Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодуулж, нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагт ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.
Цагдаагийн ерөнхий газраас тодруулснаар, тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж мэдээллээ.
Ndbnvmgf 2024-11-15 202.9.41.124
Адгийн хулгайч манж хужаагууд хүн чанр түйч байхгүй сэтгэл зүрх зүрх сэтгэл мэдэх ч үгүй эмзэглэх сэтгэл мэдрмжгүй чухл царйлсн хог шаарууд хүн дүрст адгуус нам төр-с далд оруул ёс зүй гэж яриад ч хэрэнггүй ойлгохч үгүй.