvg%
+ alergy em,acpurund infkttei
– texnkly;